Манай улсад ажиллахаар ирсэн Энэтхэг инженерээс улаанбурхан илэрчээ
Улаанбурхан өвчин гадаад улсаас зөөвөрлөгдөж ирсэн анхны тохиолдол бүртгэгдсэн талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ. Улаан бурхан өвчин 2018 оны сүүл үеэс дэлхийд маш хурдацтай тархаж байгаа. Энэтхэг улсаас манай улсад ирж ажилласан иргэнээс улаан бурхан өвчин зөөвөрлөгдөж орж ирсэн анхны тохиолдол өчигдөр /2019.03.06/ бүртгэгдсэн байна....