"Хоёр тамирчнаас дөрвөн төрлийн хориотой бодис илэрч, нэгийнх нь хариу эргэлзээтэй тул нарийвчлан нягталж байна"

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан шөвгөрсөн 32, сурын харвааны 16 тамирчнаас долдугаар сарын 12-ны өдөр авсан допингийн шинжилгээний хариуг Хууль зүй, дотоод хэргийн яам болон Монголын допингийн эсрэг байгууллагаас мэдээлэв.
Нийт 48 тамирчны сорьцыг Германы Дрезден хот дахь Дэлхийн допингийн эсрэг байгууллагын албан ёсны итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлсэн байна. Тодруулбал, сорьцыг гэрээнд заасан хугацааны дагуу энэ сарын 13-ны өглөө Улаанбаатараас илгээж, 14-ний шөнийн 02:00 цаг Германы лабораторид хүргэсэн байна.
Энэ сарын 16-ны 15:00 цагт албан ёсны цахим хуудсаар нийт 48 тамирчнаас 43-ынх нь хариу ирсэн бол 18-ны өдөр гурван тамирчны хариуг илгээжээ. Энэ сарын 22-ны өдөр нэг тамирчны хариу ирж, нэгийнх нь шинжилгээ дуусаагүй байгаа аж.
Монголын допингийн эсрэг байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ариунзаяа "Хоёр тамирчнаас дөрвөн төрлийн хориотой бодис илэрч, нэгийнх нь хариу эргэлзээтэй байгаа учраас нарийвчлан нягталж байгаа аж. Энэхүү хариуг нягтлахын тулд 21-28 хоног шаардлагатайг юм байна. Допинг илэрсэн эхний бөх Хэнтий аймгийн Баян-Адарга сумын харьяат аймгийн арслан Н.Баяржаргал ажээ.
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Үндэсний бөхийн салбар хорооны нарийн бичгийн дарга Д.Давааням хоёр дахь бөхийг зарлах боломжгүй гэв. Учир нь, мэдэгдэж амжаагүй бөгөөд бүртгүүлсэн утасны дугаарууд нь холбогдох боломжгүй байгаа аж. Өөрт нь мэдэгдээд хүлээн зөвшөөрвөл олон нийтэд зарлана. Харин “В” сорьцын шинжилгээг шинжлүүлэх шийдвэр гаргавал дараагийн процесст шилжих аж.
Улсын баяр наадмаар дөрөв давсан улсын гарьд Б.Гончигдамбын сорьцыг Дрездений лабораториос шилжүүлж, Германы Кёльн хотын өөр нэгэн итгэжмлэгдсэн лабораторид нарийвчлан шинжлэх шаардлагатай болсон аж. Нарийвчилсан шинжилгээний хариу гартал ойролцоогоор сарын хугацаа шаардлагатай юм байна.
Допингийн шинжилгээний хариуг өмнөх жилийнхээс нэг хоногоор хоцорч мэдээлсэн учир нь хориглосон бодис илэрсэн тамирчинтай холбоо барьж, шинжилгээний хариуг танилцуулахтай холбоотой байжээ.
Аймгийн арслан Н.Баяржаргал энэ жилийн улсын баяр наадмаар нэгийн даваанд аймгийн начин Л.Бат-Амгалан, хоёрын даваанд улсын харцага Х.Гантулга, гурвын даваанд улсын арслан Х.Мөнхбаатарыг, дөрвийн даваанд улсан аварга С.Мөнхбатыг тус тус даваад тавын даваанд улсын арслан Б.Орхонбаярт өвдөг шороодсон.
Улсын гарьд Б.Гончигдамба гурвын даваанд аймгийн арслан С.Занданхүүг, дөрвийн даваанд цэргийн арслан Б.Өлзийсайханыг даваад, тавын даваанд аймгийн арслан буюу улсын гарьд цол хүртсэн Н.Өсөхбаярт тахимаа өгсөн билээ.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [67.171.160.15] 2025-07-25 14:08:03
зөвшөөрөхгүй бол зарлахгүй аан дураараа хуцдаг халтарууд шүү
Зочин [202.55.188.98] 2025-07-25 08:51:12
Эв эёийг хичээсэг схан наадам болсон ч ард нь сэтгэл өвтгөсөн ийм муухай мэдээ цацаж гаргаж бга жил бүр түрүү бөхийнхөө нэр төрийг гутаагч ажлаа хж мэддэггүй ийм бөхөө холбоо бгаад яах ч юм билээ....Ариунзаяа та ажлаа мэддэг бол яг барилдах үёд нь сорьц буюу 2 өдрийн дотор гаргачих хурдан гаргачих шинжилгээ хийчих зүйлээр хангачихгүй яасан....Өнгөрсөн хойно Хашгирна гэгч болж бна.хараисалтай....Огцорвол таарна.
иргэн [124.158.108.159] 2025-07-25 08:46:23
Монголдоо шинжилгээ авдаг болвол харин ч их будилаан үүснэ. Гадаадад германы лабораторийн шинжилгээнд итгэхгүй байгаа хүмүүс шүү дээ. Гончигдамба огт барилдахгүй хоёр жил болсоноо гэнэт цойлоод сэжигтэй санагдаад байгаа юм. Наадмын өмнө болсон том барилдаанд барилдсан бөхчүүдээс шинжилгээ авсан бол Гончигдамбаас илрэх магадлал өндөр байсан шүү
Э.ОЮУНБОЛД [66.181.177.163] 2025-07-25 08:34:38
ХҮРЭЛСҮХ ! ДҮҮТЭЙГЭЭ НИЙЛЭН ДАРАМТЛАЖ ! ӨСӨХБАЯР АРГААН БАРЖ БАЙГАА НЬ ҮНЭН ЮМ БАЙНА!
Ахмад настан [202.55.188.98] 2025-07-25 08:08:46
Энэ шинжилгээг Монголдоо хийдэг болмоор юм. Манайханы иддэг мах.хүнсэнд л НО байж мэднэ дэ.Барилдана бас шинжилгээ өгнө гэж мэдсээр байж хор хэргэлээд суух бөхчүүд гэж юу байхав. Эсвэл шинжилгээ авдагаа болимоор юм.Наадам бүрийн дараа л сайхан бөхчүүдийхээ нэрийг гутаан хорлож байх юм.
Зочин [66.181.189.219] 2025-07-25 08:20:13
Харин тийм ээ. Энэ өвчин намдаах эм энтэртээ ч гэсэн зааг гаргаж өгмөөр юм. Бөхчүүд хүн л юм чинь өвдөнө гэмтэнэ эм ууна шдээ. Алийг болох болохгүйгээ мэдэхгүй залуус зөндөө байгаа.