И.Маск: Neuralink-ийн суулгац төрөлхийн хараагүй хүнд ч хараа оруулна

Aдмин / Нийгэм

“Neuralink” компанид бүтээж буй харааны шинэ суулгац нь төрөлхийн хараагүй хүмүүст ч харах боломжийг олгоно гэж Илон Маск мэдэгджээ.

"Neuralink-ийн “Blindsight” төхөөрөмж нь хоёр нүд нь хоёулаа харж чадахгүй болсон, мөн харааны мэдрэлээ алдсан хүмүүст харах боломжийг олгоно. Мөн харааны хэсгийг хариуцсан тархины хальс гэмтээгүй тохиолдолд төрөлхийн хараагүй хүмүүс ч харах боломжтой болно" гэж тэрбээр Х (хуучин Twitter) сүлжээний хуудсандаа бичжээ.

Маскийн хэлснээр, уг имплантыг суулгасны дараа дүрс эхэндээ бүрэлзэх гэнэ. Гэхдээ цаг хугацаа өнгөрөхөд төхөөрөмж нь хэт улаан туяаны болон хэт ягаан туяаны спектрийг харах боломжийг олгож, радарын долгионы уртыг барьж авдаг болох аж.

“Blindsight” төхөөрөмжид нь АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газраас (FDA) зөвшөөрөл олгосон тухай “Neuralink” компани Х хуудсандаа мэдээлжээ.


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.235] 2024-09-19 12:04:58

Агуу юмаа

Зочин [103.57.92.73] 2024-09-19 20:13:30

Түүнийг бодитоор хийлгэж өөрөө бүрэн харахыг хүсдэг хүн маш олон байгаа даа.Найдвартай сайхан хараа оруулагч гэдэг ховор зүйл шүү дээ.Буян нь дэлгэрэх болтугай

Зочин [202.126.90.145] 2024-09-19 09:48:47

saihan medee


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.