“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын засварчин Э.Доржболдод Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Д.Тулга / Хууль

XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулган, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.

  • Үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн төлөвлөгөө, зорилго, зорилтыг давуулан биелүүлэхэд хувь нэмэр оруулж, тоног төхөөрөмжийн үр ашгийг нэмэгдүүлэн, жилд боловсруулах хүдрийн хэмжээг өсгөн, нэмэлт орлого олох боломж бий болгож, өртөг, зардлыг бууруулах бодлого боловсруулан хэрэгжүүлэх, зохион байгуулахад мэдлэг, ур чадвар, хичээл зүтгэлээ дайчлан ажиллаж, эдийн засгийн болон уул уурхайн салбарын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлэн “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн баяжуулах үйлдвэрийн засварчин Эрдэнэ-Очирын Доржболдод Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, баатрын “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.
  • Тайз, дэлгэц, телевизийн олон арван бүтээлийн гол болон туслах дүр бүтээж, дүр бүртээ бүтээлч сэтгэлгээ, мэргэжлийн ур чадвараа шингээн ард түмнийхээ сэтгэлд хоногшуулж, мэргэжлийн болон дэлгэцийн урлагийн хөгжил, төлөвшлийг бэхжүүлэх, ард иргэдийг соён гэгээрүүлэх, залуу уран бүтээлчдийг сурган, дадлагажуулахад оруулж буй хувь нэмрийг нь үнэлэн Гавьяат жүжигчин, Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Жамсранжавын Оюундарьд Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртээлээ.
Гавьяат эдийн засагч цолоор:
  • Төр, захиргааны байгууллагын ахмад ажилтан Янсангийн Жаргалсайхан,
  • Голомт банкны Санхүүгийн удирдлагын захирал Мөнхөөгийн Чимэгмөнх,
Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан цолоор:
  • Увс аймгийн Хөдөө аж ахуйн газрын дарга асан Нямаагийн Гэжээ,
Гавьяат малчин цолоор:
  • Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын малчин, Улсын сайн малчин Нанзадын Ягаанбанди,
Гавьяат тээвэрчин цолоор:
  • Дархан-Уул аймгийн ахмад тээвэрчин Мишигийн Цэвээнжав,
Нисэхийн гавьяат техникч цолоор:
  • “МИАТ” ХК-ийн ахмад ажилтан, инженер Сандагийн Хүрэлбаатар,
Гавьяат багш цолоор:
  • Боловсролын яамны Их, дээд сургуулиудын хөрөнгийн менежментийн төвийн захирал Балдангийн Баатарзориг,
  • Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн эмнэлэг хариуцсан проректор, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Далхын Цэрэндагва,
  • Дархан-Уул аймгийн 24 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Лувсандагвын Сувданчимэг,
Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор:
  • Монголын циркчдийн холбооны гүйцэтгэх захирал, ахмад уран бүтээлч Жамсрангийн Сувдаа,
  • Мэргэжлийн морин хуур урлаачдын холбооны тэргүүн, мастер морин хуур урлаач, морин хуурч Бадамсүрэнгийн Баярсайхан,
Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор:
  • “ETV HD” телевизийн үүсгэн байгуулагч Чимиддоржийн Даваабаяр,
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор:
  • Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал Түгжжавын Баярсайхан,
Хүний гавьяат эмч цолоор:
  • “Доктордентин” шүдний эмнэлгийн зөвлөх, их эмч Тойвгоогийн Цэрэндолгор,
Гавьяат дасгалжуулагч цолоор:
  • Монгол Улсын начин, Самбо, жүдо бөх, пауэрлифтингийн олон улсын хэмжээний мастер, Жүдо бөхийн олон улсын шүүгч Доёдын Бадрах,
Гавьяат механикжуулагч цолоор:
  • Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын өрхийн тариаланч Орсоогийн Цэрэндамба,
Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор:
  • Онцгой байдлын ерөнхий газрын ахмад ажилтан, бэлтгэл хурандаа Очирсүрэнгийн Намхай,
  • Монгол Улсын мастер тогооч, Олон улсын шүүгч Батчулууны Дэлгэр,
Сүхбаатарын одонгоор:
  • Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Ургамалын Бямбасүрэн,
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
  • МУИС-ийн Сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор Далайн Заяабаатар,
  • “Талын Монгол” телевизийн продюсер, дуучин Батцэндийн Энхмэнд,
  • Нийслэлийн Баянгол дүүргийн Татварын хэлтсийн ахмад ажилтан Чойдогийн Галмаа,
Алтан гадас одонгоор:
  • “Кореан эйр” компанийн “Кореан эйр” төглийн менежер Даваасүрэнгийн Өлзийжаргал,
  • Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Баасанбуугийн Шинэбаяр,
  • Хувцас үйлдвэрлэл, оёдлын мэргэжлийн нэгдсэн холбооны тэргүүн Бэхбатын Дашмөнгөн,
  • “Дэлхийн монголчуудын радио 88.3”-ын хөтлөгч Баатарын Бадралгарав,
  • Харилцаа холбооны зохицуулах хорооны Зохицуулалтын газрын дарга Тойруулын Батболд,
  • “И монгол” академийн захирал Бавуужавын Мягмарнаран,
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
  • МҮХАҮТ-ын Сэлэнгэ аймаг дахь салбар танхимын дарга Баярсайханы Ундрах нарыг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, хамт олонд баяр хүргэж, сар шинэдээ сайхан шинэлэхийг хүсэн ерөөлөө.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.