С.Амарсайхaн: Оросын банк Монголд салбараа нээх, манай банкны салбарт хөрөнгө оруулах боломжтой

Aдмин / Эдийн засаг

ОХУ-ын 40 аж ахуйн нэгжийн 100 төлөөлөл Улаанбаатарт иржээ. Тэд "Made in Russia" нэрийн дор МҮХАҮТ-тай хамтран зохион байгуулсан, олон салбарыг хамарсан бизнес уулзалтад оролцлоо.

Тодруулбал, Оросын хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрийн цогцолбор, химийн үйлдвэр, мэдээллийн болон цахим технологи, эмнэлгийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, урлагийн бүтээгдэхүүн, керамик эдлэлийн үйлдвэрлэл, аж үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж болон технологи, тээврийн үйлчилгээ ба логистик, барилгын материал, үйлдвэрлэгчид нийслэлд иржээ.

Тэдний зарим нь Монголд үйл ажиллагаа явуулах, үүний тулд хамтрагч олохоор ирсэн бол зарим нь манай эдийн улсын талаарх мэдээллийг газар дээрээс нь авах, тандан судлах зорилгоор ирсэн байна.

Шадар сайд С.Амарсайхан хоёр улсын бизнес форумыг нээв. Тэрээр “Алтанбулаг, Хөшигийн хөндийн хилийн боомтын үйл ажиллагааг жигдрүүлж, Монгол-ОХУ-ын хооронд эдийн засгийн коридор байгуулах хэрэгтэй. ОХУ-ын Ерөнхийлөгч Путины айлчлалаар бид Эгийн голын усан цахилгаан станцын байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хийх, Монголоор дайран өнгөрөх байгалийн хийн хоолойн ТЭЗҮ-ийг боловсруулах зэрэг шийдвэрт хүрсэн.

Arslan.mn

Хоёр улсын хооронд төлбөр тооцоо хийхэд хүндрэл байсаар байгаа тул хамтарсан ажлын хэсэг гаргасан. Төлбөр тооцооны шинэ систем нутагшуулах уу, Оросын банк Монголд салбараа нээх үү гэх мэтээр хувилбаруудыг авч үзнэ. Тус улсын банк Монголд салбараа нээх нь боломжтой, Засгийн газар үүнд нээлттэй ханддаг. Монголбанкны Ерөнхийлөгч тус улсын Төвбанкны Ерөнхийлөгчтэй энэ асуудлаар удахгүй уулзана. Энэ оны сүүлээр хоёр улсын Засгийн газар хоорондын комисс хуралдана. Мөн хоёр улсын Ерөнхийлөгч удахгүй дахин уулзана” гэв.

Шадар сайд С.Амарсайхан “2025 оны улсын төсвийн төсөлд 600 орчим төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ. Зам, эрчим хүчний салбарт олон тэрбум төгрөгийн төслүүд хэрэгжүүлэх тул эдгээрийг хэрэгжүүлэхэд оросын ААН-үүдтэй хамтран ажиллах боломжтой” гээд ирэх оноос эхлэн шинээр байгуулагдах, бүх төрлийн боловсруулах үйлдвэрийг татвараас чөлөөлөх Засгийн газрын шийдвэрийг ч дуулгав.

ОХУ-аас манай улсад суугаа элчин сайд Алексей Николаевич Атар газрыг Зөвлөлтийн техникээр эзэмшсэний 65 жилийн, хоёр улсын хувь нийлүүлсэн (50+50хувь) нийгэмлэг болох УБТЗ-ыг байгуулсны 75 жилийн, Эрдэнэтэд илгээлтийн эзэд ирж суурьшин, орос монгол ажилчид хамтран ажиллаж эхэлсний 50 жилийн ой энэ онд тохиож байгааг онцлов.

Манай улс Европын холбоо, Японтой Чөлөөт худалдааны гэрээтэй. Одоо Евроазийн эдийн засгийн холбоо, БНСУ-тай мөн Чөлөөт худалдааны гэрээ байгуулахаар Эдийн засгийн хөгжлийн яам ажиллаж байна. Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах гэрээ нь импортын татваргүйгээр, тоо хэмжээний хязгааргүйгээр, таван бүлгийн барааг монголоос экспортлох боломжийг олгоно.

