Яллагдагч Б.Амарсайханыг Интерполын хөх булангаар зарлуулах хүсэлт илгээжээ

УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцаг, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат, “Таван богд групп”, Хаан банкны эзэмшигч Ч.Баатарсайхан, ЦЕГ-ын дарга асан Ж.Болд нарын хүүхдүүд олон нийтийн газар танхайрч, бусдыг бүлэглэн зодсон гэх хэрэгт холбогдсон. Тодруулбал, "Хүүхдийн 100" орчимд болсон зодооны хэрэгт яллагдагчаар татагдсан Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, А.Алтан-Очир нарыг хорих 461 дүгээр ангид 30 хоног саатуулах арга хэмжээ авсан.
Уг хэрэгт холбогдон, яллагдагчаар татагдсан, "Таван богд" группийн захирал Ц.Баатарсайханы хүү, "Говь" ХХК-ий захирал Б.Амарсайханыг Интерполын хөх булангаар зарлуулах хүсэлт илгээжээ. Учир нь тэрбээр энэ сарын 21-нд буюу зодоон болсны дараа хил давж, долдугаар сарын 27-нд Монголд ирнэ гэсэн ч өнөөдрийг хүртэл цагдаагийн байгууллагад ирж, мэдүүлэг өгөөгүй байгаа юм.
Холбогдох албаныхан яллагдагч Б.Амарсайханыг Монголд ирсэн даруй мансууруулах бодис хэрэглэсэн эсэх тест авахаар төлөвлөж буй талаараа мэдээлсэн билээ.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [67.171.160.15] 2025-07-30 02:16:23
red list
Зочин [66.181.186.13] 2025-07-29 18:44:10
үнэн энэ сэтгэгдэл бичсэн хүнтэй санал нэг бна.Хууль хүн бүрт тэгш үйлчлэх ёстой!
Tuya [103.57.92.182] 2025-07-29 17:13:33
Ийм л арчаагүй Сэтгэлийн хат суугаагүй ачаа даах чадваргүй ,Нэг Өдрийн Өл даахгүй ,хий сагсан Салбдай Нар байхгүй юу ,МУЛС д захирагддаг ,мөрдөгддөг, Хууль бдг гэдгийг Мэдрүүлэх хэрэгтэй Албан тушаал, мөнгө хөрөнгөнд зулдуйдах хэрэггүй ,энэ хэргийн шудрагаар шүүж Таслан зогсоохгүй бол Иргэдийн Татварын Мөнгө,Улсын Хөрөнгөөр хөлжигчидийн Хүүхдүүд йн Танхайрлын хэрэг ,Иргэдтэй харьцах харьцаа Хэрээс хэтэр ч байгаа шүү,Зүгээр л мөнгөөр бүх юуг ч г хааж болдог гээд ойлгочихсон Тэнэгүүд Их байгаа шүү. ШУДРАГА Л БАЙЯЛ даа гэж .МУИргэн Бүр Шудрага Үнэн йг Хүс ч байна