Боловсрол

Нийт 1621 мэдээ байна
post thumbnail

“Сургууль бүрт одон орны дуран” төсөл хэрэгжиж эхэллээ

Монголын одон орон сонирхогч залуусын холбооноос “Сургууль бүрт одон орны дуран” төслийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд нийслэлийн 24, орон нутгийн 20 сургуульд одон орны дуран бэлэглэжээ. Ингэснээр 30 мянга орчим сурагч одон орныг дурандах боломжтой болж байна. Төсөл санаачлагчдын төлөвлөснөөр цаашид 100 сургуулийн сурагчдад одон орны...

post thumbnail

Оюутнууд сар шинээр дөрвөн хоног амарна

Томоохон их дээд сургуулийн оюутнууд сар шинээр 4 хоног амрахаар болжээ. Тухайлбал, МУИС, МУБИС, ШУТИС, ХААИС, гэх зэрэг сургуулийн өвлийн амралт дуусч хичээлдээ ороод байгаа юм. Тиймээс эдгээр сургуулийн оюутнууд сар шинээр 4 хоног амрах зохицуулалтыг хийсэн байна. Харин оюутнууд битүүний өдөр амрах эсэх нь тодорхой болоогүй байгаа талаар Боловср...

post thumbnail

Э.Болд-Эрдэнэ: Мөрөөдлийнхөө төлөө тэмцэхийн тулд боловсрох ёстой…

Эрдэнэбаатарын Болд-Эрдэнийг уншигч та бүхэнд танилцуулж байна. Тэрбээр  “Эрдэнэбаатар Сан”-гийн тэргүүн, “Мy Dream гадаад хэл сургалтын төв”-ийн захирал , Монгол улсын шилдэг залуу багш , волейболын спортын дэд мастер , “Улс Төрд Шинэ Манлайлагч” төслийн шилдэг оролцогчдын нэг юм. Багануур дүүргийг &n...

post thumbnail

Баянхошууны хүүхдүүд дугуйланд явах боломжтой болжээ

Монголын хүүхдийн ордон салбар дугуйлангуудаа хотын захын гэр хороололд байгуулах ажил өнөгөрсөн жилээс эхэлсэн. Энэ дагуу өчигдөр Баянхошуунд таван танхим, арван багштай салбар дугуйлангаа нээсэн байна.  Энэ өдөр 30 гаруй хүүхэд бүртгүүлсэн бөгөөд дуулаач, бүжиг, шатар, драм, уран зохиол зэрэг 5-6 дугуйлан хичээллэх юм байна. Мөн улиралд 540...

post thumbnail

Элсэлтийн шалгалтын бүртгэл эхэлнэ

Ирэх долоо хоногт элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхлэх юм байна. Бүртгүүлэгчид бүх мэдээллийг үнэн зөв бөглөх шаардлагатай бөгөөд онлайн бүртгэлийн хураамжийг зөвхөн интернэт эрхтэй төлбөрийн картаар хийхийг Боловсролын үнэлгээний төвөөс анхааруулж байна. Шалгуулагчид өнгөрсөн жилээс эхлэн Монгол хэлний хичээлийн шалгалтыг бүгд өгдөг болсон бө...

post thumbnail

Хувийн сургуулиуд ТӨРӨӨС ӨГДӨГ хувьсах зардлыг танаж 1.5 тэрбум төгрөг хэмнэлээ

Иргэд “Улсын зарим сургуулиуд гурван ээлжээр хичээллэж, нэг ангид 40-50 сурагч суралцаж байхад эцэг эхээс нь төлбөр гэж их хэмжээний мөнгө авч буйд улсаас яагаад нэмж санхүүжилт олгох ёстой юм. Ард түмний татварын мөнгийг хувьсах зардал гэх нэрийдлээр хувийн хэт өндөр төлбөртэй сургуульд өгч байна” хэмээн шүүмжилж, жилийн жилд БШУЯ-нд...

post thumbnail

Таваас доош ангийн сурагчдад гадаад хэл заахгүй хэмээн тусгажээ

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны Байнгын хороогоор Монгол хэлний тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. УИХ-ын хэсэг гишүүдийн санаачилгаар мэргэжлийн эрдэмтэд оролцсон ажлын хэсэг байгуулагдаж, хуулийн төсөл дээр ажиллажээ. Монгол хэлний хуульд гадаад хэлийг ерөнхий боловсролын сургуулийн тавдугаар ангиас доош ан...

post thumbnail

Реппер Цэцээ хүүхэд багачуудыг уншлагын танхимтай болголоо

Реппер Н.Цэцээ буюу Н.Цэцэнбилэг Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын санд бага насны хүүхдүүдэд зориулсан ном унших хэсэг байгуулах зорилгоор өнгөрсөн жил хандив цуглуулж байсан билээ. Тэрээр өмнө нь Мобиком корпорациас зарласан “Зүрх бүхний төлөө” зорилтот хөтөлбөрт “Гэр бүлийн номын сан” байгуулах т...

post thumbnail

Монголын Залуучуудын Холбоо БНХАУ-ын ЭСЯ-тай 2015 онд хамтран ажиллана

2015 оны 1-р сарын 29-ний өдөр  Монгол Улс дахь БНХАУ-ын ЭСЯ-ны Улс Төрийн хэлтсийн дарга Жан Иши Монголын  Залуучуудын  Холбооны  БТГ-ын дарга С.Болорцэцэг болон гадаад харилцааны ахлах мэргэжилтэн Ч.Хонгорзул нарыг ЭСЯ-ны байрандаа хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд БТГ-ын дарга С.Болорцэцэг 2015 онд МЗХ-ны зүгээс Хятадын тал...

post thumbnail

Б.Баабар оюутнуудад лекц уншина

Нийтлэлч Баабар буюу Б.Батбаяр шинжлэх ухааны хөгжил, цаашдын төлөв байдлын талаар өнөөдөр оюутнуудад лекц уншина. Тодруулбал, ШУТИС-ийн хурлын зааланд 14.00 цагаас “Шинжлэх ухааныг өмөөрөхүй" сэдэвт лекц тавих ажээ. Уг лекцийг тус сургуулийн оюутнуудаас гадна,  сонсох сонирхолтой хүн бүрт нээлттэй юм байна.  Д.ТҮВШИН