МЭДЭЭ

Нийт 114011 мэдээ байна
post thumbnail

Хөвсгөл нуурт усан замын тээврийн хөвөлтийн улирлыг есдүгээр сарын 15-ны өдрөөр дуусгавар болгоно

Цаг агаарын нөхцөл байдлыг харгалзан болзошгүй осол, эндэгдэл гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Хөвсгөл нуурт усан замын тээврийн хөвөлтийн улирлыг 2023 оны есдүгээр сарын 15-ны өдрөөр дуусгавар болгож, усан замын тээвэрлэлтийн үйл ажиллагааг зогсоосон шийдвэрийг орон нутгийн захиргааны байгууллагаас гаргасан. Иймд усан замын тээвэрлэлтийн...

post thumbnail

Улаанбаатар хотын өвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байна

Нийслэлийн ИТХ-ын зөвлөл өнөөдрийн хуралдаанаар мөн нийслэлийн 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөө, биелэлтийн талаар Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө танилцуулсныг хэлэлцэв. Дулаан хангамжийн чиглэлээр Улаанбаатар хотын өвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байгаа аж. Харин цахилгаан хангамжийн найдвартай ажиллагааг хангах...

  • 1 жил
  • 0
  • 1
post thumbnail

Үерийн улмаас алга болсон 75 матрын наймыг олжээ

Өнгөрсөн долоо хоногт Хятадын өмнөд нутгийн Гуандун мужид болсон үерийн улмаас Маомин хотын матар үржүүлгийн фермээс 69 матар, зургаан зулзагын хамт алга болжээ. Өнөөдрийн байдлаар тэдний наймыг нь олсон байна. "Олдсон матруудын дундаж жин 75 кг орчим, урт нь хоёр метрээс урт байв. Тэднийг буудахаас өөр аргагүй байсан" гэж аврагчид я...

post thumbnail

Ливи улсад болсон үерийн улмаас арван мянга орчим хүн сураггүй болжээ

Өнгөрөгч ням гарагт Ливи улсад болсон үерийн улмаас 2300 хүн нас барж, 10 мянга орчим хүн ор сураггүй болоод байна. Үерийн гамшигт хамгийн хүндээр нэрвэгдсэн Дерна хотод цунами адил түрэн орж ирсэн үерийн ус байшин барилгуудыг хамж урссанаас дөрвөн гүүр нурж, хотын ихэнх хэсэг усанд автжээ. Хохирогчийн тоо цаашид нэмэгдэх өндөр магадлалтайг "У...

post thumbnail

В.Путин, Ким Жөн Ун нарын ганцаарчилсан уулзалт эхэлжээ

/RIA Novosti/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нарын өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй хийсэн хэлэлцээ дуусаж, ганцаарчилсан уулзалт эхэллээ гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдээлжээ.  Оросын талаас хэлэлцээнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга, хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков, Га...

post thumbnail

Бумбатын рашааныг орон нутгийн тусгай хамгаалалтад авна

Өнөөдөр (2023.09.13) НИТХ-аар Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Толгойтын баруун салаанд орших Бумбатын рашаан орчмын 44.1 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тогтоолын төслийг хэлэлцлээ. Бумбатын булаг нь Улаанбаатар хотын баруун хойд зүгт Толгойтын баруун салаа Бумбатын уулнаас эх авч, Толгойтын голд цутгадаг. Энэхүү булаг...

post thumbnail

Морьт харвааны дэлхийн аваргад Монгол Улсын баг хоёрдугаар байрт оржээ

Монгол Улсын соёлын биет бус өвийн төрөл болох Морьт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад анх удаа энэ сарын 07-10-ны өдөр “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт зохион байгуулагдлаа. Тэмцээнд нийт дэлхийн 20 гаруй орны 90 гаруй харваачид хурд хүч, цэц мэргэнээ сорьж, аваргуудаа тодруулжээ. 1-р бай...

post thumbnail

Улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 80 гаруй хувийг дотоодоос хангана

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун ургацын урьдчилсан балансыг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Урьдчилсан балансаар 480 мянган тонн улаанбуудай, 165 мянган тонн төмс, 165.8 мянган тонн хүнсний ногоо, 64.8 мянган тонн  тосны ургамал, 225.6 мянган тонн малын тэжээлийн урга...

  • 1 жил
  • 0
  • 1
post thumbnail

ЗГ: Газрын тос боловсруулах үйлдвэрийн EPC-04 багцын ажлыг эхлүүлж, 2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны есдүгээр сарын 13-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Газрын тос боловсруулах үйлдвэрийн EPC-04 багцын ажлыг эхлүүлж, үйлдвэрийг 2027 онд ашиглалтад оруулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо Монгол Улсын Засгийн газар “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн барилгын ажлыг эрчимжүүлэ...

post thumbnail

Хөгжлийн банкны өмчлөлд шилжүүлсэн 25 үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулжээ

Хөгжлийн банкны өмчлөлд шилжүүлсэн 25 үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулаад байна. Монгол Улсын Хөгжлийн банкны чанаргүй зээлийн өрөнд шилжиж ирсэн 93 үл хөдлөх хөрөнгөөс 2023 оны 9 сарын 10-ны өдрийн байдлаар 3.8 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 25 үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулаад байна.