Сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын нөлөөлөлд өртсөн 76 нэгж талбарыг чөлөөлөв

Aдмин / Нийгэм

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 2024 оны нэгдүгээр сарын 08-ны өдөр болж, 2023 онд хийсэн газар чөлөөлөлтийн үр дүнгийн талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг танилцууллаа. Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт, гадаадын зээл тусламжаар гүйцэтгэж буй 45 бүтээн байгуулалтын ажлын газар чөлөөлөлтийг 2023 онд гүйцэтгэжээ.

Тодруулбал, авто замын 28 ажлын нөлөөлөлд өртсөн 1190, сургууль, цэцэрлэгийн 12 ажлын нөлөөлөлд өртсөн 172, инженерийн шугам сүлжээний дөрвөн ажлын нөлөөлөлд өртсөн 37, Толгойт дэд төвийн бүтээн байгуулалтын нөлөөлөлд өртсөн 455 өрхийн 322 нэг талбарыг чөлөөлөөд байна. Мөн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд баригдах их багтаамжийн зогсоол, явган хүний зам бүхий тохижилтын газар чөлөөлөлтийг бүрэн хийж, Баянзүрх дүүргийн 12, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт нийслэлийн төсвөөр баригдаж буй 640 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлын нөлөөлөлд өртсөн 76 нэгж талбарыг чөлөөлжээ.

Сургууль, цэцэрлэг барих талбайн газар чөлөөлөлтийг шуурхай гүйцэтгэн, хүртээмжийг сайжруулж байгаа нь сайшаалтай болохыг Хотын дарга онцлов.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.