ҮЙЛ ЯВДАЛ: "Хятад Улсын ногоон хөгжлийн ололт, Монгол Улсын боломж" сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
Д.Сүхбаатарын талбайд
Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар (НЗДТГ), Байгаль Орчин Уур Амьсгалын Өөрчлөлтийн Яамтай хамтран "Ногоон Технологи - 2024" өдөрлөг хийнэ.
Төрийн Ордонд
08:00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан болно.
Гадаад Харилцааны Яамд
09:00 цагт "Нэг бүс нэг зам" Хамтын хөгжил судалгааны төв, Монгол Хятадын найрамдлын нэгдэл, CGTN хамтран зохион байгуулж буй "Хятад Улсын ногоон хөгжлийн ололт, Монгол Улсын боломж" сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно.
Төрийн албаны зөвлөлийн байрны "Инновац" танхимд
10:00 цагт Төрийн албаны зөвлөлөөс яам, агентлагт хийж буй хяналт шалгалтын явц, төрийн албаны ерөнхий шалгалтын зохион байгуулалт, төрийн албаны хүний нөөцийн талаар мэдээлэл өгнө.
Сүлд чуулгын байранд
10:00 цагт Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас жил бүр алба хаагчийн харилцаа, хандлагыг эерэг болгоход чиглэсэн “Өдөр бүр өчигдрөөс илүү байя” нөлөөллийн аяны нээлтийн арга хэмжээ болно.
Авлигатай Тэмцэх Газарт
11:00 цагт З.Энхболдыг АТГ-т шалгуулах хүсэлт өгч байгаа талаараа иргэн мэдээлэл хийнэ.
Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газарт
10:00 цагт "Нүүдэлчин Ухаан" урлагаар дамжуулан уур амьсгалын өөрчлөлтийн тухай ярилцах олон улсын урлагийн хөтөлбөрийн талаар мэдээлэл өгнө.
Үндэсний мэдээллийн төвд
12:00 цагт Халтуурчдыг цэгцэлбэл ганцхан сарын дотор түгжрэлийг 40% бууруулна. Гэтэл энэхүү боломжийг гажуудуулсан компанийг төрөөс монополь эрх олгон дэмждэг. Үүнийг “Монгол такси” компанийн гүйцэтгэх захирал Э.Тэмүүжин эсэргүүцэж мэдэгдэл хийнэ.
Цахимаар
13:00 цагт НӨАТ-ын сугалааны тохирол явагдана.
Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яамд
14:00 цагт Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци хамтран "Mining Week x MinePro 2024" олон улсын уул уурхайн чуулга, экспоны талаар мэдээлэл хийнэ.
Central Tower-ын 17 давхарт
16:00 цагт Google-ийн томоохон төлөөлөгчид оролцох "Start Up Connect" арга хэмжээ болно.
Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуульд
16:45 - 18:45 цагт: АНУ-ын Өвчний Хяналт Сэргийлэлтийн Төвийн эмч нар лекц уншина.
Сэтгэгдэл