Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 660 мянган төгрөгөөр шинэчлэн тогтоолоо

Aдмин / Нийгэм

Улсын хэмжээнд ирэх онд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 660 мянган төгрөг байхаар шинэчлэн тогтоолоо.

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны 2023 оны аравдугаар сарын 13-ны 12 дугаар тогтоолоор ийнхүү тогтоож, 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөхөөр болов.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 4.2-т зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг:

  • Хүн амын амьжиргааны өртгийн өөрчлөлт,
  • хөдөлмөрийн бүтээмж, дундаж цалингийн зохистой харьцаа,
  • Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн доод хэмжээ,
  • эдийн засгийн өсөлт, хөдөлмөр эрхлэлтийн түвшин,
  • инфляцын түвшинтэй уялдуулан өөрчлөн тогтоож байхаар заасан юм.

Олон Улсын хөдөлмөрийн байгууллагын тодорхойлсноор “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ” нь цалин хөлсний хуваарилалтын хамгийн доод хэсэгт байгаа ажилчдыг хамгаалах зорилгоор тогтоосон цалингийн бүтцийн суурь давхаргын хамгийн бага хэмжээ юм.

Монгол Улсын “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хууль’’-д “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг нь тодорхой боловсрол, тусгай мэргэжил үл шаардах энгийн ажилд хөдөлмөрийн гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ, тэдгээртэй адилтгах бусад гэрээгээр ажиллаж байгаа ажиллагчдын хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор эрх бүхий этгээдээс тогтоосон цагийн үндсэн цалин (хөлс)-гийн нийтээр дагаж мөрдвөл зохих хамгийн доод хязгаар хэмээн тодорхойлсон байдаг.


Сэтгэгдэл

Зочин [66.181.181.23] 2023-11-16 22:28:51

Нэг саяас бага цалинтай ажиллах хүн олдохгүй. 2 хүнтэй өрхийн сарын зардал 4 сая төгрөг байна.

Zochin [58.29.98.179] 2023-11-16 22:08:21

660maynga tugrugr ard irged yaj amidrahuu???!!! ta nariin huwid neg hoolnii l money bgashde. Ichmeer ymaaa nowshnuudaa

Зочин [202.21.107.87] 2023-11-16 19:29:15

Yu ch oilgodoggui teneguud yum daa mongoliin ard tumen. ene hudulmuriin hulsnii dood hemjee geechtei chin taanuusiin tuldug niigmiin daatgaliin shimtgeliin hemjee ih hamaardag yum shd ee. odoo niigmiin daatgaliin shimtgel ene 660 myangiig 10aar urjuulsen tentsuu hemjeegeer niigmiin daatgaliin shimtgeliin deed hemjee togtoj baigaam. Undur tsalintai humuus iluu ND shimtgel tulnu gesen ug.

Зочин [202.126.90.124] 2023-11-16 17:28:46

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоосонд талархаж байна.Баялагтай орны эзэд атлаа баялагаасаа хувьцаа эзэмшигч болгож, хуримтлал үүсгэж орон сууцжуулж хөрсний бохирдол үерийн асуудлаас хамгаалж сургууль цэцэрлэг замын асуудлаа шийдэж чадах баялагтай атлаа зээлээс зээлээр төр засаглаад байгааг ойлгохгүй юм.Хөдөлмөрийн хөлсний доод төвшинг 1саяд хүргэх боломжтойч бодлого барьж хэрэгжүүлэх сэтгэл алга даа.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.