Зеленский: Москва эхлүүлсэн дайнаа дуусгах бодит алхам хийх ёстой

Aдмин / Гадаад мэдээ

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский 2025 оны наймдугаар сарын 10-ны ням гарагт, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар наймдугаар сарын 15-нд Аляскад болох дээд хэмжээний уулзалтын үеэр уулзахаас өмнө Европын орнуудын удирдагчдын гаргасан хамтарсан мэдэгдлийг дэмжиж, "Украинд дайн шударгаар төгсөх ёстой" хэмээн мэдэгджээ.

Тэрбээр "Украины төлөө, энхийн төлөө, манай ард түмний төлөө хамт байгаа бүх хүмүүст талархаж байна. Украин бол Европын ард түмнүүдийн аюулгүй байдлын амин чухал ашиг сонирхлыг хамгаалж байна" гэж онцолсон байна. Мөн Киев уг баримт бичгийг өндрөөр үнэлж, бүрэн дэмжиж байгааг илэрхийлжээ.

Швед, Украины хамтын ажиллагаа

Зеленский Шведийн Ерөнхий сайд Ульф Кристерссонтой утсаар ярьсан талаараа мөн мэдээлэв. Тэр "Батлан хамгаалахын маш бодитой тусламж үзүүлсэнд талархал илэрхийллээ. Швед улс энэ жил манай батлан хамгаалахад зориулж 4 тэрбум ам.долларын тусламж үзүүлсэн" гэж хэлжээ.

Зеленский "Швед, мөн Хойд Европын бүх орон дайн аль болох хурдан, шударга төгсөх шаардлагатай бөгөөд Орост дарамт шахалт үзүүлэх ёстой гэсэн саналыг дэмжиж байна" гэж тэмдэглэсэн байна. Тэр "Энэхүү дайныг эхлүүлсэн Москва л дайн дуусгах бодит алхам хийх ёстой" гэж үзэж байгаа аж.

Киев, Стокгольм хоёр мөн Украины цэргийн нисэх хүчний хөгжлийн асуудлаар хамтран ажиллахаар ярилцжээ. Украины Ерөнхийлөгч "Украин, Шведийн багууд энэ асуудлыг бодитоор авч үзэж, хамтран боловсруулахаар тохиролцсон" хэмээн тэмдэглэв.

Европын удирдагчид: Киевд аюулгүй байдлын баталгаа өгөх ёстой

Наймдугаар сарын 10-нд Европын хэд хэдэн улсын удирдагчид хамтарсан мэдэгдэл гаргав. Уг баримт бичигт Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Германы канцлер Фридрих Мерц, Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер, Италийн Ерөнхий сайд Жоржа Мелони, Польшийн Ерөнхий сайд Дональд Туск, Финландын Ерөнхийлөгч Александер Стубб, Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен нарын удирдагчид гарын үсэг зурсан байна:

Европын удирдагчид “Бид дипломат шийдэл нь Украин болон Европын аюулгүй байдлын амин чухал ашиг сонирхлыг хамгаалах ёстой гэдэгт итгэлтэй байна” хэмээн мэдэгджээ. Тэд мөн “Эдгээр амин чухал ашиг сонирхолд найдвартай, бат бөх аюулгүй байдлын баталгааг хангах шаардлага багтана. Энэ нь Украинд өөрийн бүрэн эрхт байдал болон нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа үр дүнтэй хамгаалах боломж олгоно" гэсэн байр суурь илэрхийлсэн байна:

“Украины оролцоогүйгээр Украинд энх тайван тогтоох боломжгүй”

Европын түншүүд "Украин улс өөрийн ирээдүйг чөлөөтэй сонгох эрхтэй байх ёстой. Зөвхөн гал зогсоох, эсвэл тулааны идэвхжил буурсны дараа л бодитой, үр дүнтэй хэлэлцээ явагдаж болно" гэж үзэж байгаа аж.

Европын улс төрчид “өнөөгийн фронтын шугам” нь хэлэлцээ эхлүүлэх ганцхан гарааны цэг байж болохоос бус байнгын хил хязгаар болох ёсгүй гэж үзэж буй юм байна.

