Улаанбаатар хотын уулзвар, гарцыг бүрэн камержуулжээ

Д.Тулга / Хууль

Замын хөдөлгөөний соёлтой оролцоог бий болгож, зам тээврийн зөрчлийг илрүүлэх зорилгоор нийслэлийн 176 уулзвар, гарцад 2606 ухаалаг камер ашиглалтад оруулжээ.

Ингэснээр эгнээ байр буруу эзлэх, гэрлэн дохио зөрчих, зогсох шугам давах зэрэг бусдын хөдөлгөөнд саад учруулах, замын хөдөлгөөний эрчмийг бууруулах үйлдлүүдэд хяналт тавих боломж бүрдэв. Энэ нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход чухал ач холбогдолтой юм. Мөн хиймэл оюун ухаанаар зөрчилд шийтгэл ногдуулах боломжтой болжээ.

Түүнчлэн камерт бичигдсэн мэдээллийг нэгтгэж, хиймэл оюун ухаанаар боловсруулдаг ухаалаг системийг хэрэглээнд нэвтрүүлж, мэдээллийг бүрэн хянаж байна. Гал түймрийн гаралт, үерийн усны түвшин, гудамж, талбайд байрласан хогийн савны дүүргэлтийг камераар хэмжиж, дата мэдээллээ холбогдох газрууд руу дамжуулна. Ухаалаг камеруудын бүх мэдээлэл Нийслэлийн камерын хяналтын нэгдсэн төв болон есөн дүүргийн дэд төвд бүртгэгддэг аж. Мэдээлэлд хиймэл оюун ухаанаар дүн шинжилгээ хийж буй нь хотын замын хөдөлгөөнд өмнө нь байгаагүй томоохон шинэчлэл болж буйг НЗДТГ-аас мэдээлэв


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.