Зеленский: Барууны орнуудаас төсвийн алдагдлыг нөхөх, зэвсгийн хэрэгцээнд дахин 65 тэрбум ам.доллар хүсэж байна
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Барууны орнуудаас Украины төсвийн алдагдлыг нөхөх, зэвсэг үйлдвэрлэх, мөн Украин цэргүүдийн цалинг тавихад шаардлагатай нийт 65 тэрбум ам.доллар гаргаж өгөхийг хүсчээ. Түүний хэлснээр, 40 тэрбум доллар нь улсын төсвийн алдагдлыг нөхөхөд хэрэгтэй бол 25 тэрбум доллар нь зэвсэг үйлдвэрлэлд зориулагдах аж.
Тэрбээр Киевт болсон хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлчдэд "Пуужин, дрон, радио-электрон хэрэгсэл чиглэлд 25 тэрбум ам.доллар шаардлагатай. Энэ бүгд нийлээд 65 тэрбум болно. Маш хүнд сэдэв ч гэсэн би эхлүүлсэн" гэж ярьсныг "Страна" сонин иш татжээ.
Түүнчлэн Зеленский Барууны орнуудаас Украин цэргүүдийн цалинг тавихад шаардлагатай мөнгийг ч мөн хайж байгаагаа илэрхийлсэн аж. Өмнө нь Киев цэргийн цалинг өөрөө санхүүжүүлдэг байсан бол одоо "цэргүүд бол өөрсдөө зэвсэг юм" гэсэн шалтгаанаар энэ зардлыг ч гадаадаас санхүүжүүлэхийг хичээж буй юм байна.
Тэрбээр "Европчууд өмнө нь манай цэргүүдийн цалинд мөнгө өгөхөөс татгалздаг байсан. Зөвхөн зэвсэгт л мөнгө өгдөг байсан. Гэвч манай цэргүүд бол яг тэр зэвсэг өөрөө байж чадна, тэд бүгдийг хамгаалж байна" гэж хэлжээ.
Өмнө нь Украины эрх баригчид хэдэнтээ хүлээн зөвшөөрч байсанчлан улс орон зөвхөн цэргийн зардлаа л өөрсдөө дааж чадаж байгаа бөгөөд бусад салбаруудыг санхүүжүүлэхэд заавал гадаадын тусламж шаардлагатай аж. Гэвч эдгээр тусламжийн ихэнх нь буцалтгүй тусламж бус, зээл хэлбэрээр орж ирж буй юм байна.
Украины Ерөнхий сайд (2010–2014) асан Николай Азаровын хэлснээр, хэрэв Барууны зээл тусламж зогсвол Украин улс бүрэн сүйрэх аюултай аж.
Эх сурвалж: TASS
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [103.229.122.118] 2025-07-25 22:13:17
Монголчууд аа, хүн судалья гэвэл АНУ-д байгаа 50000 монголыг судлаач ээ!
Зочин [59.153.115.169] 2025-07-25 21:22:46
Украйн энэ байдлаар дайнд гуйлгаар тулалдсаар байгаад дуусах юм байна даа. Мөнхийн тусламж гэж үгүй . Дайн дуусны дараач өр зээлэндээ баригдсан улс үлдэнэ . Оростой байгуулсан гэрээгээ украйн зөрчсөн тул дайны төлбөр нэхэмжлэх эрхгүй . Барууны америкийн турхиралтын золиос болоод дууслаа даа. Хүмүүсийн хагас нь дүрвэх , Оросын иргэн болох зэргээр гадагшаа явчихсан . Газар нутгийн 25% ийг алдчихсан . Цаашид дайтах нь бүү хэл оршин тогтноход хэцүү болсоор.....
Зочин [66.181.177.220] 2025-07-25 19:22:45
Энэ янзаараа хэр удаан дайтах гэж байгаа юм болдоо энэ нөхөр