Б.Хонгорзул: Нэг ой арван сартай охиныг минь буцалсан усанд удаан суулгасны улмаас маш хүнд түлэгдсэн

Д.Тулга / Хууль

-ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШ НЬ ХАЛУУН УСАНД СУУЛГААД 15 МИНУТ ОРХИСОН-

2018 оны аравдугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Монгол маамуу” гэх хувийн цэцэрлэгийн багш нэг ой арван сартай охиныг халуун усанд суулган орхиж явсаны улмаас охин маш хүнд түлэгджээ. Бойлуураас гойжих халуун буцалсан усанд 15 минут сууж түлэгдсэн охин өдгөө гурван сарын туршид шархандаа тарчилж, шөнө нойргүй хонож байгаа аж.

Охины ар гэрийнхэн цагдаагийн байгууллагад гомдол гаргасан бөгөөд тус цэцэрлэгийн багш, эрхлэгч хоёрыг Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Харин мэргэжлийн байгууллагынхан “Монгол маамуу” гэх цэцэрлэгт гэнэтийн шалгалт хийж улмаар хаах хүсэлт Нийслэлийн боловсролын газар луу илгээсэн ч одоог хүртэл үйл ажиллагаа хэвийн явагдаар...

Бид Б.Танхилуун охины ээж Б.Хонгорзултай болсон явдлын тухай дэлгэрэнгүй ярилцлаа.

-Та бидэнд өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Б.Хонгорзул гэдэг. Би дөрвөн хүүхэдтэй. Б.Танхилуун манай хамгийн бага охин минь байгаа юм. Өдийг хүртэл охины байдаг чадлаараа тэмцэж, зүтгэж байж, эрүүл саруул тээж, төрүүлчихээд бусдын хариуцлагагүй байдлын улмаас эрүүл мэнд сэтгэл санаагаар нь ингэж хохироосондоо харамсаад барахгүй сууна. Охиноо түлэгдсэнээс хойш нэг ч өдөр бүтэн нойртой хоносонгүй. Сэтгэл санааны гүн хямралтай байна.

-Танай охин цэцэрлэг дээрээ маш хүнд түлэгдсэн харамсалтай хэрэг болсон. Яг юу болсон юм бэ?

-2018 оны оны аравдугаар сарын 13-ны өдөр охиноо Баянгол дүүрэгт байрлах “Монгол маамуу” гэдэг нэртэй хувийн цэцэрлэгт өгсөн. Нэг сарын 250 мянган төгрөг шууд төлөөд өгсөн. Би анх өгөхдөө эрхлэгчээс нь маш сайн асуусан. “Танай цэцэрлэг хэр их хүүхэдтэй вэ?, Хүүхдийг хэр сайн анхаарч ажилладаг вэ?” гэх зэргээр олон зүйлийг тодруулж байж өгсөн. Эрхлэгч нь надад хэлэхдээ: “Та хүүхдийн тал дээр айх зүйл огт байхгүй. Манай хамт олон маш туршлагатай, мэргэжлийн баг юм. Мөн хүүхдийн эрүүл аюулгүй байлгах талын бүх зүйлийн бүрэн хангасан байгаа” гэж хэлсэн. Ийм болохоор итгэж, найдаад охиноо нэг ой арван сартай байхад нь энэхүү цэцэрлэгт өгсөн.

Үүнээс хойш хэдхэн хоногийн буюу аравдугаар сарын 16-ны өдөр эрхлэгч нь надруу залгаад “Танай охин усанд түлэгдчихлээ” гэж хэлсэн. Гэхдээ гайгүй түлэгдсэн. Бага зэрэг халуун ус хүргэсэн. Өөрөө шар арьстай хүүхэд учраас уйлаачихсан. Өөр зүйлгүй гэж хэлсэн. Одоо бид нар ГССҮТ дээр ирсэн үзүүлж байна. Эмч хэлэхдээ: Хэвтэх хэмжээний аюултай түлэгдээгүй учраас санаа зовох зүйлгүй гэсэн. Бид нар охиныг таньд аваад эргээд цэцэрлэг дээрээ ирж байна гэхээр нь санаа амарсан. Тэгээд “Би удахгүй цэцэрлэг дээр чинь яваад очъё” гэхэд “Хэрэггүй та ажлаа хийж бай” гэсэн. Гэтэл удалгүй залгаад “ГССҮТ-ийн түлэнхийн тасагт хэвтүүлэхээр боллоо” гэсэн.

-Таныг очиход охины тань биеийн байдал ямар байсан бэ. Хэр их түлэгдсэн байв?

-Намайг ГССҮТ дээр очиход үзүүлээд явж байна. “Гайгүй гэсэн” гэж утсаар надтай яриад байсан цэцэрлэгийн эрхлэгч нь өөрөө байхгүй. Манай охиныг түлсэн ангийн багш н.Баясгалан болон цэцэрлэгийн эмч гэх нэг эрэгтэй хүн байсан. Ингээд би түлэнхийн тасаг руу ороход охин минь ээжийгээ орж ирж байгааг ч харах сөхөөгүй, нүдээ нээж чадахгүй чарлаж, уйлж байсан. Харахад охины маань эмзэг эрхтэн, гуяны цав хэсэг түлэгдээд хоорондоо наалдчихсан байсан. Мөн их том том цэврүүнүүд маш их үүссэн. Их шүүс гойжсон байсан.

-Тус цэцэрлэгийн эрхлэгч тань худлаа хэлсэн юм байна. Тиймуу?

