Нийгэм

Нийт 19073 мэдээ байна
post thumbnail

"Онцгой байдлын үед мал, амьтанд чиглэсэн үйл ажиллагаанд баримтлах заавар, стандартууд" сэдэвт сургалтад хамрагдаж байна

НҮБ-ын Хүнс Хөдөө аж ахуйн байгууллагаас зохион байгуулж байгаа “Онцгой байдлын үед мал, амьтанд чиглэсэн үйл ажиллагаанд баримтлах заавар, стандартууд" сэдэвт сургалтад УОК-ын Шуурхай штабын 30 орчим алба хаагч хамрагдаж байна. Энэ сарын 10-ныг хүртэл үргэлжлэх тус сургалтаар LEGS буюу онцгой байдлын үед мал амьтанд чиглэсэн үйл ажил...

post thumbnail

Гадаадын 395 иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчихөөс урьдчилан сэргийлэх, зөрчсөн үйлдлийг илрүүлэх, таслан зогсоох зорилгоор өнгөрсөн онд төлөвлөгөөт 37, төлөвлөгөөт бус 482, нийт 519 удаагийн шалгалт зохион байгуулжээ. Тухайн шалгалтаар 1013 аж ахуйн нэгж байгууллага, 6640 гадаадын иргэний...

post thumbnail

Өнөөдөр СОНДГОЙ дугаараар төгссөн автомашин хөдөлгөөнд оролцоно

Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2023 оны арванхоёрдугаар сарын 18-наас энэ сарын 31 хүртэл улсын дугаарын тэгш, сондгой тоогоор хязгаарлаж замын хөдөлгөөнд оролцохоор болсон. Үүний дагуу өнөөдөр буюу 9-нд сондгой дугаартай автомашин хөдөлгөөнд оролцох юм. Дугаарын хязгаарлалтын цаг 08:00-20:00 хэвээр үргэлжлэх бөгөөд амралтын өдрүүдэд үйлчлэ...

post thumbnail

Ц.Төрхүү: Иргэд өөрсдийн амьдарч буй хотхон, хорооллын СӨХ-нд шаардлага тавих хэрэгтэй

Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү хот тохижилт, нийтийн аж ахуйн ажлын шинэ зохион байгуулалтын талаар мэдээлэл өглөө. Тодруулбал, хот, нийтийн аж ахуйн ажил болох  цэвэрлэгээ үйлчилгээ, гэрэлтүүлэг, ногоон байгууламжийн арчилгааны ажлууд 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс дүүргүүдэд шилжсэн. Энэ...

post thumbnail

Хориглосон бүсээс мал гаргах ажлаа эрчимжүүлэхийг үүрэг болгов

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 2024 оны нэгдүгээр сарын 08-ны өдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар удирдан явууллаа. Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 24 үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 81.3 хувьтай байв. Тухайлбал, Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууру...

post thumbnail

Сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын нөлөөлөлд өртсөн 76 нэгж талбарыг чөлөөлөв

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 2024 оны нэгдүгээр сарын 08-ны өдөр болж, 2023 онд хийсэн газар чөлөөлөлтийн үр дүнгийн талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг танилцууллаа. Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт, гадаадын зээл тусламжаар гүйцэтгэж буй 45 бүтээн байгуулалтын ажлын газар чөлөөлөлтийг 20...

post thumbnail

Цаг агаарын таагүй нөхцөл байдал аврах ажиллагаанд хүндрэл учруулж байна

Япон улсад энэ сарын нэгэнд болсон газар хөдлөлтийн улмаас өнөөдрийн байдлаар /2024.01.08/ амиа алдсан хүний тоо 276-т хүрч, 240 гаруй хүн сураггүй болж, 565 хүн гэмтэж бэртээд байна. Баруун бүсийн хотуудад 100 гаруй хөрсний гулгалт болж, хэд хэдэн гол замуудыг хаажээ.  Эрэг орчмын эрчим хүч аажмаар сэргээгдэж байгаа хэдий ч ундны усны нөөц...

post thumbnail

Сэлбэ голын гүнд суваг нээж, урсгалыг сайжруулахаар ажиллаж байна

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Сэлбэ голын ус хайлж, халиа тошин үүсэн, түвшин нь нэмэгдэж буй. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг өнөөдөр тус байршилд мэдээлэл өглөө.  Тэрбээр “Сэлбэ голд үүссэн халиа тошинд тогтмол хэмжилт...

post thumbnail

ЦЕГ: Хуурамч хаягаас ирж буй мэдээлэлд автахгүй байхыг сэрэмжлүүлж байна

Олон нийтийн цахим сүлжээнд: Монгол Улсын иргэн бүр гэр бүлийн тэтгэлэгт хамрагдах хүсэлтээ үнэ төлбөргүй авах боломжтой тул энэхүү албан боломжийг ашиглан хувийн мессежээр “Тийм” гэж бичээрэй. Амжилт хүсье, Өнөөдөр 100 жилд нэг тохиодог азтай өдөр “Азтай” гэж бичсэн хүн бүр гэр бүлийн тэтгэлэгт үнэ төлбөргүй хамрагд...

post thumbnail

НӨАТ-ын IV улирлын баримт бүргүүлэх хугацаа өнөөдөр дуусна

Нэмэгдсэн Өртгийн Албан Татварын / НӨАТ/ 2023 оны дөрөвдүгээр улирлын төлбөрийн баримтыг 2024 оны нэгдүгээр сарын 8-ны 23:59 цагаас өмнө амжиж бүртгүүлэн буцаан олголтын урамшууллаа авахыг Татварын Ерөнхий Газраас сануулж байна. Тодруулбал 2023 оны 10, 11, 12 дугаар сард худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа ebarimt системд бүртгүүлэх юм. Төл...