Гэр хорооллыг орон сууцжуулах байршлуудыг тогтоолоо

Aдмин / Нийгэм

НИТХ-ын ээлжит хуралдаанаар гэр хорооллыг орон сууцжуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх байршил батлуулах тухай танилцуулж, тогтоолын төслийг баталлаа.

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг багасгах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс Сүхбаатар дүүргийн 12, 13, Чингэлтэй дүүргийн 11, 12, 13, 14, 15, 16, 18, 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт 733 га талбай, Сүхбаатар дүүргийн 15, 17 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дамбадаржаа дэд төв орчимд 71.8 га талбай, Сонгинохайрхан дүүргийн 1, 2, 34 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Толгойт дэд төв орчмын 133.3 га талбайг гэр хорооллыг орон сууцжуулах байршлаар баталсан байна.

Засаг даргын захирамжаар Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн зарим хороо, Сэлбэ дэд төв орчмын 158 га талбайд гэр хорооллыг орон сууцжуулах үйл ажиллагааг “Нийслэлийн Орон сууцны корпорац” ХК хэрэгжүүлж байна. УИХ-аас өнгөрсөн онд “Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг багасгах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль”-ийг баталсан. Тус хуульд нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгасан дэд төвийн байршилд гэр хорооллыг тэргүүн ээлжинд орон сууцжуулахаар тусгасан байдгийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ.


Сэтгэгдэл

Зочин [66.181.178.43] 2024-09-20 14:17:14

СБ дүүргийн 13 р хорооны миний сүлжээ дэлгүүрийн хойд хэсгийн айлуудыг яагаад дахин төлавлөлтөд оруулаагүй вэ уул нь цэвэр ус 2 м дэд төв 500 м цахилгаан дамжуулах төв 500м тус тус байралдаг хариу хүсэж бна

Ганчимэг [202.55.188.89] 2024-09-20 13:53:34

Баянзүрх дүүргийн айлуудыг орон сууцжуулах байршилд ороогүй юм уу


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.