Эдийн засгийн хөгжлийн яам ОХУ-ын холбогдох талтай ирэх арванхоёрдугаар сард гэрээг баталж, 2025.01.01-нээс хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Энэ гэрээнд ямар заалтууд туссан, монгол, оросын бизнес эрхлэгчдэд ямар давуу тал олгохыг өнөөдрийн хурлаар дэлгэрэнгүй танилцуулав.

Энэ гэрээнд зааснаар нийт 375 барааг импортын татваргүй нэвтрүүлнэ. Эдгээр нь мах, арьс шир, ноос, ноолуур болон эдгээрээр хийсэн бүтээгдэхүүнүүд юм. Иймд хоёр улсын эдийн засаг, бизнесийн харилцаанд цоо шинэ хуудас нээгдэнэ гэж форумд оролцогчид онцлов.

МҮХАҮТ-ын дэд дарга Ц.Магнайбаатар “Одоогоор хоёр улсын худалдаа 2 тэрбум ам.доллар байна. Монголд мах, хушны самар, ноолуур бэлтгэн экспортлох бүрэн боломжтой. 2023 онд бид нийт 80 мянган тонн мах экспортолсон нь манай түүхэн дээд хэмжээ юм. Гэхдээ манай махны үйлдвэрүүд жилд 180 мянган тонн мах бэлтгэх хүчин чадалтай.

Хушны самар, ноос ноолууран хувцасны үйлдвэрлэл мөн бүрэн хүчин чадалдаа хүрдэггүй. Монголд үйлдвэрлэсэн 7200 нэр төрлийн барааг Европ руу татваргүй экспортлох боломжтой. Мөн бид Японтой Эдийн засгийн түншлэлийн гэрээ байгуулсан тул та бүхэн Монголд үйлдвэр цех байгуулан, бүтээгдэхүүнээ Япон руу нийлүүлэх боломж бий” гэв.

Arslan.mn

Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд өөр хоорондоо цахим худалдаа хийдэггүй аж. Манай талаас гэрээнд цахим худалдааны заалтууд нэмэх хүсэлт тавихад тус холбоо хүлээн авчээ. Худалдааны саад хоригийг багасгахын тулд гаалийн мэдүүлэг бөглө гэх мэт үе шатуудыг аль болох хялбарчилсан гэв. Мөн хоёр талын бизнес эрхлэгчдийн дунд маргаан гарвал хэрхэн зохицуулах талаар ч тусгажээ.


Сэтгэгдэл

Батаа [202.55.188.92] 2024-09-24 12:23:29

Анхааралтай байгаарай орос шүү.

Зочин [103.168.34.96] 2024-09-24 10:06:32

Тэгвэл бага хүүтэй Хятадын банкийг яагаад нээхгүй байгаа юм бэ. Иргэдэд бага хүүтэй зээл л хэрэгтэй байна. Монгол нь байна уу Хятад байна уу хамаагүй

Зочин [66.181.180.154] 2024-09-24 04:03:06

Олон улсын хоригт орж ертөнцөөс тусгаарлагдах чинь дутаа юу малнуудаа. Оросууд Хятадаас илүү Монгол үндэстэнийг дарлаж дээрэмдэж ирсэн улс. Оросын бүрэлдхүүнд байгаа Буриад Халимаг Туваг хар төрөлх хэлээ ч мэдэхгүй төрөлх хэл дээр сургууль телевиз радио ч байхгүй Орос дотроо хамгийн их хоцрогдсон бас ад үзэгдсэн бүс нутаг л байна харин харааж үзхдэг Хятадад Өвөрмонгол өөрийн хэл соёл зан заншлаа хадгалсан Монгол хэл дээр телевиз радио ажилдаг бичиг үсгээ уншдаг хот тосгод нь хөгжсөн сайхан амьдарч байна. Хөх хот Улаан Үд хоёроо харьцуулаад хар

