ЭНЭ ДОЛОО ХОНОГТ МОНГОЛ УЛСАД

Aдмин / Нийгэм

2024 оны есдүгээр сарын 16-22-нд болох үйл явдлын тойм

Улаанбаатарт:

9 дүгээр саарын 17-нд: “Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлт” хэвлэлийн хурал болно.

9 дүгээр сарын 18-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.

9 дүгээр сарын 18, 19-нд: НЗДТГ, Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамтай хамтран "Ногоон технологи-2024" өдөрлөгийг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.

9 дүгээр сарын 20-нд: “Өмнөдийг зорих замд” уран сайхны киноны нээлтийн тусгай үзвэр “The Corporate Hotel and Convention Centre”-т болно.

9 дүгээр сарын 21-нд: “Автомашингүй өдөр-2024” болно.

9 дүгээр сарын 22-нд: “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2024”-ийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Үндэсний бичиг соёлоо эрхэмлэн дээдэлье” уриатай зохион байгуулж байна.

Орон нутагт:

9 дүгээр сарын 19, 20-нд: Хөвсгөл аймагт гойд ашиг шимт хээлтүүлэгч мал шалгаруулах шилмэл малын үзэсгэлэн худалдаа болно.

9 дүгээр сарын 20-нд: Ховд аймагт номын баяр эхэлнэ.

9 дүгээр сарын 20-нд: Хөвсгөл аймагт: “Хөвсгөл органик мах, органик бүтээгдэхүүн, намрын ногоон өдрүүд -2024” үзэсгэлэн худалдаа болно.

9 дүгээр сарын 20-нд: Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотын Партизаны талбайд “Намрын номын баяр-2024” үйл ажиллагааг тэмдэглэнэ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.