Шинэ нам Ардчилсан намд нэгдэж буй талаар мэдээлнэ

2025 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр болох үйл явдлын
товч мэээллийг хүргэж байна.
8.30 цагт:
Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.
11:00 цагт:
-Битүүний өдрийн барилдаанд оролцох эрх авах аймаг цэрэг, сумын цолтой 800 бөхийн урьдчилсан шатны барилдаан болно.
-МБШТ- Гандантэгчэнлин хийд Цагаан сарын хурал номтой холбоотой хэвлэлийн хурал хийнэ. Холбогдох утас: 99038623
-Монголын радиог Япон автомашинд сонсох боломжтой болсон талаар Радио телевизийн үндэсний сүлжээнээс МҮОНРТ-ийн байранд мэдээлэл хийнэ. Холбоо барих утас: 99004811
11:30 цагт:
"Моннис групп" нийслэлийн бүх зогсоолыг авч олон иргэн, ААН-ийг хохироож байгаа талаар “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийнэ.
12:30 цагт:
Шинэ нам Ардчилсан намд нэгдэж буй тухай хэвлэлийн хурал Ардчилсан Намын төв байранд болно. Утас: 9615 1569
БУСАД
-Цагаан сарын баярт зориулсан “Номын сангийн хишиг өдөр” соёлын боловсролын хөтөлбөр Үндэсний Номын сангийн төв байранд энэ сарын 20-27-нд хэрэгжиж байна.
-Сондгой тоогоор төгссөн дугаартай машин өнөөдөр авто замын хөдөлгөөнд оролцоно.
-Нөөцийн махыг хоёрдугаар сарын 7-ноос эхлэн 446 хүнсний дэлгүүрээр худалдаж байна.
-“Амар байна уу” үзэсгэлэн худалдаа энэ сарын 27-ныг дуустал “Соёолж молл”, "Их наяд” худалдааны төвд гарч байна.
-МҮЭ-ийн Соёлын төв ордоноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Миний Монгол-2025" үзэсгэлэн худалдаа энэ сарын 28-ныг хүртэл үргэлжилнэ.
-“Энэтхэгийн соёл, гар урлалын үзэсгэлэн” Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гуравдугаар сарын 1-нийг хүртэл гарч байна.
-Уран бүтээлч Р.Баясгалангийн "Хүннү Монгол Эрдэнийн шатар" үзэсгэлэн "Чингис хаан" Үндэсний музейд 3 дугаар сарын 12-ныг хүртэл гарч байна.
Орон нутагт:
-Дундговь аймгийн аварга малчин, аварга саальчин, аварга тэмээчин, аварга тариаланчдад шагнал гардуулах ёслол болно.
Хилийн чанадад:
-Олон улсын шатрын холбооны 2024-2025 оны эмэгтэйчүүдийн Гран при тойргийн тэмцээний 3 дугаар цуврал Монако вант улсын Монте-Карло хотноо 2 дугаар сарын 17-28-нд болж байна. Дэлхийн шилдэг 20 эмэгтэй тамирчин өрсөлдөж буй энэ тэмцээнд Монголоос ОУХМ Б.Мөнгөнтуул оролцож байна.
Сэтгэгдэл
Зочин [202.72.245.121] 2025-02-26 09:47:24
Дарга нь ажилтай болонгуут шууд АН-д орохоор болсон биз!