"Иргэн зайлшгүй шаардлагаар саарал чоно агнасан бол хуулийн хариуцлага хүлээхгүй"

Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатараас 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн баталсан.
Амьтны тухай хуульд иргэн зохих төлбөр төлж, эрхийн бичиг авсны дагуу ахуйн зориулалтаар агнуурын амьтан буюу саарал чоныг агнахаар зохицуулсан бөгөөд Монгол Улсад саарал чонын тоо толгой ихсэх, хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдалд заналхийлэх, малчдын амьжиргааны эх үүсвэр болох мал сүрэгт халдаж, хохирол учруулах эрсдэл бий болсон.
Иймд Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиар иргэн өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, мал сүргээ хамгаалах зайлшгүй шаардлагаар саарал чоно агнасан тохиолдолд эрхийн бичиг авах шаардлага хамаарахгүй болж, ан амьтны нөөц ашигласны төлбөрөөс чөлөөлөгдөх боломжийг бүрдүүлсэн.
Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх юм:
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Pee [66.181.183.37] 2025-08-09 17:48:19
Gol ni buschleh heregtei shde! hangain chono ni diildehgui baihad taliin chono huuj buudaad zugaa gargaad baidag baij bolohgui. bus nutgaar ni yalgaj zaagalsan ni deer. hangaid bol chono buudlagiin temtseen zohioson ch yaadag ym! zun maihanii gaduur barag 10 aad chono yavj ungursun, evguitvel barij idheer baih chini bil ee
Асуулт. [66.181.160.58] 2025-08-08 10:15:56
Хар чоно, цагаан чоно агначихвал хуучнаараа шийтгүүлж, төлбөр төлөх ёстой юм байхдаа?