Цагдаагийн алба хаагчид голын усанд живж байсан иргэний амийг аварлаа

Aдмин / Нийгэм

Цагдаагийн байгууллагад өчигдөр /2024.07.03/ 15.00 цагийн орчимд “Сэлбэ гол дотор нэг хүн доошоо харсан байдалтай хэвтэж байна” гэх дуудлага, мэдээлэл иржээ. Дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн алба хаагчид шуурхай очиж шалгахад согтууруулах ундаа хэрэглэсэн 30 орчим насны эрэгтэй хүн, голын усанд доошоо харсан, ухаан алдсан, биеийн байдал хүнд үед нь алба хаагчид яаралтай анхан шатны тусламж үзүүлж, амийг нь аварсан байна. Тухайн иргэнийг ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгсөн бөгөөд биеийн байдал хэвийн байна гэж ЦЕГ-аас мэдээллээ.


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.245] 2024-07-05 23:20:38

Манайхан усч хүмүүс биш шүү дээ. Эр бяраа мэдэхгүй ус руу орж бусдад төвөг учруулдагаа болимоор юм. Аль эсвэл согтуу юмуу эргүү чинь.

Баяр хүргэе. [66.181.160.73] 2024-07-05 11:44:23

Хүний амь аварна гэдэг БУЯН, том БУЯН. Цагдаа нартаа баяр хүргэе.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.