МЭДЭЭ

Нийт 95324 мэдээ байна
post thumbnail

ЦАГ АГААР: Улаанбаатар хотод өдөртөө 29-31 градус дулаан байна

Хур тунадас:Нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.  Салхи: Нутгийн зүүн өмнөд хэсгээр б...

post thumbnail

ЗУРХАЙ: Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой

ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ УЛАН НОХОЙ ӨДӨР Аргын тооллын: 2022 наймдугаар сарын 1, Даваа гараг Наран ургах шингэх: 05:28-20:29 Үс засуулбал: Бие эрхтний хүч сайжирна Барилдлага: Үл зохилдох Шүтэн барилдлага: Сансар Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай б...

post thumbnail

Ши ЖиньПин: Галаар тоглобол шатах болно

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден БНХАУ-ын дарга Ши ЖиньПинтэй өнгөрсөн Пүрэв гарагт 2 цаг гаруй утсаар ярилцсан байна. Тэдний ярианы гол сэдэв Хятад-Тайваний асуудал байсан юм. Мөн хоёр улсын удирдагчид нүүр тулан уулзах нь ач холбогдолтой хэмээн санал нэгдэж, ийм уулзалт зохион байгуулах боломжийг судлахаар болжээ. Ж.Байден, Ши Жиньпин нар Тайваний...

post thumbnail

МАН-ын нэр хүндэд халдсан хэмээн үзэж АН-ын генсек И.Мөнхжаргалыг яллаж магадгүй байна

Маргааш буюу наймдугаар сарын нэгний өдөр /2022.08.01/ Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргалд холбогдох Шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 11 цаг 30 минутанд болно. Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргалыг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Амарбаясгалан нь МАН-ын нэр хүндэд х...

post thumbnail

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

7 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар Үүр, Зэлтэр, Балж, Хэрлэн, Улз, Халх, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-30 см, Улз гол Баян-Уул сум орчимд үерийн аюултай түвшинг 5 см орчим даван үерлэж байна. Иймд дээрх голууд болон голын сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэг байгууллага, аялал зугаалгаар явж буй хүмүүсий...

post thumbnail

Улсын харцага Г.Бадрах: Н.Батсуурь аваргатай төлөвлөсөн барилдаанаа гаргаж чадалгүй уналаа. Харамсалтай л байна

Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат “Хилчин” спорт хороо, 0208 дугаар тусгай салбар, “ЭБЭГ” компанийн бөх Монгол Улсын харцага Ганцогтын Бадрахтай ярилцлаа. Түүний тухайд Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн их баяр наадамд улсын өсөх идэр начин Б.Эрдэнэхүүгээр зургаа давж улсын харцага цолны болзол биелүүлсэн юм. -И...

post thumbnail

Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хална. 2022 оны 07 сарын 31-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Нутгийн хойд хэсгээр баруу...

post thumbnail

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, малтай баялаг төгс болно

Аргын тооллын долоодугаар сарын 31. Ням гараг. Билгийн тооллын XVII Жарны "Буян үйлдэгч" хэмээх Усан бар жилийн Зуны адаг улаагчин хонь сарын 3. Адъяа гараг. Бага морь одтой, долоон улаан мэнгэтэй, хөхөгчин тахиа өдөр. Өдрийн наран 5 цаг 27 минутад мандан, 20 цаг 30 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хи...

post thumbnail

Цэцэрлэгт хамрагдах боломж нь бүрэн бүрдээгүй 11 мянган хүүхэд байна

Зургаадугаар сарын 1-ний өдөр тооцоолол хийж үзэхэд 34 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй, аав ээж, эмээ өвөөгийн гар дээр хүмүүжиж байсан юм. Тэдний ихэнх нь хоёр настай хүүхдүүд. Харин зуны туршид яам, агентлаг, нийслэл, холбогдох төрийн байгууллагууд хамтран ажилласнаар өнөөдрийн байдлаар тэдний 22 мянгыг нь цэцэрлэгт хамруулах боломжийг...

post thumbnail

Тэрбумаар үнэлэгдэх хөрөнгөтэй гишүүд

АТГ-аас төрийн албан хаагчдын 2021 оны хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг  олон нийтэд ил болгосон.  Төрийн гурван өндөрлөгийн ХОМ болон өнгөрсөн сонгуулиар парламентад анх удаа сонгогдсон гишүүдийн орлого, Засгийн газрын сайд нарын орлого, дүүргийн Засаг дарга нарын орлого 2021 онд хэрхэн өөрчлөгдсөн талаар өмнөх дугаарт цувралаар хүр...