Зочин [66.181.180.154] 2024-09-24 03:56:38

Юугаа хуцаад байгаа малнууд вэ. Хятадын банкнууд сануулга аваад Оростой банкны гүйлгээ хийхгүй байгаа тэгээд ч тэр Оросын модон рубль хэнд хэрэгтэй юм хөрвөх чадваргүй цаасаа манай гадаад валютаар сольж авах гэсэн Оросын санаа. Хэрвээ Оросын банктай харьцвал Олон улсын хоригт орж гадаад худалдаа Олон улсын хатуу хяналтанд орж бид картаараа гадаадад харьцаж чадахгүй хоцрогдсон хуучин байдалд орно малнуудаа. Орос Монголыг юугаа гийгүүлсэн юм дандаа шулж дээрэлхэж ирсэн. Өнөөдөр рубль авбал маргааш ханш нь унаж хэнд ч хэрэггүй цаас болно малнуудаа Оросын технолог гэж хаана байгаа юм ямбий Пургоноо ч шинэчлэж чадахгүй улс. Бидэнд ам доллар евро хэрэгтэй болохоос рубль огт хэрэггүй. Оросыг дагавал Буриад Тува шиг хамгийн хоцрогдсон түмэнд ад үзэгдсэн үхэрмонгол болж үлдэнэ. Оросууд хэзээ ч Монголын төлөө байж байгаагүй газар нутгаас маань Хятад шиг таслан авч байсан түрэмгийлэгч улс

Зочин [66.181.179.206] 2024-09-23 17:22:45

Te1 novsh chini yagaad balaitaad bn aa

Зочин [139.5.216.32] 2024-09-21 13:18:50

Олон улсын хоргид орох нь

Зочин [103.57.94.143] 2024-09-20 21:58:36

Оросоос мөнгө гуйвуулж чадахгүй боллоо. Одоо яхж мөнгө шилжүүлж болох талаас нь хөөцөлдвөл сайн бхйна. Дэмжиж бхйна.

Зочин [103.212.118.233] 2024-09-20 20:22:38

Орос руугаа зайлаарай

Иргэн [139.5.216.54] 2024-09-24 05:46:39

Энэ самраа ёстой эх орноо утгаар нь самрахнээ

Зочин [103.212.118.233] 2024-09-20 20:22:08

Битгий хуцөө муу мал минь

Irgen [66.181.187.190] 2024-09-20 13:31:35

Ene mal samaraa yu ve yu gne vv, шууд оросын харьяалалд орьёмгсэн үг , пиздутайгаа арилаарай

зочин [66.181.184.220] 2024-09-19 14:45:53

Украйны газар нутаг руу түрэмгийлэгч оросыг 70 гаруй жил үг дуугүй, хүлцэнгүй дагаад МОНГОЛ ЮУ ХОЖСОН БЭ? ЮУТАЙ ҮЛДСЭН БЭ? гэдгээ урьдаар сайтар бодож үзээсэй дээ. Эгийн голын усан цахилгаан станц гэдгийг ОРОС СҮҮЛИЙН 30 ГАРУЙ ЖИЛ ГАЦААЖ БАЙГАА БИЗ ДЭЭ? ЭРЧИМ ХҮЧ, ШАТАХУУНЫ АСУУДЛАА ХАР ДАА? Монгол улс шөнийн хугацаанд үйлдвэрлэдэг эрчим хүчээ орос руу үнэгүй өгдөг/нийлүүлдэг юм биш үү? оросын Эрхүү орчмын Ангарскийн нефть боловсруулах үйлдвэр зөвхөн Монголд зориулж ямар чанартай, ямар стандарттай, юу гээчийн шатахуун үйлдвэрлэдэг вэ? оросоос Монголд нийлүүлж байгаа шатахуун хар тугалга агуулдаг уу? Дэлхийн хамгийн олон хоригт өртсөн оросын банк ба бусад үйлчилгээ, бараа бүтээгдэхүүн Монголд хэрэгтэй юу? Монгол оросын худалдааны 96% нь оросын талаас ямар ч татваргүй, 3-4 % нь л Монголын талаас маш өндөр татвартай нийлэгддэг бүтээгдэхүүн биз дээ? Монгол улс төвийг сахих бодлогоо баримтлаад оросуудаас холхон явах нь өлзийтэй болов уу даа????????? Юм цаагуур, ээ бүү үзэгд...

