Хайрхан уулын барааг харах бүр минь жаргал юм даа

Aдмин / Энтертайнмент

Соёлын гавьяат зүтгэлтэн Бямбажавын Хүрэлбаатар найрагчтай хамт тэр жилийн намар Архангайн Хайрхан суманд дөрөө мулталлаа. Алдарт “Хайрхан уулын бараа”-г бичсэн Довчингийн Отгонсүрэн гуайн баярт уригдаж билээ. Отгонсүрэн найрагч Хүрлээ ах хоёр нэг үеийн оюутнууд мөн цэргийн онжавууд.

Эрдэмтэн доктор хүүгийнхээ баярыг сумын зон олон, ах дүү, амраг садан нь Хайрхан уулынх нь энгэрт цэнхэр асар алаглуулан мөн ч дэлгэр дүүрэн хийсэн.

Хүрлээ ах минь найзынхаа тухай хоолой зангируулан ярьж, миний бие “Дарьгангын жаахан шарга”, “Наян тохой Майдар” тэргүүт шүлгүүдийг нь уншиж “Усны тунгалаг Тамирын гол”, “Хайрхан уулын бараа”,

“Дэрэн дээрээ өнчин нулимстай миний ээжий хүүгээ хүлээгээд ээ” хэмээх дуунуудыг нь дуулах ахуйд сүр сүлд болсон уулынх нь оройгоор үүл бараантан гэнэт бороо асгаж давхар солонго гэрэлтэн татаж билээ.

Их найрагч маань алсын тэнгэрийн орноосоо харлаа гэж тэнд цугласан олон нэг л их сайхан баярт умбасан сан.

Ерээд оны дунд үед Отгонсүрэн гуай сумынхаа ойд явахдаа “Хайрхан уулын бараа” шүлгээ хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шаравт үлдээгээд явсан байдаг.

Шарав ах наадмын өглөө Төв цэнгэлдэхэд есөн хөлт цагаан туг орж ирэх тэр мөчид төгөлдөр хуур дээрээ уг дууны аялгууг зохиосон гэдэг.

Тэр сайхан уулын сүр жавхланг би дахилтынх нь хөгжмөөр гаргасан юм даа гэж ярьж байсан. Уран бүтээл хувь зохирол гэдэг тийм л ерөөл бэлгэтэй байдаг даа.

Н.ГАНТУЛГА


Сэтгэгдэл

Нутаг минь хэдийд ч, хаана ч сайхан байдаг. [66.181.183.73] 2025-06-08 21:39:17

Монгол хүнд нутагт нь байгаа бүх зүйлс их сайхан байдаг. Бүх аймгаар явж үзлээ. Тэнд энд онцгүй байсан гэж санагдах дурсамж ер үлдээгүй. Монгол хүн учраас л тэгдэг бололтой. Гадаадад байгаа хэд ийм сайхан нутаг тэнгэрээ санадаг л байхдаа.

Зочин [66.181.182.141] 2025-06-08 20:10:44

Гоё уул биш юм байна лээ.

Д.Нацагдорж [59.153.114.83] 2025-06-08 20:45:39

Чи тэнд төрж өсч торниогүй болохоор мэдэрхгүй л дээ . Хүний нутгийг муулах биш өөрийнхөө нутаг уул усыг магтаарай гэж зөвлөлгөө өгч байна шүү !


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000