АНУ-ын цагдаагийн шүднээс "харь гаригийн" бичил чип олджээ
АНУ-ын шүдний эмч Фред Велингтон Олбанийн цагдаагийн ажилтан асан, 67 настай Уолли Хансоныг үзэх үеэр ихэд гайхширчээ. Учир нь үйлчлүүлэгчийнх нь шүдэнд бичил чип суулгасан байсан аж. Энэ талаар “The National Reporter” мэдээллэжээ. Хансон “Шүд хорхойтчих шиг боллоо” хэмээн эмчид хандаж, шүдний рентген зургаа авахуулсан байна. Гэтэл Хансоны шүд хорхойтсон биш, харин хачирхалтай нэгэн төхөөрөмж шүдэнд нь байжээ.
"Хроники жизни"-д мэдээллэснээр, жилийн өмнөх үзлэгийн үеэр өвчтөний шүдэнд ийм зүйл байгаагүй гэнэ. Өөрийнх нь шүдэнд гадны зүйл яаж орсныг өвчтөн өөрөө ч мэдэхгүй байгаа аж. Чөлөөнд гарсан цагдаа Холбооны мөрдөх товчоонд хандаж, бүхий л шинжилгээ хийлгэжээ.
Шинжээчид түүний шүдэнд гарал, үүсэл нь тодорхойгүй дамжуулагч төхөөрөмж байгааг хэлсэн байна. Энэ төхөөрөмж тайлж унших аргагүй кодолсон дохио дамжуулдаг аж. Холбооны мөрдөх товчооны ажилтнууд бичил чипийг шүдний хамт авах гэсэн ч уг төхөөрөмж нь өвчтөний мэдрэлийн төгсгөлтэй холбоотой байж таарчээ. Мэргэжилтнүүдийн хэлснээр, шүдийг авсан нөхцөлд төхөөрөмж шууд ажиллагаагүй болох байдлаар суулгагдсан байгаа аж. Бичил дамжуулагчийн өгч байгаа дохиог тайлж унших аргагүй бололтой.
Э.ЭНХ-ЭРДЭНЭ 




























.png)


































Сэтгэгдэл