Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тогтоолын төслийг хэлэлцлээ

Д.Тулга / Улстөр

baingiin horoo

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцэж, дэмжлээ. Танилцуулгад дурдагдсанаар, Монгол Улсаас БНХАУ-ын Хөх хотод суугаа Ерөнхий консулын газрын Эрээн хот дахь салбарт Монгол Улсын Гадаад харилцааны яам, БНХАУ-ын Гадаад явдлын яам хоорондын 1996 онд хийсэн тохиролцоо, Монгол Улсын нэгдэн орсон “Консулын харилцааны тухай Венийн конвенци” болон хоёр талын хооронд 2002 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан хэлэлцээрийн дагуу консулын барилга барих зориулалтаар 1200 м.кв газрыг олгосон байдаг.

Дээрх хэлэлцээрийн дагуу уг газар нь БНХАУ-д хамаарч Монгол Улс 70 жилийн хугацаатай ашиглах эрхтэй, газар дээрх барилга байгууламжийн өмчлөх эрх нь Монголын талд байна гэсэн заалттай байдаг аж. Уг тогтоолын төслийг боловсруулах ажлын хүрээнд БНХАУ-аас Монгол Улсын Дорноговь аймгийн Замын-Үүд суманд суугаа Ерөнхий консулын газарт олгох газрын хилийн зааг, талбайн хэмжээг тодорхойлсон бөгөөд уг газар нь бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтын газартай давхцалгүй юм байна.

УИХ-аас уг тогтоолын төслийг баталсны дараа Монгол Улсын Засгийн газар Газрын тухай хууль тогтоомжид заасан гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газартай харилцан адил байх зарчмыг баримтлан Монгол Улсын Дорноговь аймгийн Замын-Үүд суманд суугаа Ерөнхий консулын газартай газар ашиглуулах гэрээг байгуулж, холбогдох арга хэмжээг авч ажиллах аж.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах саналыг гаргасан. Гадаадын дипломат төлөөлөгчийн газартай холбоотой асуудал яригддаг. ОХУ-ын Элчин сайд “манай газар одоог хүртэл манай нэр дээр байдаггүй гэдэг. Буриад Улсын худалдааны төлөөлөгчийн газар маргаантай байж саяхан шийдэгдлээ. Бид олон улсын байгууллагын өмнө хүлээсэн үүргээ биелүүлдэг байх ёстой. Мөн гадаад улсад байгаа манай газрын асуудал маргаантай юм билээ. Тухайлбал, Москва хот дахь Арбатын байрыг Чеченьчүүд авсан гэх яриа байдаг. Энэ бүхнийг цэгцлэх хэрэгтэй” гэсэн байр суурь илэрхийлэв.

Г.ИТГЭЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000