29-р сургуулийн сурагчдыг 13 дахь жилдээ баярлууллаа

Д.Тулга / Эдийн засаг

haan bank

Хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг шинэ жилийн баярыг тохиолдуулан Худалдаа, хөгжлийн банк сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд сурч хүмүүждэг 29-р сургуулийн сурагчдыг баярлуулдаг уламжлалтай болоод аль хэдийнэ 13 жилийг ардаа үджээ. Энэ жилийн хувьд тус сургуулийн шинэ жилийн баярт оролцон, инээд хөөр цалгисан нэг өдрийг хамтдаа өнгөрүүлж, 350-иад хүүхдэд баярын бэлгээ түгээлээ.

haan bank

29-р тусгай дунд сургууль нь Тусгай хэрэгцээт боловсролын сургалт арга-зүйн цогцолбор сургууль бөгөөд манай улсын өнцөг булан бүрээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ирж сурдаг цорын ганц сургууль юм. Жирийн хүүхдүүдтэй мөр зэрэгцэн нэгэн анги танхимд сурч боловсрох боломжгүй, байнгын бусдын туслалцаа дэмжлэгээр амьдардаг сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд ХХБанкны уламжлал болсон бэлгийг авсандаа сэтгэл дүүрэн байгаагаа илэрхийлж байлаа.

ХХБанк нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн хандив тусламжийг байнга тогтмол үзүүлсээр ирсэн бөгөөд цаашид ч тэдэнд шаардлагатай туслалцаа дэмжлэг үзүүлсээр байх болно.

Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч Худалдаа, хөгжлийн банк

Н.БАЯР

haan bank

haan bank


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000