МУГЖ С.Жавхлан хогийн цэг дээр ажилладаг хүүхдүүдэд сүү бэлэглэв

Д.Тулга / Нүүр

javhlanМУГЖ дуучин Самандын Жавхлан улиран одсон оны 12 сарын 11-ний өдөр Монгол бөхийн өргөөнд “Монгол өлсөх учиргүй″ хувьсгалт тэмцлийн тоглолт хийсэн. Тус тоглолтоос олсон орлогоос өнгөрсөн оны 12 сарын 29-ний өдөр буюу монголчууд Үндэсний эрх чөлөөгөө сэргээн мандуулсаны 103 жилийн тэмдэглэлт өдрөөр Цагаан давааны хогийн цэг дээр ажиллаж буй 200-300 иргэн, хүүхдэд монгол үхрийн сүү бэлэглэжээ. Тэрээр “Би “Монгол өлсөх учиргүй″ хувьсгалт тэмцлийн тоглолтын орлогоосоо та нартаа сүү авч ирлээ. Энэ бол миний Монголоо гэсэн цагаан сэтгэлийн илэрхийлэл юм.

Өнөөдөр та нарыг нийгэмд ядуучууд, залхуучууд, аминдаа арчаагүй хүмүүс л хог түүдэг гэж… Тархи нь тураалд ороод гэдэс нь хагарч, цадахаа мэдэхээ больсон энэ төрд шургалсан цагаан гартан ямбатангууд түмэн олонд ингэж ойлгуулж сурталчилж байна. Тэгвэл би түрүүн ирэхдээ одоо ч та нартай уулзаж хараад та нарыг огтхон ч залхуу биш гэдгийг, гэдэс дундуур ч тархи чинь дэндүү баян, хүнд хэцүү байгаа ч сэтгэл чинь цагаан байгааг харж олж мэдэрлээ. Жинхэнэ залхуучууд Төрийн ордон дотор байна. Бид тэр залхуучуудыг хөөн зайлуулж, төрт улсаа цэвэрлэж, түмэн Монголоо аврах сэтгэлтэй тэр хүмүүсийг олж тавих ёстой цаг ирснийг хэлмээр байна.

Бид энэ хэцүү үед оюун сэтгэлийн галаа нийлүүлж нэгдэх цаг иржээ. Ингээд элэг зүрх нэгт Монгол ахан дүүс та нар минь энэ 31-ний орой Монгол Улсын Ерөнхийлөгч мөнгөн аяга мэлтэлзүүлээд сүү бариад уран цэцэн үг хэлэхэд нь бид хоосон сууж байж болохгүй. Миний өгсөн энэ сүүг цаасан шаазан аягандаа ч болтугай хийгээд бариарай. Бид энэ эх орондоо тэгш эрхтэй байх ёстой. Өлсвөл адилхан өлсдөг, баярлавал хамтдаа баярладаг байх ёстой болохоос биш нэг хэсэг нь задарч, нөгөө хэсэг нь ядарч байдаг байж болохгүй ээ” хэмээн хэлжээ.

Э.ЭГШИГЛЭНjavhlan


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:35:14

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:35:14


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.