Зочин [202.55.188.121] 2024-09-22 21:36:38

Фашизм орж ирэхээс сэргийлж буйд баярла . Гахай

Зочин [59.153.113.22] 2024-09-20 11:49:18

Тал талаас нь бодож бичиж байх нь зүйтэй. Зөвхөн харлуулах гэж оролдсоноор юу ч бүтэхгүй. Өөрсдийнхөө боломж, чадамж, бодит байдлаа харгалзалгүйгээр ярихын төлөө яриад нэмэргүй

зочин [103.57.92.120] 2024-09-18 14:36:43

Дэмжиж байна. 30 жил ард иргэдээ шулж байгаа банкуудад өрсөлдөөн хэрэгтэй.

ganaa [66.181.166.210] 2024-09-18 12:04:02

1. manai ulsaas garah buteegdehuunii gaaliin tatbaraa Oros bolih heregtee. 2. Odoo iim zuiliig il tod yrih tsag n mon uu

тогтох [202.21.100.210] 2024-09-18 09:59:17

Нийлэх юман дээр нийлнэ үү гэхээс юм бүгдэд бурантаглуулсан юм шиг байж болохгүй ЭХ,нефт, тэгээд гаалийн татварт онцгой анхаарах хэрэгтэй БИД ТУСГААР УЛС УЧИР БҮХ УЛС ОРОНТОЙ ЭРХ ТЭГШ ХӨГЖИХ БОЛОМЖТОЙ. ҮҮНД Л ЭХ БАРИГЧИД АНХААРЛАА ХАНДУУЛЖ ХЭН НЭГЭНД ДАВУУ ЭРХ ОЛГОХГҮЙ БАЙХ

Зочин [185.193.197.163] 2024-09-18 10:13:05

Бүх улс оронтой эрх тэгш гэж шал худлаа. Эрх тэгш Африкийн орнууд газрын баялагаа Барууны орнуудад үнгүй шахуу л өгөөд байна.

Зочин [66.181.184.71] 2024-09-17 21:47:19

Энэ муу лаларуудыг улам давраагаад байдаг мал шиг болчихсон иргэдэд их учир байнаа

Зочин [185.193.197.163] 2024-09-18 10:07:33

Тиймээ, Барууныг оруулаад Зимбабвэ болсон нь дээр тиймээ

Зочин [203.164.213.180] 2024-09-17 18:24:17

Зөвөө зөв

Зочин [202.126.91.206] 2024-09-17 16:09:12

Оросын банкууд барууны xоригт ороод гүйлгээ хийж чадахгүй болсон. Хятад турк арабын банкууд оросуудтай гүйлгээ хийхгүй бга.

Зочин [59.153.113.22] 2024-09-20 11:55:11

Хэрэв таны хэлснээр үнэн бол Орос улс яаж олон тэрбум долларын худалдаа эдгээр улсуудтай хийж байгаа вэ. Жишээ нь Түрк улсад асар том атомын цахилгаан станц барьж байгаа. Та боддоо

Цоодол Жамьянсүрэн [59.153.113.141] 2024-09-17 15:00:59

Хушны самар экспортлох, хушны самар түүхийг хуулиар хориглох хэрэгтэй. Байгаль орчин, тэр дундаа мэрэгч амьтад, жигүүртэн шувуудад ээлтэй төрийн бодлого хэрэгтэй байна

Зочин [66.181.184.220] 2024-09-19 14:32:33

Яг зөв

Зочин [103.161.242.149] 2024-09-17 19:36:01

Тийм шүү дэмжиж бн, Орос манайхаас хэд дахин их хуштай байхад энэ юу ярина вэ, хушин ойгоо сүйтгэх гээ юу.

Зочин [59.153.112.76] 2024-09-17 15:00:04

orsuud demii. egiin goliin usan tsahilgaan stantsaa l bariadah

Зочин [139.5.218.104] 2024-09-17 14:45:31

Газар нутгаа барьцаанд тавиад байхгүй бол яахав дээ. Хийл орчмын газар нутгийг л илүү их хамгаалалтандаа авмаар байна. Хүйтэн сэтгэлтэй, мөнгөнөөс өөр юм боддогүй хүмүүсээс болгоомжлох хэрэгтэй. Газрын хууль чимээгүй ороод батлагдчих вий дээ. Нөгөө ноднингийн хөрөнгө оруулалтын хууль юу болсон бэ. Женко одоо бол дуугарахгүй байх шүү. Өөрөө эрх мэдэлтэй болсон

Зочин [202.131.235.142] 2024-09-17 14:39:26

yaay orosiin ernhiilogch nadtai ontsgoilon mendchilsen geed bga biz. nogoo hamba hentei mendchileh ve


29 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
29 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.