Нийслэлийн шилдэг есөн эмэгтэйг шалгарууллаа

Б.Гэрэлмаа / Нийгэм

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хүндэтгэлийн арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Өнөөдөр энд хүрэлцэн ирсэн эрхэм хүндтэй ээжүүд, эмэгтэйүүддээ олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.

Их хотынхоо бүсгүйчүүдийг ажил, хөдөлмөр, хичээл зүтгэлээрээ манлайлж, нийслэлийнхээ хөгжил дэвшлийн төлөөх үйлсэд бүхий хүч хөдөлмөрөө дайчлан зүтгэсэн салбар салбартаа шилдэг байж чадсан энэхүү есөн эмэгтэйд баяр хүргэж, талархлаа илэрхийлье.

Цаашид бид шат шатанд эмэгтэйчүүдийнхээ бүхий л оролцоог хангаж ажиллах ёстой. Эмэгтэйчүүдийн оролцоог хангах тал дээр дэлхий даяараа анхааран ажиллаж байна. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, хүчирхийллийн асуудлыг таслан зогсоох, хөдөлмөр зүтгэлийн үнэлгээг эрчүүдтэй ижил тогтоох, тэр хэмжээгээрээ харилцан хамтарч ажиллах замаар улс орон, дэлхий нийтийн нийтлэг асуудлыг шийдэх ёстой гэж олон улсад яригдаж байна. Монгол Улсад ч энэ асуудал орхигдолгүй яригдаж, хөндөгдсөөр өдөр өдрөөр ахиц дэвшил гарсаар байгаа гэдгийг хэлэхэд таатай байна. Асуудал шийдлийнхээ гарцыг зөв гаргахын тулд та бүхнийхээ санал санаачлагыг хүлээн авч, бүхий л талаар дэмжин, шат шатанд эмэгтэйчүүдийн оролцоог ханган ажиллах болно гэдгийг тэмдэглэн хэлье” хэмээн онцолж байв.

Нийслэлийн 2019 оны шилдэг эмэгтэйг танилцуулж байна.

Боловсролын салбарын шилдэг эмэгтэйгээр нийслэлийн Баянгол дүүргийн иргэн, Монгол Улсын гавьяат багш, МУБИС-ийн хүндэт доктор М.Цэрэнханд шалгарлаа. Тэрбээр АИХ-ын депутатаар сонгогдож байсан, хөдөлмөр технологийн хичээлийн хөтөлбөрийг шинэ түвшинд гаргаж, олон мянган шавь бэлтгэсэн шилдэг сурган хүмүүжүүлэгч юм.

Санхүү, нягтлан бодох бүртгэлийн салбарын шилдэг эмэгтэйгээр нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн Ерөнхий санхүүч С.Солонго шалгарсан юм. Тэрбээр С.Мөнхжаргал даргын үед хотын захиргаанд ажилд орсноос хойш 11 Засаг даргатай хамтран ажиллаж байгаа. Төрийн байгууллагад 30 дахь жилдээ ажиллаж буй салбарынхаа шилдэг тэргүүний ажилтан юм.

Эрүүл мэндийн салбарын шилдэг эмэгтэйгээр Монгол Улсын хүний гавьяат эмч, УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч, АШУҮИС-ийн Мэс заслын танхимын эрхлэгч, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор О.Сэргэлэн шалгарлаа. Тэрбээр 2017 онд дэлхийн шилдэг таван мэс засалчийн нэгээр шалгарсан, Монгол улсдаа элэг шилжүүлэх хагалгаа хийж байгаа. Өнөөдрийн байдлаар элэг шилжүүлэх 66 дахь хагалгаагаа амжилттай хийгдээд байна.

Соёл урлагийн салбарын шилдэг эмэгтэйгээр ДБЭТ-ын гоцлол дуучин, сопрано Б.Энхнаран тодорлоо. Тэрбээр П.И.Чайковскийн “Евгений Онегин” дуурийн Татьяна, Ж.Пуччинийн “Чио Чио Сан”-ы Эрвээхэй хатагтай, Ж.Бизегийн “Кармен”-ы Микаэла, Ж.Вердийн “Травиата” дуурийн Аннина, Б.Шаравын “Чингис хаан”-ы Бөртэ Үжин, Л.Мөрдоржийн “Хөхөө Намжил”-ын Уянга, Ц.Нацагдоржийн “Гүн гэрийн гүнж”-ийн гүнж Цай Ван Жи, Ж.Пуччинийн “Богема” дуурийн Мими зэрэг дүрээр үзэгчдийн танил болсон шилдэг залуу дуучин билээ.

Сайн үйлсийн элч шилдэг эмэгтэйгээр Аялал жуучлалын “Stone horse expeditions” компанийн ажилтан С.Нямсүрэн шалгарсан юм. Тэрбээр 2004 оноос эхлэн ажил амьдралынхаа хажуугаар зовж зүдэрсэн, өвдөж шаналсан хүмүүст тусалж, өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан кампанит ажил зохион байгуулж буй сайн үйлстэн юм. Өнгөрсөн хугацаанд амьдралын хүнд нөхцөлд амьдардаг 400 орчим хүүхдэд туслалцаа үзүүлж, хүнд өвчтэй 8 хүүхдэд туслах аян өрнүүлж, нэг хүүхдийг бүрэн эмчлүүлжээ. Мөн байгалийн гамшиг тохиолдсон аймгийн хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл, эд зүйлийн тусламж үзүүлэх аян амжилттай зохион байгуулсан байна.

