Зорилтот бүлгийн хүүхдүүдэд зориулсан эрчимжүүлсэн хөлбөмбөгийн сургалтын кэмпийг амжилттай зохион байгууллаа

Aдмин / Спорт

Хүүхдийн хөгжил, хамгаалал, нийгмийн хариуцлагын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг “Монголын Хөлбөмбөгийн Одод” төрийн бус байгууллага зорилтот бүлгийн хүүхдүүдэд зориулсан эрчимжүүлсэн хөлбөмбөгийн сургалтын кэмпийг 2025 оны наймдугаар сарын 5, 6-ны өдрүүдэд Монголын Хөлбөмбөгийн Холбооны Цэнгэлдэх Хүрээлэнд амжилттай зохион байгууллаа.

ОРОЛЦОГЧ ХҮҮХДҮҮД

Кэмпэд нийслэлийн болон орон нутгийн асрамжийн төв, хөгжлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудаас

Нийслэлийн Хүүхэд, Залуучуудын Сургалт, Хүмүүжлийн Тусгай Цогцолбор
Кристина Ноблийн Хүүхдийн Сан ТББ
Бадамлянхуа Асрамжийн Төв|
“Ид Шидийн Орон 2” төв-ийн 7-17 насны нийт 80 орчим хүүхэд оролцлоо.

АРГА ХЭМЖЭЭНИЙ ЗОРИЛГО

Энэхүү кэмпийн гол зорилго нь хүүхдүүдийн

Бие бялдар
Хамт олонч байдал
Өөртөө итгэх итгэл
Хувийн хөгжил, мөрөөдөлдөө тэмүүлэх хүсэл эрмэлзлийг тэдэнд хөлбөмбөгөөр дамжуулан төлөвшүүлэхэд чиглэсэн юм.

Тус арга хэмжээ нь нийгмийн эмзэг бүлгийн хүүхдүүдэд урам зориг, сэтгэл санааны дэм өгөх, ирээдүйгээ итгэлтэйгээр харах боломжийг олгодгоороо онцлогтой.

СУРГАЛТЫГ УДИРДСАН БАГ

Сургалтыг Европын хөлбөмбөгийн мэргэжлийн түвшний “А” зэрэглэлийн стандартын дагуу, олон улсын туршлагатай дасгалжуулагчид удирдан явуулсан нь кэмпийн чанар чансааг илтгэж байлаа. Үүнд:

“Хөлбөмбөгийн Одод” академийг санаачлагч, дасгалжуулагч Мартин Штайн
Хамтран санаачлагч Кристиан Вольф
"Монголын хөлбөмбөгийн одод" ТББ-ыг үүсгэн байгуулагч Улаанхүүгийн Отгонбаяр нар оролцсон юм.

ХААЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА

Кэмпийн хаалтын үйл ажиллагаанд Монголын Хөлбөмбөгийн Холбооны Техникийн захирал Андреас Спиер оролцож, сургалтын кэмпэд хамрагдсан хүүхдүүдэд урам зориг өгч, спорт болон сурлагад нь өндөр амжилт хүслээ.

“Монголын Хөлбөмбөгийн Одод” ТББ нь хүүхдийн хөгжил, тэгш боломжийг дэмжих, тэдний мөрөөдлийг хөлбөмбөгөөр дамжуулан бодит болгох зорилгоор цаашид ч олон талт, чанартай арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна.

ТАЛАРХАЛ

"Монголын хөлбөмбөгийн одод" ТББ-ыг үүсгэн байгуулагч У.Отгонбаяр “Монголын Хөлбөмбөгийн Холбооны нийт хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Хүүхдийн хөгжил, спортын тэгш боломжийг дэмжих манай үйл ажиллагаанд итгэл хүлээлгэж, Хөлбөмбөгийн тайлбайгаар ханган дэмжсэн Та бүхний тусламж бидний арга хэмжээний үр дүнд чухал хувь нэмэр орууллаа.

Монголын Хөлбөмбөгийн Холбооны ерөнхийлөгч Ц.Анандбазар, Техникийн захирал Андриас Спиер болон бусад хамт олны сэтгэл шингэсэн оролцоо нь хүүхдүүдэд маань урам зориг өгч, мартагдашгүй дурсамж үлдээсэнд гүнээ талархаж байна.

Ирээдүйгээ бүтээх хүүхдүүдийн төлөө бид хамтдаа илүү ихийг хийж чадна гэдэгт итгэлтэй байна” хэмээн хэлэв.

May be an image of 4 people, people playing football, people playing soccer and text

May be an image of 5 people, people playing football and people playing soccerMay be an image of 10 people, people playing football, people playing soccer and text that says 'ብም R ZZ በር OUR MW'May be an image of 7 people, people playing football, people playing soccer and textMay be an image of crowdБ.ЖАРГАЛ