БАЯНХОНГОР: Газар нутгийн 10 шахам хувь нь цөлжилтөд нэн хүчтэй өртөөд байна

Aдмин / Нийгэм

Монгол орны цөлжилтийн үнэлгээгээр нийт нутаг дэвсгэрийн 76.9 хувь буюу 120.3 сая га талбай доройтсон. Үүнээс нэн хүчтэй 4.7 хувь, хүчтэй 18.6 хувийг эзлэх ба засаг захиргааны нэгжийн хувьд Дорноговь, Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Төв аймгийн нийт газар нутгийн 50-70 хувь цөлжилт, газрын доройтолд өртжээ.

Энэ бол Цөлжилтийн мэдээллийн сан дахь 2020 оны байдлаарх тоо баримт. Тухайн судалгааг таван жилд нэг удаа хийдэг бөгөөд сүүлийн үзүүлэлт нь энэ юм.

Desertification буюу "desert" "fication" гэдэг англи үгийг үгзүйн хувьд авч үзвэл цөл бий болгох гэсэн утга санааг илэрхийлдэг. Цөлжилт бол удаан хугацаагаар үргэлжлэх газар доройтох үйл явц, цөл бол энэ үйл явцын төгсгөлийн үе шат гэж үздэг байна.

Байгалийн хүчин зүйл болон хүний үйл ажиллагааны олон талт нөлөөнөөс хамаардаг учир цөлжилтийн нийтлэг нэгдсэн тодорхойлолт гаргахад нэлээд хүндрэлтэй. Орчин үед Цөлжилттэй тэмцэх олон улсын конвенцоос гаргасан тодорхойлолтыг илүү баримтлах болжээ. Тус конвенцод зааснаар "Уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагаа хавсарсан олон янзын хүчин зүйлсийн нөлөөгөөр хуурай, заримдаг хуурай, хуурайвтар, чийг дутмаг нутаг оронд газар орчин доройтохыг цөлжилт гэнэ" гэж тодорхойлсон байдаг байна.

Баянхонгор аймаг хангай, говь, тал хээр хосолсон газар нутгийн онцлогтой. Тус аймаг нь шилмүүст ойтой таван сум, заган ойтой долоон сумын ойн сангийн нийт талбай 820.681 га буюу аймгийн нутаг дэвсгэрийн 7.08 хувийг эзэлдэг. Баянхонгор аймагт нэг сум дундын ойн анги, 12 ойн нөхөрлөл ажиллаж байна.

2020 оны судалгааны үнэлгээгээр Баянхонгор аймгийн нийт нутаг дэвсгэрийн дийлэнх хэсэг нь цөлжилтөд өртсөнөөс нэн хүчтэй 9.8 хувь, хүчтэй 33.6 хувь, дунд зэрэг 54.7 хувийг тус тус эзэлж байна. Иймээс Баянхонгор аймгийн хувьд цөлжилттэй тэмцэх, газрын доройтлыг бууруулахад чиглэсэн агро-ойн аж ахуйг хөгжүүлж, иргэдийн амьжиргааны тогтвортой эх үүсвэрийг бий болгох, иргэдэд мод тарих соёлыг төлөвшүүлэх нь хамгийн бодит үр дүн болно гэдгийг албаныхан онцолж байгаа юм.

“Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогод ойжуулах, ойг нөхөн сэргээх, хамгаалах замаар 2030 онд ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг газар нутгийн 9 хувьд, 2050 онд 10.5 хувьд хүргэж, хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх, нэн хүчтэй, хүчтэй доройтолд өртсөн газар нутгийн хэмжээг нэмэгдүүлэхгүй хязгаарлах зорилт дэвшүүлсэн.

Улмаар уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх, усны нөөцийн хомсдолоос сэргийлэх, газрын доройтол, цөлжилтийг сааруулах хамрах хүрээг тэлэхэд онцгой анхаарч, 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарьж ургуулах үндэсний хөдөлгөөнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар өрнүүлж буй.

Тэгвэл Баянхонгор аймаг тус үндэсний хөдөлгөөнд 20 сая мод тарихаар нэгдэж, “Хог биш мод тарьж, Хонгор нутгаа ногооруулъя” уриалгыг дэвшүүлээд байна.

Мод тарих хөдөлгөөн нь зөвхөн цөлжилт, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх ажлаас гадна аймгийн иргэд тодорхой түвшинд ажил орлоготой болох боломж гэдгийг аймгийн удирдлагууд онцолж байгаа юм. Ийнхүү 2030 он хүртэл 20 сая мод тарих ажлыг гурван үе шаттайгаар хэрэгжүүлэх бөгөөд 307 хүн байнгын, 35 мянган хүн түр ажлын байраар хангагдах аж.

Ташрамд, Баянхонгор аймгийн сум дундын ойн анги аймгийн төвд мод үржүүлгийн 6.05 га талбайд 17 нэр төрлийн 25 мянга гаруй ширхэг суулгацаар тариалалт хийжээ. Ийнхүү өнгөрсөн оны мод тарилтаар Баянхонгор аймаг тойрсон ойн зурваст 10 мянган ширхэг улиас тарьж, аймаг тойрсон ойн зурвасыг бүрэн моджуулан, нийт 30 мянган мод тарьж ургуулж байна.

Сэтгэгдэл

Зочин [202.72.243.182] 2024-09-18 17:41:12

цөл болтол нь цөлмөөд өөр тийшээ савласан их хурлын гишүүнтэй хариуцлага тооц

Зочин [66.181.161.39] 2024-09-17 10:22:07

Угаасаа л цөл шүү дээ. Баянхонгорт хангай байхгүй. Арын 3 сум л жаахан модтой. Өөрсдийгөө Хангайн аймаг гэж далдаганаад байдаг. Өвөрхангай ч яс юман дээр говь шүү дээ.

2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.