АН-ын бүлэг: УИХ-ын дарга аль нэг намын дарга байж болохгүй
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр (2025.11.17) ээлжит хурлаараа шийдвэрлэсэн асуудлын талаар мэдээллээ. Тус бүлгийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдэд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж, танилцуулга сонссон байна. Мөн уг төслийн хүрээнд ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцэн дэмжжээ.
Ардчилсан намын дарга, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Өнөөдрийн хуралдаанаар гурван үндсэн асуудлыг хэлэлцлээ. Нэгдүгээрт, УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн танилцуулгыг сонслоо.
Олон улсын парламентын жишгийн дагуу УИХ-ын дарга аль нэг намын дарга байж болохгүй, цаашлаад тухайн намынхаа гишүүнээс хүртэл түдгэлздэг байх зохицуулалтыг тусгах нь зүйтэй гэж үзэж байна. Парламентын дарга нь намын дарга төдий бус, бүр намын гишүүн биш байх хувилбарыг ч төсөлд тусгасан.
Хоёрдугаарт, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад хууль, тогтоолын төслүүдийн мэдээллийг сонслоо. Мөн энэ долоо хоногийн Баасан гарагт буюу Монгол бахархлын өдөр Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо хуралдаж, Үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэхээр төлөвлөсөн” гэв.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: “Сүүлийн нэг сарын хугацаанд өрнөсөн улс төрийн нөхцөл байдалд төрийн байгууллагууд бараг бүгдээрээ татагдан орлоо. Үүний хамгийн их хохирлыг парламент амссан гэж хэлж болохоор байна. УИХ-ыг нэг намын талбар болгохоос сэргийлэхийн тулд намын дарга парламентын тэргүүнээр ажиллахгүй байх ёстой. Энэ бол олон улсын нийтлэг туршлага. Намын дарга парламентын толгой дээр давхар дээлтэй суух нь ардчилалд нийцэхгүй.
Бид олонхийн байгуулалттай парламенттай улс оронд түгээмэл мөрдөгддөг энэ зарчмыг дагаж мөрдөх ёстой. УИХ улс төрийн хэлбэлзэл дагаж савлахгүйн тулд парламентын спикер намын даргын албан тушаалаас түдгэлздэг байх зохицуулалт шаардлагатай. Энэ утгаар уг хуулийн төслийг санаачилж, өнөөдөр намын бүлэгт танилцуулж дэмжлэг авлаа.
Та бүхэн санаж буй бол МАН-ын даргын сунгааны үеэр Ардчилсан нам УИХ-ын дарга хүн намын дарга байх нь зүйд нийцэхгүй, давхар дээлээ тайлж байж өрсөлдөх ёстой гэсэн зарчмын шаардлагыг тавьж байсан. Одоогийн хэлэлцэж буй асуудал бол Үндсэн хуулийн хэмжээний том өөрчлөлт биш, зөвхөн УИХ-ын тухай хуульд оруулах зохицуулалт юм.
Бид даргыг шүтэх сэтгэлгээнээсээ салж, парламентын засаглалын зарчмыг бодитоор хэрэгжүүлэх ёстой. Парламентын хуралдааныг нам харгалзалгүй, төв байр сууриас удирдах хүн хэрэгтэй. Парламент бол олон намын мэтгэлцээний талбар. Харин нэг намын дарга спикерээр ажиллавал парламентын ардчилал алдагдана” гэв.













.jpg)
















































Сэтгэгдэл
иргэн [202.21.114.38] 2025-11-17 17:37:34
Цогтгэрэл чи өөрөө АН-ын бүлгийн даргаасаа боль нам бус бол гэж буйтай л утга нэг зүйл шүү дээ. Эрх баригч намын дарга нь парламентаа тэргүүлэх нь илүү оновчтой байна. Учир нь Засгийн тэргүүн нь намын дарга байх тохиолдолд ОЭ-ийн завхрал үргэлжилнэ, парламент нь засгийнхаа суганд хавчуулагдана эргээд хяналт тавих ямар ч боломжгүй энэ нь угаас засаглал хоорондын тэнцвэрийг алдагдуулж байсан, намын мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх үндэс нь төрийн эрх дээд байгууллага буюу парламентат ёс бүхий олон ургалч засаглал болохоос гүйцэтгэх удирдлага бол биш юм. Ялангуяа гүйцэтгэхийг засаглалыг ерөнхийлөгч ЗГ гэсэн хоёр тулгуурт гүйцэтгэх удирдлагатай тохиолдолд парламентийн чадавхи илүү чухал өнөө цагт харин ч дэмжүүштэй цаг үе байна. Гэтэл АН яав ийм орон гаран сөрөг хүчин байгаа нь харамсмаар жижигхэн популизм өрсөлдөгчөө сул харагдуулах гэж санаархсан жижигхээн тэнэглэл гэж харагдаж байна.
иргэн [202.21.114.38] 2025-11-17 17:27:55
Өөрийн гэсэн үзэл баримтлал, онолгүй, зарчимгүй хамхуулнууд нэг л зүйлийг өчигдөр нэг өөр хүн өнөөдөр нэг өөр хүн алиалагч цаашаа. Өчигдөрхөн засгийг тогтвортой ажиллуулж нүүрсчдийг нь бариулна энэ тэр гээд давхиж явсан мань хамхуул өнөөдөр тэрнээсээ тэс өөр зүйл ярьж явна. Тэгээд ч парламентийн спэйкэр анх аль нэг намаас нэр дэвшсэн олонх болсон намаас УИХ-ын даргад нэр дэвшиж сонгогдсон шүү дээ. Пардамент гэдэг бол намуудын шударга мэтгэлцээний талбар