Эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг сэтгүүлчдэд хаалттай үзүүлнэ
С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргээр ял эдэлж буй Б.Содномдаржаа, Т.Чимэгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг энэ лхагва гаригт /2019.03.27/ УИХ-ын гишүүдэд хаалттай байдлаар үзүүлсэн. Гишүүд уг бичлэгийн талаар тодорхой тайлбар өгөөгүй бөгөөд олон нийтэд нээлттэй үзүүлэх эсэх дээр эргэлзсэн хэвээр байгаа юм. Тэгвэл өнөөдөр ЗГХЭГ-ын дарга Л.Оюу...