Амьгүй донорын гэр бүлд 4.5 сая, нас барсан даатгуулагчийн ар гэрт 3.0 сая төгрөгийн тэтгэмж олгоно

Aдмин / Эдийн засаг

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ээлжит хурал болж, дөрвөн тогтоолын төсөл, хоёр танилцуулгыг хэлэлцжээ. Хурлын эхэнд нэрийн дансны 2024 оны орлогод тооцох хүүгийн хэмжээг тогтоох тухай Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолын төслийг хэлэлцсэн байна.

Даатгуулагчийн тэтгэврийн даатгалын нэрийн дансны 2024 оны орлогод тооцох жилийн хүүгийн хэмжээг 11.34 хувиар тогтоожээ. Түүнчлэн нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмжийн хэмжээг гурван сая төгрөг болгон нэмсэн байна. Харин амьгүй донор болж эс, эд, эрхтэнээ бусдад шилжүүлсэн даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмжийн хэмжээг 4.5 сая төгрөг болгож өөрчилжээ.

Сэргээн засах болон сувиллын тусламж,үйлчилгээний төлбөрийн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас олгох хэмжээг 110 мянган төгрөгөөр тогтоосон байна.

Э.ЭГШИГЛЭН


Сэтгэгдэл

Зочин [75.164.146.248] 2025-07-25 04:01:11

dollar bailgui dee

Мөнхзул [66.181.187.189] 2025-07-24 13:28:45

Сайн байна уу аав минь сая 7 сарын 8 нд бурхан болсон юмаа. Нийгмийн даатгалаас 2 сая орж ирсэн энэ шинэ гарсан тэтгэмж оногдох бол уу гэж асууж байна.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000