Эмээлтээс Хүй долоо чиглэлийн аюулгүйн тойргийн 1.1 километр замын засвар энэ сарын 8-нд дуусна

Aдмин / Нийгэм

Баруун аймаг салдаг уулзвараас Хүй 7, Эмээлт, Ар гүнт чиглэлийн авто замын засвар шинэчлэлт, Эмээлтээс Хүй 7 чиглэлийн аюулгүйн тойрог орчмын 1.1 км авто зам шинэчлэлтийн ажлыг 2024 оны долдугаар сарын 8-ны өдөр бүрэн дуусгахаар ажиллаж байгааг УБЗАА-наас мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар хэсэгчилсэн хучилт, тэмдэг, тэмдэглэгээ хийх, суурилуулах, хөвөө засварлах, шуудуу татах, сэргээх ажлууд хийгдэж, гүйцэтгэл 90 хувьтай байна. Тулгар төрийн 2233, Их Монгол улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойг тэмдэглэхтэй холбогдуулан баруун аймаг салдаг уулзвараас Хүй 7, Эмээлт, Ар гүнт чиглэлийн авто замын засвар шинэчлэлт, Эмээлтээс Хүй 7 чиглэлийн аюулгүйн тойрог орчмын 1.1 км авто зам шинэчлэлтийн ажлуудыг зургаадугаар сарын 13-ны өдрөөс эхлүүлжээ.


Сэтгэгдэл

Ингэж нэр товчилж болохгүй. [66.181.160.73] 2024-07-05 14:30:19

"Хүй долоо" биш харин "Хүй долоон ХУДАГ" гэдэг биздээ? Газар зүйн нэрийг ингэж товчилж утгыг нь алдагдуулж болохгүй ш дээ. "Далан давхар"-ыг "Оршуулгын 70" гэдэгтэй л адил болчихож байгаа биздээ.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.