Европын Холбоо Украинд үзүүлж буй тусламжаа түр зогсоожээ

Европын холбооны төлөөлөгчид 2025 оны долдугаар сарын 24-нд Украинд мэдэгдэл хүргүүлж, авлигатай тэмцэх байгууллагуудын хараат бус байдалтай холбоотой асуудлыг шийдвэрлэх хүртэл тусламжийг "түр хойшлуулсан"-аа зарлажээ. Энэ талаар Украины засгийн газар, парламент болон дипломат хүрээний эх сурвалжуудын мэдээлэлд үндэслэн “Экономическая правда” сонин мэдээлсэн байна.
Европын холбоо хоёр гол хөтөлбөрийн улмаас тусламжаа түр зогсоожээ. Үүний нэг нь, ERA (Exraordinary Revenue Acceleration for Ukraine – Оросын царцаасан хөрөнгөөс санхүүжих яаралтай зээлжилтийн хөтөлбөр)-ийн хүрээнд 2025 оны эцэс хүртэлх 17.2 тэрбум еврогийн тусламж бол нөгөөх нь, "Ukraine Facility" хөтөлбөр буюу 12.5 тэрбум еврогийн нэмэлт санхүүжилт юм байна.
Европын тал Украины Үндэсний авлигатай тэмцэх товчоо (НАБУ) болон Тусгай авлигатай тэмцэх прокурорын газар (САП)-ын хараат бус байдал алдагдаж болзошгүй гэж үзсэн тул тусламжийг "түр зогсоожээ". Украины парламент долдугаар сарын 31-ний пүрэв гарагт НАБУ, САП-ын хараат бус байдлыг сэргээх тухай хуулийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Эх сурвалжууд "Ойрын өдрүүдэд ямарваа нэг шинэ санхүүжилт төлөвлөгдөөгүй байгаа тул тусламж түр зогссон нь Киевт ноцтой сөрөг нөлөө үзүүлээгүй" гэж дүгнэжээ.
Эх сурвалж: TASS
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [66.181.186.13] 2025-07-29 18:49:36
европчууд украйныг дэмжээд байх нь яасан юм худлаа новшнууд шүү дээ!