“Монгол гэр бүл" гэрэл зургийн уралдаан зарлалаа

Aдмин / Энтертайнмент

Монгол Улсад Хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, эмэгтэй гэрэл зурагчдын “Бүсгүй мэлмий” НҮТББ-тай хамтран “МОНГОЛ ГЭР БҮЛ” гэрэл зургийн уралдааныг мэргэжлийн гэрэл зурагчид болон гэрэл зураг сонирхогчдын дунд зарлаж байна.

УРАЛДААНЫ ЗОРИЛГО:

Монгол гэр бүл бол хайр халамж, эв нэгдэл, өв соёл, хүмүүжил, уламжлалыг хадгалсан ариун өргөө билээ. Нийгмийн хамгааллын бодлогын төв нь Гэр бүл юм. Иймд Монгол гэр бүлийг дэмжих, уламжлал өв соёлыг сурталчлах, гэр бүл дотор өрнөдөг агшин, үйл явдлыг гэрэл зурагт мөнхлөх зорилготой.

УРАЛДААНЫ СЭДЭВ:

Монгол гэр бүлийн өнөөгийн байдал, халуун дулаан харилцаа, хүмүүсийн амьдрал, хувь заяа, аз жаргал, баяр гуниг, аж байдал гэх мэт амьдралын агшин бүрийг бүх өнцгөөр харуулсан байж болно.

УРАЛДААНД ОРОЛЦОГЧ:

Мэргэжлийн гэрэл зурагчид

Гэрэл зураг сонирхогчид

БҮТЭЭЛД ТАВИХ ШААРДЛАГА:

2024-2025 онд авсан гэрэл зураг байх.

Нэг хүн 5 хүртэл бүтээл илгээх боломжтой.

Зохиогчийн овог, нэр, бүтээлд оноосон нэр, бүтээлийг авсан он, сар, өдөр, хаана авсан зэрэг тодорхой тайлбартай байна.

Уралдаанд ирүүлсэн бүтээлийг нийтийн хүртээл болгох, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны үйл ажиллагаанд ашиглана.

БҮТЭЭЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА, ХАЯГ:

2025.02.24 – 2025. 03.15

Уралдаанд оролцох бүтээлийг mongolgerbul@mflsp.gov.mn цахим хаяг руу илгээнэ.

УРАЛДААНЫ ШАЛГАРУУЛАЛТ:

“Монгол гэр бүл” гэрэл зургийн уралдаанд ирсэн бүтээлийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбооноос томилогдсон мэргэжлийн баг шүүж, шалгаруулна.

Шилдэг бүтээлүүдээр “Монгол гэр бүл” гэрэл зургийн үзэсгэлэн гаргана.

ШАГНАЛЫН САН:

Мэргэжлийн төрөл

I байр- 2,500,000 төгрөг

II байр- 1,500,000 төгрөг

III байр- 1,000,000 төгрөг

Сонирхогчдын төрөл

I байр- 1,500,000 төгрөг

II байр- 1,000,000 төгрөг

III байр- 500,000 төгрөг

Тодруулга, лавлагаа авахыг хүсвэл mongolgerbul@mflsp.gov.mn хаягаар болон 99091754, 80863288 утсаар холбоо барина уу.

Э.ЭГШИГЛЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.