Нийтлэл

Нийт 3989 мэдээ байна
post thumbnail

Олон улсын "Эко-сургууль, цэцэрлэг" хөтөлбөрийн Үндэсний IX чуулган боллоо

Дэлхийн нийтийн тогтвортой хөгжлийн 17 зорилго, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны бодлого болон ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн боловсролыг дэмжигч Олон улсын Эко-сургууль, цэцэрлэг хөтөлбөрийн Үндэсний IX чуулган 2025 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод Удирдлагын Академийн хурлын танхимд зохион байгуулагда...

post thumbnail

“Apple”-ийн 599 долларын iPhone 16E загварын урьдчилсан захиалга өнөөдөр эхэлнэ

“Apple” компанийн танилцуулсан iPhone 16E загвар нь iPhone 16 цувралын хамгийн хямд хувилбар бөгөөд 599 ам.доллароор худалдаанд гарах бөгөөд урьдчилсан захиалга өнөөдөр буюу хоёрдугаар сарын 21-нд эхлэх юм байна. Энэ сарын сүүлээр 599 ам.долларын үнэтэйгээр худалдаанд гарах энэхүү загвар нь “home button”&nb...

post thumbnail

С.Дэмбэрэл: Эгийн голын УЦС-тай холбоотой судалгаануудын үр дүнг 2026 онд Засгийн газарт өргөн мэдүүлэхээр тохирлоо

Шинжлэх ухааны академийн ээлжит их чуулган болж, 2024 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв. Мөн ШУА-ийн Ерөнхийлөгч 100 хоногийн ажлын тайлангаа товч танилцуулсан байна. Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч С.Дэмбэрэл Монгол Улсын Засгийн газраас 2025-2028 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн 14 мега төсөл, Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжүүлэх 23 мег...

post thumbnail

“Монголросцветмет” ТӨҮГ-ын нэрийг “Эрдэнэс критикал минералс” болгон өөрчлөв

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт бодлогын үндсэн дөрвөн чиглэлийн хүрээнд 14 мега төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж, “Газрын ховор элемент боловсруулах үйлдвэрийн төслүүдийг бодлогоор дэмжинэ” гэж заасан. “Монголросцветмет” ТӨҮГ-ын дэд бүтэц, туршлага хүний нөөцийн чадвар, боломжийг хар...

post thumbnail

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёльд холбогдох эрүүгийн хэргийн анхны шүүх хурал болж байна

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сок Ёл өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 3-ны өдрийн шөнө 22:00 цагийн үед дайны үеийн онц байдал зарласан. Онц байдлын хугацаа хэдхэн цаг үргэлжилсэн боловч энэ нь Ерөнхийлөгч болоод Ерөнхий сайдыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлээд зогсохгүй эрүүгийн гэмт хэрэгт буруутгагдах гол шалтгаан болсон юм. Мөн уг хэргээс...

post thumbnail

Ж.Батзандан: Ж.Оджаргал гуай, танаас өөр хүн, танайхаас өөр компани Монголд байдаг шүү

Засгийн газрын Бүрэн Эрхт Төлөөлөгч Ж.Батзандан өнөөдөр (2025.02.20) стратегийн ач холбогдолтой ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээр хийх талаар мэдээллээ. Тэрбээр мэдээллийнхээ үеэр "Орд болгоны ард нэг сайд, гурван УИХ-ын гишүүн байна. Хөшөөтийн уурхайг хэдэн олигарх гэр бүл аваад, 10 жижиглэж хуваагаад, нөөцийг нь дар...

post thumbnail

“MCS”-ийн З.Төрмандахыг “төрийн нууцад хамаарах мэдээ, баримт хулгайлсан, цуглуулсан” гэх хэргээр яллагдагчаар татжээ

Нийслэлийн прокурорын газраас “MCS” группын Хамгаалалтын албаны дарга З.Төрмандахад эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татах санал ирүүлжээ. Тодруулбал, Нийслэлийн прокурор “З.Төрмандах нь төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлсийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан”, “Гүйцэтгэх ажил явуулах эрхгүй этгээд гүй...

post thumbnail

ОБЕГ: Гал түймрийн 36 хувь нь цахилгаанаас үүдэлтэй гарч байна

Сүүлийн 5 жилд гарсан объектын гал түймрийн 8169 удаа буюу 53,4 хувь иргэний санамсаргүй байдлаас, 5538 удаа буюу 36,2 хувь цахилгаанаас, 1591 удаа буюу 10,4 хувь бусад шалтгаанаас үүдэн гарсан байна. Иргэдийн санамсаргүй байдлаас үүдэн гарсан гал түймрийг дотор нь ангилж үзвэл лаа, дэн, тамхи, чүдэнзний галаас 32,5 хувь, ил задгай гал, үнс нурмаас...

post thumbnail

Ирэх долоо хоногоос нийт нутгаар дулаарна

Цаг уур, орчны шинжилгээний газраас хоёрдугаар сарын 23-аас эхлэн нийт нутгаар хүйтний эрч суларна гэж мэдээлэв. Тодруулбал, хоёрдугаар сарын 21-нд Алтайн уулархаг нутгаар, хоёрдугаар сарын 23-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар, хоёрдугаар сарын 24-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр...

post thumbnail

"ЭТТ" ХК: Нүүрсний үнэ буурсан нь Хятадын эдийн засагтай шууд холбоотой

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Мөнхжаргал, Захиргаа, удирдлагын газрын дарга Н.Анун, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Г.Гантулга нар болон ТУЗ-ийн гишүүдийн төлөөлөл өнөөдөр (2025.02.20) чөлөөт уулзалт зохион байгуулж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад дэлгэрэнгүй хариулав. Тус ком...