Ойн цэвэрлэгээ явагдаж байна

Д.Тулга / Технологи

Нийслэл дэх ногоон бүсийн ойд цэвэрлэгээний огтлолт хийх ажил явагдаж байна. Байгалийн гамшигт үзэгдэл, хүчтэй салхинд үндсээрээ булгарч унасан, гол ишээрээ хугарч цаашид ургах чадваргүй болсон модод бүхий Сонгинохайрхан дүүргийн Халзангийн давааны 13 га талбай, Өвөр гүнтийн аман дахь зургаан га талбайд ойн төлөв байдлыг дээшлүүлэх зорилгоор уг огтлолыг хийж байгаа аж.

Ойн цэвэрлэгээний огтлолтыг холбогдох хууль журмыг баримтлан, аж ахуйн нэгжүүдийн дунд сонгон шалгаруулалт зарлаж “Монголиан дендарори парк” компанийг сонгон хийж гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан байна. Мөн огтлол хийсний дараа дээрхи газруудад нөхөн сэргээх арга хэмжээг 22 га талбайд хэрэгжүүлэхээр болжээ.

Д.ТҮВШИН

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.