Н.Өсөхбаяр: "Гуравдагч этгээдийн санаатай үйлдэлд өртсөн байх магадлалтай" гэж үзэн, хуулийн байгууллагад хандаад байна

Үндэсний их баяр наадам зохион байгуулах салбар хороо, Допингийн эсрэг үндэсний байгууллага хамтран өчигдөр /2025.07.24/ мэдээлэл хийж, Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Ардын хувьсгалын 104 жил, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, Үндэсний их баяр наадмын барилдаанд үзүүрлэж, улсын гарьд цол хүртсэн Н.Өсөхбаяраас хориотой бодис илэрсэн талаар мэдээлсэн.
Улсын гарьд Н.Өсөхбаяр үүнтэй холбогдуулан мэдэгдэл хийв. Тэрбээр "Би Үндэсний бөхийн салбар хороо болон допингийн шинжилгээний лабораториос ирүүлсэн албан бичиг, дүгнэлтийг албан ёсоор хүлээн авлаа. Эдгээр баримтад миний өгсөн шинжилгээнд хориотой бодис илэрсэн тухай мэдээлэл багтсан тул үүнийг би хүлээн зөвшөөрч, маргахгүйгээ олон нийтэд мэдэгдэж байна.
Мөн Допингийн төв, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, Үндэсний бөхийн салбар хороотой шинжилгээтэй холбоотой ямар нэг маргаан үүсгэх бодол надад байхгүй.
Гэсэн хэдий ч би тухайн илэрсэн өөх шатаагч жин хасах зориулалттай бодис маш багаар “very low” илэрсэн бөгөөд санаатайгаар хэрэглээгүй гэдгээ онцлон хэлье. Би сүүлийн жилүүдэд допингийн шинжилгээнд тогтмол хамрагдаж ирсэн бөгөөд бүх хариу сөрөг, ямар нэгэн зөрчилгүй гарч байсан. Энэ нь миний шударга, цэвэр байр суурийг нотолж байна гэж би үздэг.
Харин одоогийн нөхцөл байдал нь гуравдагч этгээдийн санаатай үйлдэлд өртсөн байх магадлалтай гэж би үзэж байгаа тул энэхүү асуудлыг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар хүсэлт гаргаад байна. Энэхүү хүсэлтийг үр дүнгийн менежментийн баг хүлээн авч, шударгаар шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна. Би үнэн зөвийг тогтоолгох, нэр төрөө цэвэрлэхийн төлөө хуулийн байгууллагуудтай бүрэн хамтарч, ил тод ажиллана.
Цэвэр спорт, шударга өрсөлдөөн бол миний үнэт зүйл, амьдралын зарчим. Ийм нөхцөл байдал үүссэн нь Монголын төр, нутаг ус, намайг дэмжсээр ирсэн ард олны сэтгэлд сэв суулгасан бол би чин сэтгэлээсээ уучлал хүсэж байна. Надад итгэж, дэмжиж ирсэн бүх хүнд талархал илэрхийлье. Монгол Улсын гарьд Н. Өсөхбаяр. 2025.07.25" гэжээ.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Гомбо [103.168.34.98] 2025-07-26 07:23:49
Допинг хэрэглэсэн бол хэрэглэсэн,гуравдахь этгээд гэж юу яриад үйиүүлээд бнаа...
Зочин [103.229.122.118] 2025-07-25 22:14:24
Монголчууд аа, хүн судалья гэвэл АНУ-д байгаа 50000 монголыг судлаач ээ!
Зочин [66.181.186.126] 2025-07-25 20:26:55
Жин хасахаар бие нь хөнгөрөөд л хөдөлгөөн нь асар хурдан болдог шүү
Зочин [37.248.246.184] 2025-07-25 19:44:26
Чи хэрэглэсэнээ мэдэж байгаа, дараа н илэрнэ гэдгээ мэдэж байгаа, юу гэж хэлэхээ мэдэж байгаа, сая авсан бүх бэлгээ буцааж өгөхгүй гэдгээ мэдэж байгаа БӨХ ХҮНИЙ БОЛОВСРОЛ ГЭЖ ??????
Зочин [202.126.88.181] 2025-07-25 18:22:32
Монгол түмний эрийн гурван наадамд наад бузар ДОПИНГ чинь Түй ч хамаагүй шүү. Бидний дархлааг бүү унагах гээд солиороод байцгаа ДОПИНГ МОНГОЛ БӨХӨД ТҮЙ ХАМААГҮЙ
Зочин [103.57.95.62] 2025-07-25 18:09:22
Жин хасахад хэрэглэдэг зүйл Монгол бөхөд хамаарах уу