“Энержи ресурс”-тэй байгуулсан гэрээ гэх бичиг нь УИХ-ын шийдвэрлэх эрхэд халдсан, хууль бус шийдвэр болсон гэж дүгнэжээ

Засгийн газрын өнөөдөр (2025.02.26)-ийн ээлжит хуралдаан дээр Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Тавантолгойн чулуу нүүрсний бүлэг ордын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид олгосон шийдвэрт дүн шинжилгээ хийсэн талаар танилцуулжээ.
Тэрбээр Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн чулуу нүүрсний бүлэг ордын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид олгосон асуудал, энэ талаар УИХ, Засгийн газраас өмнө гаргасан шийдвэрт дүн шинжилгээ хийж, холбогдох санал, дүгнэлт боловсруулж танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг ахалж буй билээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Засгийн газрын хуралдааны дараа мэдээлэл хийхдээ “Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Үйлдвэр, худалдааны сайд, “Энержи ресурс” ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал нар 2008 оны гуравдугаар сарын 21-ний өдөр гарын үсэг зурсан “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай гэрээ” гэх баримт бичиг нь стратегийн ач холбогдол бүхий орд газрын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоосон агуулгатай байгаа нь хуульд заасан УИХ-ын шийдвэрлэх эрхэд халдсан, хууль бус шийдвэр болсон гэсэн дүгнэлт гаргалаа” гэв.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [103.57.93.222] 2025-02-26 18:10:40
Сахилгагүй хүн бичиж байна уу. Галзуу хүн бичиж байна уу