Трамп Үндэсний гвардынхныг Вашингтон руу илгээж, орон гэргүй хүмүүсээс нийслэлийг орхихыг шаарджээ

Aдмин / Гадаад мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Үндэсний гвардын цэргүүдийг Вашингтон хот руу “хууль, журмыг сэргээх” зорилгоор илгээхийг үүрэг болгожээ. Өмнө нь тэрбээр гэмт хэрэгтэй тэмцэхээ амлан, орон гэргүй хүмүүсийг Вашингтоноос гарах ёстой гэж мэдэгдсэн байна.

Трамп “Өнөөдөр Вашингтон хотыг чөлөөлөх өдөр тохиож байна. Бид өөрсдийн нийслэлийг буцаан авах гэж байна” хэмээн Цагаан ордонд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. Мөн тэрбээр “Би Үндэсний гвардынхныг Вашингтонд хууль, журмыг сэргээж, нийтийн аюулгүй байдлыг хамгаалахын тулд илгээж байна” гэж хэлсэн байна.

Трамп "АНУ-ын нийслэл дэх хүчирхийллийн гэмт хэрэгтэй тэмцэх арга хэмжээний хүрээнд Вашингтоны цагдаа нар холбооны хяналтад шилжинэ" гэж зарлажээ. Тэр хотыг “урьд өмнөхөөсөө ч илүү аюулгүй, үзэсгэлэнтэй” болгохыг хүсч байгаа аж.

Өмнө нь Трамп Вашингтон хотын дарга Мюриэль Баузерыг “Ямар нэг зүйл хийхийг оролдож байгаа сайн хүн” гэж тодорхойлсон ч "Түүний хүчин чармайлтыг үл харгалзан гэмт хэргийн түвшин өсч, хот “илүү бохир, үзэмжгүй болж байна" гэж онцолжээ.

Эх сурвалж: BBC
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.