Шинжээч Пелле: Украинд хүн амын, эдийн засгийн огцом уналт нүүрлэх гэж байна

Aдмин / Гадаад мэдээ

Францын бизнесмен, геополитикийн мэргэжилтэн Тьерри Лоран Пелле ТАСС агентлагт ярилцлага өгөхдөө, Украинд хүн амын болон эдийн засгийн огцом уналт (коллапс) тохиох бөгөөд Европын холбооны санхүүгийн дэмжлэг эцэстээ зогсоно гэж үзэж буйгаа илэрхийлжээ.

Түүний тооцоолсноор, сүүлийн гурван жилд Украины хүн ам “их хэмжээний цагаачлал”-ын улмаас 42 саяас 20 сая болж буурсан байна. Тэрбээр “Украин дахь мөргөлдөөнөөс болж 1.5 сая эрэгтэй хүн амь үрэгдсэнийг мартаж болохгүй” гэж онцолжээ.

Мэргэжилтний үзэж байгаагаар, энэ нь “ирээдүйд хүн ам зүйн коллапс”-т хүргэх аж. Тэр “Хүн амын тоог нөхөн сэргээх боломжгүй нөхцөлд тогтвортой байлгах нь “маш хэцүү”. Эдийн засгийн талаас нь харвал, хүн ам нь хоёр дахин буурсан улс “амьдрах чадваргүй”. Энэ бол боломжгүй” гэж нэмж хэлжээ.

Пелле таамаглахдаа, Европын холбоо “Энэ нь санхүүгийн ямар том ангал болох”-ыг ойлгосон үед Украинаас татгалзана. Учир нь, бүхнийг санхүүжүүлэх чадваргүй болно. Энэ бол үнэхээр боломжгүй” гэж онцолсон байна.

Тэрбээр Украиныг ардчилалтай гэж нэрлэх нь инээдтэй хэрэг гэж үзэж байгаагаа илэрхийлээд, сүүлийн гурван жилийн нөхцөл байдал “санаа зовоохуйц хэмжээнд хүрсэн” гэж хэлжээ.

Пеллегийн хэлснээр, Владимир Зеленский “үндсэн хоёр авлигын эсрэг байгууллага болох НАБУ ба САП-ыг бүрэн саармагжуулахыг хүссэн” байна. Тэр “Өнөөдөр Украинд улс төрийн эрх чөлөө байхгүй болсон. Бас шашны эрх чөлөө үгүй болсон. Хэвлэл мэдээлэл Зеленскийн засаг захиргааны бүрэн хяналтад орсон” гэж хэлжээ.

Тэрбээр 2014 оноос өмнө ч “үндэсний спорт” гэж хэлж болохоор байсан авлига өнөөдөр “асар их хүчээ авсан” гэж мэдэгдсэн байна.

Мөн Пелле “Өнөөдрийн байдлаар “цэргийн тусламжийн 30 хувь нь дэлхий даяарх хар зах зээлээр дамжин гарч, цэргийнхэн, албан тушаалтнууд, ялангуяа Зеленскийн ойрын хүрээллийн хүмүүсийн халаасыг дүүргэж байна” гэж хэлжээ. Тэрбээр Украины эрх баригчдыг сөрөг хүчнийхнийг тамлаж, хөнөөж байна хэмээн буруутгаж буй аж.

Эх сурвалж: TASS
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Orosiin buunii nohoi [172.226.164.56] 2025-08-12 13:04:27

Ukrain yalna,diilne bas hogjino.

Зочин [66.181.191.22] 2025-08-10 09:08:36

“””””Тасс тархи угаадаг машин”””” гэж,,,,

Зочин [202.126.90.197] 2025-08-09 13:29:27

Нөгөө үржил шимтэй хөрс нь бөмбөг минийн дэлбэрэлтэнд химийн хортой элемент шингэсэн ирээдүйд украйнаас үр тариа авах улс олдохгүй гэж бгаа украйны зовлон дуусахгүйээ

Ногоон алиалагч улсаа сүйрүүлчихлээ [202.9.46.90] 2025-08-08 21:03:22

Алиалагч улс орноо сүйрүүллээ.Түүхэнд Украйн гэж улс байгаагүй учир ингээд алга боллоо

Жоол балайрвал … [66.181.180.251] 2025-08-08 20:40:53

Европ нь украйн янхануудаар л дүүрэхэндээ. Зах зээлийн үнэ ханш унагаагаад польш, румын, албани, болгарын яшканууддаа ад үзэгдэх байхдаа. Одоо украйн яшкаа 30 орчим настай байгаа, тэд 55 нас хүртлээ янхандна гэж бодвол 2050 он болох юм байна. Кх!

Зөнч [14.1.81.19] 2025-08-08 19:48:55

Хаа сайгүй иймэрхүү худалдагдсан золбингууд байдаг,манайд ч гэсэн мөнхбаяр,хулан,санждорж гээд л байж л байна.Урвагчид түмний хараанаас мултарч байсан түүхгүй

Зочин [202.9.46.221] 2025-08-08 19:07:34

Энэ бол дайн эхлэхэд тодорхой байсан. Өмнө нь мөн л Францын улс төр судлаач ингэж хэлсэн. Өнгөрсөн онд Францын телевиз, еврейн италд 1 бусад европын орнуудад 3 тансаг хаус газар худалдаж авсаныг үзүүлсэн. Украины еврей хэд хоногийн өмнө порно графикийн зураг сурталчилгааг хууль бус гэдгийг хэрэгсэхгүй болгохоор дээд раддаа (УИХ) оруулсан. Одоо Украины 'УИХ' ийм л юм хийж байна. монголын гомонууд очиж бөгсөөрөө байлдаач.

И [66.181.161.32] 2025-08-08 18:41:57

Зэвсгийн найчдын тоглоом болоод дууслаа, цаашид бие даасан улс байж чадахгүй л болов уу

Зочин [59.153.115.169] 2025-08-08 15:26:00

Тодорхой . Дэд бүтэцгүй. , хүн амын тал нь дүрвэчихсэн, дайнд үрэгдсэн гэсэн, шалтгаан дээр мөнхийн тусламж үгүй тодорхойгүй үйлдвэрлэлд зээл олдохгүй .


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.