Яаралтай тусламжид тушаа болсон Яармагийн түгжрэл

Aдмин / Орон нутаг

Өнөө үед найз нөхөд Яармаг руу явахдаа “Аян замдаа сайн яваарай” гэж хошигнон үддэг нь энгийн үзэгдэл, "инээдэм" болсон мэт. Гэвч энэ инээдний цаана яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ Яармагийн түгжрэлд хэрхэн гацаж, хэчнээн хүний хүний амь эрсдэж байгааг ярихгүй өнгөрөх аргагүй болжээ.

Яаралтай тусламж гэдэг нь хүндэрсэн өвчтөнийг аль болох богино хугацаанд эмнэлэгт хүргэх үйлчилгээ. Харин “яаралтай” гэх утга нь Яармагийн зам дээр “тээглэж”, утга учраа алдахад хүрч байна. Нийслэлийн хэмжээнд Яармаг орчмоос хотын төв рүү яаралтай түргэн тусламж хүргэх нь олон жилийн турш толгойны өвчин болсон.

Замын хоёр талын эгнээ аль аль нь ачааллаа дийлэхгүй, түгжрэлд автсан үед урсгал сөрөх ч боломжгүй. Ийнхүү амь нь минут, секундээр хэмжигдэж буй өвчтөн тээвэрлэж яваа түргэний машин түгжрэлд тээглэн, эмнэлэгт хэдэн цагийн дараа л хүрч байна.

103 дугаарт дуудлага өгсөн иргэдэд “Түгжрэлтэй байгаа тул очих хугацааг тодорхой хэлэх боломжгүй” гэх хариулт өгдөг нь нууц биш.

Судалгаагаар өдөр бүр 103 дугаарт нийт 2324 дуудлага ирдгээс 1079 нь яаралтай тусламж, 1245 нь зөвлөгөө мэдээлэл байдаг. Яаралтай тусламжийн дуудлагын ихэнх нь цусны даралт ихсэх, осол гэмтэл, хүүхдийн өвчин зэрэг амь насанд аюултай тохиолдлууд байдаг.

Мөн эмнэлгийн амбулаториар өдөрт дунджаар 4750 гаруй хүн үйлчлүүлдгээс 1431 орчим нь хөдөө орон нутгаас ирдэг байна. Энэ нь өндөр эрсдэлтэй, яаралтай тусламж шаардлагатай өвчтөнүүдийг агаарын тээврээр зөөх хэрэгцээг нэмэгдэж байгааг илэрхийлж буй юм.

“Цесна Гранд Караван” зэрэг жижиг оврын онгоц ашиглах гэхээр хотын төвд буух талбай байхгүй. Нисэх буудалд буусан ч Яармагийн түгжрэл дахин саад болж, амин чухал цаг үрэгдсээр буй билээ.

Хотын төвийн олон талбай төлөвлөлтгүйгээр худалдаалагдаж, дэд бүтцийн боломж хаагдсан нь энэ асуудлыг улам хүндрүүлсэн. Иймээс хөдөө, орон нутгаас яаралтай тусламжаар ирж буй өвчтөнүүдийг шууд хотын төвд буулгах, эмнэлгийн ойролцоо жижиг оврын онгоц, вертолёт буух талбай байгуулах шаардлага тулгарч байна.

Онгоц гэдэг үгийг сонсоод зөвхөн баячуудын хэрэглээ гэх ойлголтод баригдсаар байж болохгүй. Нэгэн цагт гар утас зөвхөн чинээлэг хүмүүсийн хэрэглээ мэт санагдаж байсан бол өнөөдөр хүн бүрийн өдөр тутмын хэрэгцээ болсон. Үүнтэй адил агаарын түргэн тусламж ч хэдхэн жилийн дотор энгийн хэрэглээ болох боломжтой.

Тиймээс хот төлөвлөлт, дэд бүтцийн шийдэлд хүний амь насыг аврах онцгой хэрэгцээг нэн тэргүүнд тавьж, хотын төв хэсэгт түргэн тусламжийн онгоц, вертолёт буух жижиг талбай байгуулах зайлшгүй шаардлага үүсчээ. Энэ бол зөвхөн техник, төлөвлөлтийн асуудал биш, хүний амь, цаг хугацаа хоёрын үнэ цэнийн тухай асуудал юм

Н.НЭРГҮЙ


Сэтгэгдэл

Зочин [202.126.91.1] 2025-08-12 19:35:59

Ажлын өдөр шүү дэ! Ажлын цагаар шүү дэ! Ажил хийж байгаа нэгч пизда байхгүй бүгд хувиараа машинаараа хүргэлт, такси, нэгнийдээ хоол буудах гэсэн юмнууд явж байгаа.

Сээгий [103.168.34.118] 2025-08-12 19:16:28

Нүхлэжзам гаргасан нь дээр Арцатын амнаас кувэйтийн амны зам салдагхүртэл богд уулын баруун хойт хормой доогуур 20 км тунэлтэй болчихвол яармагын олон хороолол дундуур түгжрэхгүй

Зочин [192.82.65.88] 2025-08-12 18:16:55

Яармагын түгжрэл мөд шийдэгдэхгүй. Удахгүй Терминалуудыг хотоос гаргаж шинэ нисэх буудал руу гаргаж нэг цэгт төвлөрүүлнэ, хот руу томи машин оруулахгүй гээд байгаа. Гэтэл чингэлгээр вагоноор ирдэг байсан ачаа хотын урд захад буугаад жижин ачааны машинуудаар хот руу орж ирнэ гэж байгаа. Тэгэхээр Яармагын зам бүр таг гацна биз. Тэгээд Богд уулаа нүхлэе гэх бх. Гол зорилго нь түгжрэл үүсгэж уулаа нүхлэх. Мөн үү Нямбаатараа

Зочин [202.131.225.53] 2025-08-12 14:09:00

yarmagiin horoolol dund yaraltai tuslamjiin tuv baiguulya hotiin tusuvuur


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.