М.Нарантуяа-Нара: Тойргийн 78 гишүүн бүрд "15 тэрбум төгрөгөөр угжих" санал явчихсан байна

Aдмин / Улстөр

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара цахим хуудастаа "Тойргийн 78 гишүүн бүрд тойрогтоо хөрөнгө оруулалт нэртэй 15 тэрбум төгрөгөөр угжих санал явчихсан байна" хэмээн мэдэгдэв.

Тэрбээр "Цаагуур чинь биднийг бөгс бөөр зодоон цохион гэж байх зуур энэ засаг төр чинь УИХ-ын гишүүдээ лоббидож тойргийн 78 гишүүн бүрд тойрогтоо хөрөнгө оруулалт нэртэй 15 тэрбумаар угжих ажлын саналыг маргаашийн дотор өгүүлэх юм явчихсан байна. Засгийн газар болон Их Хурлын наймаа явагдчихсан байна.

АН, МАН-ын тойргийн гишүүд намайг сенсацлалаа гээд гишүүдийн чатад дайрч байна. УИХ-ыг муухай харагдууллаа гэнээ. Харин ч эрүүл харагдуулж байгаа шүү. Энэ талаар гишүүдийн чат группт шүгэл үлээсэн Х.Баасанжаргал гишүүндээ баярлалаа.

Х.Баасанжаргал гишүүн мэдээлээгүй бол би ч мэдэхгүй мангайгаад л өнгөрөх байлаа. Төсөвт иргэд улс нийгмийн асуудлыг тусгах нь бүх л гишүүдийн үүрэг юм бол яагаад сэмхэн тойргийн хэдэн гишүүдийг тус бүр 15 тэрбум төгрөгийн төсөвт өртөгт багтаан үүнээс 2026 онд 5 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэйгээр төсөл арга хэмжээний саналаа төсвийн тухай хуулийн дагуу 2025 оны 7 дугаар сарын 25-ны дотор холбогдох яамд руу албан бичгээр илгээх талаар гишүүдэд мэдэгдсэн байдаг билээ.

Парламент өөрсдийнх нь баталсан хуулийг мөн төсвийг хэрхэн хэрэгжүүлж үр ашигтай зарцуулж байгаад хяналт тавих ёстой атал ханцуйндаа наймаалцах шахам өөрсдийнхөө төслийг оруулчихаад үхсэн баасаа хянаж шүүж суух гэсэн юм бэ" гэжээ.


Сэтгэгдэл

Ха ха ха [103.145.234.40] 2025-07-25 16:22:43

Жагсаалтаар гишүүн болно гэдэг ялгаа нь наадах чинь шүү дээ. Үндсэн 78 гишүүд улс орон даяар ажлаа хийг. Нара гуай сошиалаар дутахгүй л ажлаа хий. Бачимдах юм млга

Зочин [202.70.44.46] 2025-07-25 15:44:34

Тойрог гээд байгаа чинь Монгол Улс юм байгаа биз дээ. Тэнд ард, иргэд гишүүддээ хандаж шийдүүлэх гэсэн өчнөөн асуудал байдаг. Улсын төсөвт тэр болгон ордоггүй асуудлууд хаягдаад байж байг уу

Зочин [202.131.229.50] 2025-07-25 14:31:45

Одоо Нараагийн ярьж байгаа зөв л дөө. Нараа тойргоос гарсан бол 2 гараа өргөөд дэмжчихсэн чарлаад явж байгаа


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.