Украин Монголоос нөхөн төлбөр нэхэмжилсэн захидал илгээснийг баталжээ

Д.Тулга / Гадаад мэдээ

ukБат хааны цэргүүд Европыг байлдан дагуулах үедээ Киевийг сүйтгэсний төлөө Украины парламент Дээд Рада Монгол улсаас нөхөн төлбөр нэхэмжилж албан захидал Монголын УИХ-д илгээсэн мэдээлэл цацагдсан. Өнгөрсөн сарын 29-ний өдөр ОХУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ-ны хэвлэлийн нарийн бичгийн дарга Лхагвасүрэнгийн Намсрай тус улсын “Вести ФМ” радиод ярилцлага өгөх үеэрээ энэ мэдээлэл үнэн болохыг баталсан байна.

Тэрээр “XIII зуунд Чингис хааны ач Бат хаан Алтан ордын улс байгуулахдаа Украины ард түмнийг аймаглан устгасны төлөө украинчууд нөхөн төлбөр шаардаж, Дээд Радагаас нь манай УИХ-д албан ёсны захидал илгээсэн. Энэ талаар Оросын ч, Монголын ч сайтуудад бичиж мэдээлсэн. Үүний дараа манай УИХ-ын даргаас энэ талаар сурвалжлагч асууж үнэхээр ийм захидал ирсэн үү гэхэд парламентын спикер “Дундад зууны үед Киевийн Орос л байсан болохоос биш Украин улс гэж байгаагүй. Хэрэв Дээд Рада үнэхээр украины аймаглан устгахад өртсөн иргэдийн өмнөөс бичиж байгаа бол тэдний гэр бүлийнхэнд нөхөн төлбөр олгоход бэлэн” гэж хариулж байсан юм” гэж хэлжээ.

Монгол Улсын Их хурлын дарга З.Энхболд Украины парламентын энэ захидлыг “Украинаас Монголтой харилцах харилцааны суртал нэвтрүүлгийн эхлэл”, аугаа Тэмүүжиний удам угсааны үед ямар ч украин үндэстэн гэж байгаагүйг дэлхий дахин мэднэ, ийм зүйл хэзээ ч сонсоогүй. XIII зуунд сая сая украин хүн амь алдсан гэдэг нь Украины депутатуудын эрүүл биш фантаз” гэжээ. Мөн тэрээр “Бат хаан Киевийг эзлэх үеэр учруулсан хохирлыг Монгол Улс төлөхөд бэлэн байна. Гэхдээ зөвхөн хэлмэгдсэн хүмүүс, тэдний гэр бүлийнхэнд л олгоно. Яг хэлмэгдсэн хүмүүсийн нэрсийг бүрнээр нь гаргаж өгөхийг бид хүлээж байна” гэж мэдэгджээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.