Дэлхийн ардчилал хумигдаж байгааг шинэ тайлан харуулжээ
Дэлхий даяар сонгогчдын ирц буурч, сонгуулийн дүн улам бүр маргаантай болж байгаа нь ардчилалд итгэх итгэлд эрсдэл учруулж байна гэж өнөөдөр танилцуулсан шинэ тайланд дурджээ.
Ардчилал, сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэнгээс /IDEA/ гаргасан уг тайланд дурдсанаар, 2008-2023 онд дэлхийн сонгогчдын ирц 10 хувиар буюу 65.2-оос 55.5 болж буурсан байна.
1975 оноос хойш жил бүр гаргадаг уг тайланд дэлхийн улс орнуудын ардчиллын үзүүлэлтүүдийг хэмждэг. Энэ удаагийн тайлан сүүлийн таван жилийн хугацаанд 158 орны 47 хувьд нь амин чухал үзүүлэлтүүд буурч, дэлхийн ардчилал найм дахь жилдээ дараалан хумигдсаныг харуулсан байна.
Мөн 2020 оны дунд үеэс 2024 оны дунд үе хүртэлх хугацаанд таван сонгууль тутмын нэг нь хуулийн маргаан дагуулсныг олон улсын ажиглалтын байгууллагын мэргэжилтнүүд тогтоосон байна. Түүнчлэн санал хураалт, саналын хуудасны тооллого мөн хугацаанд сонгуулийн үйл явц дахь хамгийн их маргаантай асуудал байсныг дурджээ.
IDEA нь дэлхийн ардчиллын төлөв байдлын индексүүдийг гаргахдаа шалгуур үзүүлэлтүүдийг төлөөлөл, эрх, хууль дээдлэх ёс, оролцоо гэсэн дөрвөн үндсэн ангиллаар шалгуур үзүүлэлтүүдийг ангилдаг. Тэгвэл төлөөлөл ангилалд багтах чөлөөт, шударга сонгууль, парламентын хяналтад хамаарах үзүүлэлт нь 2023 онд хамгийн доогуур үзүүлэлтэд хүрсэн гэж судалгааны төв мэдээлжээ.
Д.Трампын амь насанд халдах оролдлого аюул заналхийлсээр байгааг харуулж байна
Энэ онд ерөнхийлөгчийн сонгууль болох АНУ-д ардчиллын үзүүлэлтүүд сүүлийн хоёр жилд тодорхой түвшинд сэргэсэн гэж IDEA мэдэгджээ. Гэсэн хэдий ч энэ оны долоодугаар сард Ерөнхийлөгч асан Дональд Трампын амь насанд халдахыг завдсан явдал нь аюул эрсдэл байсаар байгааг харуулсан гэдгийг мөн дурдсан байна.
Тайланд бичсэнээр, АНУ-д итгэл хүлээсэн сонгууль, иргэний эрх чөлөө, улс төрийн тэгш байдал зэрэг үзүүлэлтүүд 2015 оноос хойш буурсан байна. “2020 оны сонгууль “чөлөөтэй, шударга” болсон, мөн улс орон нь гүн гүнзгий туйлширсан хэвээр байна гэж америкчуудын талаас бага хувь нь /47 хувь/ үзэж байгааг” тайланд дурджээ.
Сонгууль бол “тулгын чулуу” хэвээр байна
Дэлхийн олон улс оронд сонгуульд олон янзын аюул учирч, холбогдох үзүүлэлтүүд унаж байгаа хэдий ч сонгууль нь шийдвэр гаргагчид болон шийдвэр гаргах үйл явцад ард түмний хяналтыг баталгаажуулах механизм болох үүргээ хадгалсаар байгааг IDEA онцолжээ. Мөн одоо тулгарч буй сорилтуудыг үл харгалзан сонгууль нь ардчиллын тулгын чулуу хэвээр байгааг цохон тэмдэглэсэн байна.
Өнгөрсөн жилээс хойш олны анхаарлыг татсан олон сонгуульд засгийн эрх барьж буй намууд ерөнхийлөгчийн сонгууль болон парламентын сонгуульд олонхын суудлаа алдаж ялагдсан гэж тайланд дурджээ. “Саяхан Гватемал, Энэтхэг, Польш, Сенегал болон бусад олон оронд болсон сонгууль сонгогчдод дуу хоолойгоо хүчтэй өргөх боломжийг олгосон” гэдгийг судлаачид тэмдэглэсэн байна.
Сэтгэгдэл
зочин [59.153.86.104] 2024-09-20 09:18:27
монголд л лав анхнаасаа ардчилал байгаагүй байх ч хөрсгүй бүх хүн даргыг шүтдэг сэтгэхүйтэй одоо ч дарга бол бүхнийг мэднэ бүхнийг чадна гэдэг мунхаглалаас өөрсдийн сайн сайхан эрх чөлөөтэй баян чинээлэг боломжтой сайхан амьдрах хөгжих боломжоосоо сайн дураараа татгалзан сонгууль гэх хуйвалдааны золиос болцгоодог
Зочин [66.181.180.83] 2024-09-18 11:14:45
Баасны чинь ардчилал. Ардчилал гэгч бол шал худлаа зүйл. Ардчилал ярьж төрд шургалсан хулгайчууд байхыг нь 34 жил харлаа. Ардчилал гэгч бол баас. баас, баас
Зочин [66.181.178.57] 2024-09-17 20:28:19
Яг зөв ардчилал гэж худлаа бага буурай орныг залилж эзэн суух явдал удахгүй дуусна
Зохих байранд нь тавивш. [103.80.211.125] 2024-09-17 19:13:28
Ардчилал бол туйлын дээд үнэт зүйл БИШ. Түүнээс чухал зүйл бол амьд явах, эрүүл байх, цатгалан байх, ажил орлогтой байх. Ардчилал бол эдгээрийн ДАРАА л орох эрх. Иймд хүмүүс үүнийг аажмаар ойлгоод л ардчиллыг БАЙРАНД НЬ тавьжээ.