Гадаадын 395 иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ

Aдмин / Нийгэм

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчихөөс урьдчилан сэргийлэх, зөрчсөн үйлдлийг илрүүлэх, таслан зогсоох зорилгоор өнгөрсөн онд төлөвлөгөөт 37, төлөвлөгөөт бус 482, нийт 519 удаагийн шалгалт зохион байгуулжээ.

Тухайн шалгалтаар 1013 аж ахуйн нэгж байгууллага, 6640 гадаадын иргэний баримт бичгийг шалгаж, 218 зөрчил илрүүлэн 1.4 тэрбум төгрөгийн торгууль оногдуулжээ.

Мөн хууль, тогтоомж зөрчсөн, оршин суух зөвшөөрлийн хугацаа нь дууссан боловч Монгол Улсаас гарч явахаас зайлсхийсэн, эрх бүхий байгууллагын зөвшөөрөл хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан, шүүхээр ял шийтгүүлэн ялаа эдэлж дууссан, түр ирэгч визийн хугацааг хэтрүүлсэн зэрэг үндэслэлээр 24 улсын 395 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байхаар тогтож, албадан гаргасан байна.


Сэтгэгдэл

зочин [192.82.65.120] 2024-01-09 18:46:38

Үнэн бол сайхан л мэдээ бна.

Зочин [82.144.201.2] 2024-01-09 16:42:30

Аль улсын иргэд гэдгийг нь бичих хэрэгтэй шүү дээ, бас юунаас айсан юм бол доо, хөөрхий...гэж

Зочин [77.249.65.151] 2024-01-09 16:18:40

Сайн байна, сайн шалгах хэрэгтэй....

Зочин [202.126.88.194] 2024-01-09 14:37:48

Больж дээ хуультай улс

Зочин [139.5.216.253] 2024-01-09 11:40:34

Моннолд хяталаас өөр гадаад иргэн бараг л харагдахгүй шүү

Иргэн [66.181.182.185] 2024-01-09 11:34:38

Сайн байна. Манай улс гадаадын ядуучуудын хөрөнгө оруулдаг, амьдардаг газар биш.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.