"Торгоны зам-2019" тэмцээнд оролцогсдод амжилт хүсье

Д.Тулга / Нийгэм

Эр зориг шаардсан "Торгоны зам-2019" тэмцээн эхэлсэн. Тамирчид 6-ны өдөр Эрхүү хотоос гараанаас гарч, энэ сарын 9-ний өдөр Алтанбулаг хилийн боомтоор Монгол Улсын нутагт орж ирэх юм. Улмаар Сэлэнгэ, Дархан, Хөтөл, Төв аймаг, Улаанбаатар, Мандалговь, Даланзадгад маршрутаар уралдаж энэ сарын 13-ны өдөр Гашуун сухайт хилийн боомтоор БНХАУ-руу гарч, уралдаанаа үргэлжлүүлнэ.

image

image

Энэ удаагийн тэмцээнд нийт 40 улсын 97 тамирчин, 54 автомашин, 16 том оврын ачааны автомашин, 24 мотоцикл оролцохоор бүртгүүлсэн нь тэмцээний түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болж байгаа юм байна. Тэмцээнд оролцогчдыг дагалдан 394 техник, 1400 гаруй хүн, 120 улсын сэтгүүлч Монголын хилээр нэвтэрч тэмцээнийг зохион байгуулж, оролцож, сурвалжлахаар мэдүүлсэн. Монголын баг тамирчдад амжилт хүсье.

image

image
image

image

image
®Гэрэл зургийг Pixel студио
“ТОРГОНЫ ЗАМ” РАЛЛИГ ҮЗЭХ БОЛОМЖТОЙ 12 ЦЭГ:
  1. Сэлэнгэ аймаг Сайхан сумын 3 дугаар баг Цахир /1 дүгээр гараа/
  2. Сэлэнгэ аймаг Сайхан сумын /Хөтөл тосгон/ –
  3. Сэлэнгэ аймаг Орхон туул /Төмөр замын 42 дугаар зөрлөг/
  4. Төв аймаг Жаргалант сумын төв
  5. Төв аймаг Баянцогт сум
  6. Төв аймаг Баянцогт сум /жирмийн цагаан нуур 1 дүгээр бариа/
  7. Төв аймаг Алтанбулаг сумын /Хөшигтийн хөндий 2 дугаар гараа, бариа/
  8. Төв аймаг Бүрэн сумын төв
  9. Төв аймаг Сэргэлэн сум /Ээж хад/
  10. Дундговь аймаг /Даланзагад хотын төв/
  11. Дундговь аймаг Цагаан дэлгэр сумын төв
  12. Өмнөговь аймаг Цогтцэций сум, Мандалговь аймгийн төв

Мөн Цагдаагийн ерөнхий газраас уралдаан явагдаж буй замын орчимд аль болох хөдөлгөөн үйлдэхгүй байх, замын ойролцоо малаа хариулгагүй орхих, гэр, майхан барихгүй байх, уралдааны аюулгүй байдлыг хангаж буй алба хаагчдын шаардлагыг биелүүлэхийг анхааруулж байгаа юм.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.