ОХУ-ын Засгийн газар авто бензиний экспортод хориг тавих арга хэмжээ авчээ

Aдмин / Эдийн засаг

ОХУ-д зуны урт амралт, аялал жуулчлалын өсөлт, газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд дулааны улиралд хийгддэг засварын ажлуудын удаашрал зэрэгтэй холбоотойгоор дотоодын зах зээл дээрх шатахууны үнэ нь 30 орчим хувиар нэмэгджээ. Үүнтэй холбоотойгоор авто бензинийн экспортод хориг тавих арга хэмжээ авах болсон талаар ОХУ-ын Засгийн газраас 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр мэдээлэв.

Уг хориг 2025 оны наймдугаар сарын 1-нээс 31-ний өдрийг хүртэл хэрэгжих, зөвхөн авто бензинийн экспортыг хориглох, ОХУ-тай газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах Засгийн газар хоорондын хэлэлцээртэй болон ЕвроАзийн эдийн засгийн гишүүн орнуудад үйлчлэхгүй байх заалттай аж.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины 2024 оны есдүгээр сард хийсэн албан айлчлалын үеэр “Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх салбарт хамтран ажиллах тухай” Монгол Улс болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулсан. Уг хэлэлцээрийн дагуу Монгол Улсад түлш, шатахууныг тогтмол, тасралтгүй худалдах, худалдан авах үүргийг талууд хүлээсэн.

Нөгөө талаас Монгол Улсын авто бензиний хэрэглээний 75 орчим хувийг ОХУ-ын "Роснефть" компани дангаар нийлүүлдэг импортлогч компаниудтай урт хугацааны гэрээтэй ажиллаж байгаа талаар албаны эх сурвалж мэдээлэв.

Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүн, түлш шатахууны импортын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа ажээ. Тодруулбал, 2025 оны долдугаар сарын 29-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд Аи-92 авто бензин 20 хоног, Аи-95 авто бензин 41 хоног, дизель түлш 20 хоног, ТС-1 онгоцны түлш 50 хоногийн ердийн хэрэглээний үлдэгдэлтэй байгаа юм байна.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [202.126.90.233] 2025-07-29 16:42:33

Таг хаачихвал Хятад хэл сурахаас өөр арга байхгүй болно.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.