Эх сурвалж: DW
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

зочин [103.212.116.137] 2025-08-12 13:09:36

Украйн орос үндэстэнээ харилцан хүндэтгэн үзсэн бол дайн гарахгүй байсан хэл соёл угсаа үндэс язгуураар ялгаварлан гадуурхах нь сөрөг үйл явдал үүснэ шд

Зочин [66.181.191.195] 2025-08-12 04:51:05

Дайныг Украин 2014 онд Майданы хувьсгал гээчээр эхлүүлж, орос иргэдийг олон мянгаар нь амь насыг нь хохироосон. Ийм байхад ОХУ зүгээр хараад сууж байх ёстой юу? Тиймээс зайлшгүй цэргийн явуулах болсон нь ОХУ-ын түмэн зөв. Эцэст Алиалагч Зеленский Украиныг баллаж байна даа.

Uher mongolchuudaa [172.225.43.158] 2025-08-12 03:24:39

Putin udahgui mongol ruu dairna.Deerh orosiig demjeed bgaa ulsuud hamgiin turuund front ruu yavaad 200iin achaa bolood tomor avdartai biesuud ni ireh bnoo..

Зочин [202.9.40.225] 2025-08-12 12:12:03

Солиор монгол хятадаас өөр улсад хэрэггүй чам шиг хамгийн өөдгүй хүмүүсээр дүүрэн орон

Зочин [59.153.115.169] 2025-08-11 18:55:51

Дайныг БАРУУНЫХАН украйныг турхирсаар байгаад эхлүүлсэн дээ. Тэд энд энх тайван яриад хэрэггүй дээ. Бид хэлэлцээнд оролцох ёстой гээд барууныхан анх яриад байсан. Буулт хийжээ дээ.

Зочин [202.126.91.7] 2025-08-11 17:32:50

Путин дайн эхлүүлээгүй шүү бүтэн 8-н жил цэвэр оросуудыг хядаж бөйсан Украйн Зелинский яаж орос эхлүүлсэн гэж хэлж чадаж байнаа оросуудыг хайр найргүй алаад байхад харин ч ОРОСУУД ТЭВЧИЖ БАЙСАН ЮМ ШҮҮ. ХҮНИЙ АРЬС НӨМӨРСӨН АРААТАН ЗЕЛИНСКИЙ АЛУУРЧИН

Зочин [59.153.115.169] 2025-08-11 18:50:59

202.126.89.232. Чи овоо тэнэг шаар юм. Оросууд Монголд орж ирж монгол хүн алж байхыг харсан уу. МАН их аллагийн үйлдэж бас ЗХУд ховлож аваачиж тушааж байсан юм . Одоо ч гэм хохирол нь барагдаагүй татвар төлөгчдийн мөнгөөр хэлмэгсэдэд нөхөн олговор олгосоор байна. Харин чиний өмөөрөөд байгаа алиалагч чинь монголыг тусгаар улс биш гэж ДОРОМЖЛОСОНЫГ чи уншаагүй юм уу санаатайгаар бас монголоо доромжлоод байна уу . Эх оронч монголчууд алиалагчийг л үзэн ядах ёстой. Харин тусгаар улс болоход дайнд хойд хөршид монголчууд тусласны ач тус хариу нь юм шүү малаа....

Зочин [202.126.89.232] 2025-08-11 18:34:09

Монголчуудыг алаагүй юу оросууд чинь

Зочин [66.181.191.190] 2025-08-11 15:34:52

Тэнэг еврей! үхвэл таарна

зочин [103.212.116.137] 2025-08-11 15:01:26

Украйн хоёр хэсэг болон хуваагдана баруун хэсэг нацист хохол еврей холимог дотроо зөрчилтэй зүүн эзэлсэн нутгаа Орос хэзээч өхгүй нь мэдээж орос үндэстэн хэдн зууны турш амьдарсан газар ,,

АНУ [66.181.182.84] 2025-08-11 11:41:57

Дайн гэдэг чинь хэн нэгэн сайхан сэтгэлтэн мөрөөдөгчийн зоргоор шийдэгддэг асуудал бишээ, мөнгөтэй хүчтэй улсын шийдвэрээр тодорхойлогддог зүйл

Зочин [103.57.95.123] 2025-08-11 08:05:52

Маш зөв том орнууд хүчээр жижиг улсыг эзлэн авах ёсгүй

Зочин [202.126.90.222] 2025-08-11 14:55:00

Лолзмаа

Алдар [124.158.107.92] 2025-08-11 08:44:37

Маш зөв. Хогын путин дайнаа зогсоо. Слава Украине.


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.