3х3: “Улаанбаатар Амазонс” баг Германы багийг хожив

Индонезийн Жакарта хотод 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн дэлхийн цуврал тэмцээн болж байна. Өнөөдөр “FIBA 3x3 Jakarta” тэмцээний хасагдах шатны тоглолтууд болно.
“Улаанбаатар Аманзонс” баг “FIBA 3x3 Jakarta” тэмцээнд хэсгийн хоёр дахь тоглолтод Германы “Bonn Baskets” багийг 19-18-аар хожиж, энэ хэсэгт Монгол, Тайландын багууд адил нэг хожилтой болов. Тайланд болон Германы багуудын тоглолтын үр дүнгээс хамаарч хасагдах шатанд өрсөлдөх хоёр багийн нэр тодрох юм.
Гавьяат тамирчин О.Хулан, Н.Нандинхүсэл, Б.Ариунцэцэг болон Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй “Улаанбаатар Аманзонс” баг эхний тоглолтоо Тайландтай хийж хожигдсон ч Германы багийг хожиж, хэсгээсээ шалгарах боломжоо хадгалж чадав.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [192.82.92.42] 2025-07-25 11:05:54
Азийн аваргад унэн муу толгож байнлээ!!
Зочин [172.56.152.57] 2025-07-25 09:06:34
амазон монголд ямар хамаа байна аа