Шилдэг эмэгтэйгээр шууд худалдааны “Фаберлик Монголиа” компанийн үндэсний захирлаар ажилладаг Ө.Өрнөхбилэг шалгарлаа. Тэрбээр алдарт эхийн 1, 2 дугаар одонт бүсгүй юм. 37 настай Өрнөхбилэг 9 дэх үрээ тээж яваа өнөр бүлийн эзэгтэй юм.

Мөн шилдэг эмэгтэйгээр нийслэлийн Хот тохижилтын газрын Тохижилт, үйлчилгээний албаны 13 дугаар бригадын зам талбайн үйлчлэгч Д.Түмэнжаргал шалгарав. Д.Түмэнжаргал нь Гэр бүлээрээ үүрийн 04 цагаас үдшийн бүрий хүртэл нийслэл хотынхоо цэвэр цэмцгэр байдлын төлөө зүтгэдэг шар хантаазтануудын нэг нь билээ. Хүний боловсролыг харилцаа, биеэ авч яваа байдал нь илэрхийлдэг хэмээн дүгнэдэг бүсгүй маань их ажлынхаа хажуугаар боловсрол мэдлэгээ дээшлүүлэхээр шамдан суралцаж буй ажилсаг дайчин бүсгүй юм.

Хүмүүнлэгийн элч шилдэг эмэгтэйгээр “Монгол эм импекс концерн” компанийн гүйцэтгэх захирал, хүний их эмч Б.Болормаа. 95 жилийн түүхтэй Монголын ууган компанийг удирдаж буй тэрбээр “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг санаачилж, нярайн эндэгдлийг бууруулах, чихрийн шижин өвчинтэй тэмцэх, эмч эмнэлгийн ажилтнуудыг сургах чиглэлээр олон төсөл хэрэгжүүлсэн юм.

Бизнесийн салбарын шилдэг эмэгтэйгээр Үндэсний үйлдвэрлэгч “Гоёл кашмер” компанийн захирал Б.Ариунаа шалгарлаа. Түүний удирдсан компани нь дэлхийн 10 улсад бараа бүтээгдэхүүнээ экспортлодог, үндэсний шилдэг үйлдвэрийн нэг билээ. Монгол ноолуур, сарлагийн хөөврөөр хийсэн тус компанийн хувцас, бүтээгдэхүүн дотоодын төдийгүй, гадныхны сэтгэлд нийцсэн авах дуртай, танил бүтээгдэхүүн хэдийнэ болжээ. Тус компани 120 гаруй ажилтантай бөгөөд 85 хувь нь бүсгүйчүүд ажилладаг.

Хүндэтгэдийн арга хэмжээ урлагийн тоглолтоор үргэлжилж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Сэтгэгдэл

gwubeoxglx [185.220.101.216] 2020-07-26 07:42:31

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

tsdzyqdqij [185.220.101.216] 2020-07-26 07:42:30

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

Зочин [43.242.242.128] 2019-03-09 08:00:24

Buged ni chin setgeleese bayar hurgej baina

Зочин [122.201.23.158] 2019-03-07 02:28:49

zass hen ch baisan yahav dee. abch l baival bolooshd.

Зочин [202.179.26.26] 2019-03-07 02:23:15

ХЭЗЭЭ ХААНА ЯАЖ ШАЛГАРУУЛДЫМ БАЙГААМ. ЭНЭ НЬ ЯМАР УЧИР ХОЛБОГДОЛТОЙН. БҮҮ МЭД. ГЭРТЭЭ СУУГААД ҮР ХҮҮХДЭЭ ӨСГӨЖ БАЙГАА ЭМЭГТЭЙ ЧҮҮД Ч ГАВЪЯА БАЙГУУЛЖ Л БАЙГАА ШД

би [122.201.31.141] 2019-03-07 05:19:48

Гэртээ сууж хүүхдээ сайн өсгөхөөс гадна нийгэмдээ, улсдаа бас үр бүтээл гаргасан байх нь зөв юм л даа

Гүнж [202.126.89.11] 2019-03-06 17:20:58

Тэргүүлэгч эмэгтэйчүүддээ энэ хорвоогийн сайхан бүхнийг хүсиеээ

Зочин [176.179.154.91] 2019-03-06 13:16:29

yndarmaa ch geh shig ter 1 yum batzayagasaa avna biz

Пүрэвдорж [202.21.106.137] 2019-03-06 11:31:25

8 жилийн ангийн охиндоо баяр хүргэж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Зочин [84.0.100.80] 2019-03-06 11:27:32

Мундаг сайхан эмэгтэйчүүд байнаа

Ахмад эмэгтэй [66.181.185.60] 2019-03-06 10:29:10

Жүжигчин Ундармаа зүй ёсоор орох эмэгтэйн нэг баймаар санагдана энд орсон зарим эмэгтэйгээс илүү гавьяатай сайн үйлс бүтээсэн ч юм шиг

Зочин [202.179.24.91] 2019-03-06 10:14:25

солонгоодоо баяр хүргье. нүдээ олсон шагнал б

Энхээ [103.212.116.116] 2019-03-06 09:59:29

Бүх хөөрхөн ээж эмэгтэйчүүдээ энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн еоөөе хамгийн хөөрхөнөөр одоо төрөх гэж байгаа ээжийг тодрууллаа дахин баяр хүргэе

зочин [103.26.193.10] 2019-03-06 09:11:20

Шилдэг бүсгүйчүүдээ шалгаруулсан сайхан ажил болжээ.Та бүхэндээ эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.