-Харин тийм. Би охиндоо болт хийлгэж тайвшруулах тариа хийлгэсний дараа эрхлэгч рүү залгаж “Та энд байна. Хүүхэд чинь зүгээр гээд байсан. Юу болоод байна. Та өөрөө хаана байна” гэхэд: “Би цэцэрлэг дээрээ байна. Багшийнх нь хэлснийг дамжуулж байсан юм” гэж хэлсэн. Би тэр хүнд анх хүүхдээ найдаж өгсөн. Анх бүх зүйлийг би хариуцна гэж манай охиныг авсан болохоор тэр хүнээс асуусан юм.

-ЭРХЛЭГЧ НЬ БАГШДАА “БИ Ч ГЭСЭН ТҮЛЭГДСЭН” ГЭЖ ХЭЛ ГЭЭД ГАРЫГ НЬ БООЖ ӨГӨӨД ЯВУУЛСАН-

-Та эмнэлэгт хүргэж очсон ангийн багшаас нь юу болсон талаар асуусан уу?

-Багш нь надад: “Гэнэт халуун ус гойжоод миний ч гэсэн гар түлэгдсэн” гэж хэлсэн. Тэр багш өөрөө гарын шуу хэсгээ битүү боочихсон байсан. Тэгэхээр нь би “Танайх төвийн шугаманд холбогдсон юм уу. Ингэж их хүн түлэх хэмжээнд халуун ус гойжих ёсгүй дээ” гэсэн. Гэтэл надад “Манайх төвийн дулаанд холбогдсон байдаг” гэж хэлсэн. Гэтэл үнэн хэрэг дээрээ бойлуураар ажилладаг байсан. Тэрхүү бойлуур нь усаа буцалгаад шахаж ажилладаг юм билээ.

-Яг ямар байдлаар түлэгдсэн байсан юм бэ?

-Цэцэрлэгийн бүх хүүхдүүд унтаж байх үед манай хүүхэд унтаагүй живхэндээ хүндэрсэн юм билээ. Ангийн багш нь охиныг нь маань угаалтуур дотор суулгаж, халуун усаа гойжуулж орхиод живх авахаар гарсан байгаа юм. Гэтэл тэр хооронд нийт 15 минутын турш халуун буцалсан ус крантнаас гойжиж миний охин тэр усанд нь удаан суусны улмаас эмзэг эрхтэн, хөлийн шуу, гуя, өвдөгний доогуур, гэдэсний доод хэсэг, бөгсөн бие тэр чигтээ гуравдугаар зэрэглэлийн хүнд түлэгдсэн. 15 минутын турш халуун усанд түлэгдээд уйлж байхад хэн ч очоогүй байгаа юм. Тэр хугацаанд багш нь анзаараагүй байна гэж байх уу. Тэр тусмаа хүүхдүүд нь унтаж байсан. Чимээгүй байсан байж таараа шүү дээ. Тэр үед багш нарын баяр болж байсан. Бага насны хүүхэд угаалтуур дотор суулгаж, ус гойжуулж орхичихоод алга болсон байгаа юм. Мөн багш нь би ч гэсэн түлэгдсэн гээд гараа боосон байсан нь худлаа байсан.

-Яагаад худал хэлсэн юм бол?

-Түлэнхийн тасагт байсан хүмүүс надад “Багш нь худлаа хэлээд байх шиг байна та шалгаж үзсэн нь дээр байх” гэж хэлсэн. Ингээд би тэр багшийг түлэгдсэн эсэхийг шалгахад огт түлэгдээгүй байсан. Бид нарт худлаа хэлж, эрхлэгч нь гарыг нь боож өгөөд явсан байсан. Яагаад түлэгдсэн гэж худлаа ярьсныг нь асуухад: “Эрхлэгч аав ээжийг нь ирэхээр өөрөө бас түлэгдсэн гэж хэлээрэй” гээд цэцэрлэг дээрээ боож өгөөд хуурамч цус түрхээд явуулсан байсан. "Би ингээгүй шүү” гээд уйлсан. Мөн “Манайх бойлуур биш төвийн шугаманд холбогдсон байдаг гэж хэлээрээ” гэж зааж өгсөн гэж хэлсэн юм.

-Цэцэрлэгийн эрхлэгч өөрөө тийм хариуцлагагүй үйлдэл гаргаж байгаа юм уу?

-Тэгсэн. Энэ цэцэрлэгийн эрхлэгч, эмч нар их муухай хүмүүс байсан. Эмнэлэгийн үүдэнд эмч нь зогсож байхдаа “Ямар нүүрс болтлоо түлэгдсэн биш дээ. Эд нар сүржигнэж гүйгээд байна” гэж эрхлэгч рүү ярьсан байгаа юм. Үүнийг нь манай эгч сонсоод шууд Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр очиж өргөдөл гаргасан. Эрхлэгч н.Дорждэрэм анх надруу ярихдаа л худал хэлсэн. Мөн багшдаа худал хэлэхийг зааж өгсөн байгаа юм.

-Охины тань бие их хүндэрсэн гэж байсан шүү дээ?

-Биднийг цагдаад гомдол өгсөний дагуу маргааш нь шүүх эмнэлгийн эмч бидэн дээр ирж үзлэг хийсэн. Тухайн үед охин минь тайвширсан биеийн байдал тогтсон байсан юм. Гэтэл гурав хоногийн дараа гэнэт хүндрэл өгч шууд Сэхээн амьдруулах тасаг руу шилжсэн. Гэнэт л хордлогод орж, түлэгдсэн арьсаараа маш их уураг алдаж, түлэгдлийн шархаа даахгүй даралт нь огцом унаж маш хэцүү байдалд орсон. Тэгээд шархнаасаа болоод таталч өгч, байнгын хордлогын улмаас бөөлжиж байсан.

Эмнэлэгт хэвтсэнээс хойш огт юм идээгүй. Олон хоногийн турш шингэн юм ч бараг угаагүй. Учир нь түлэгдсэн шарх нь хэт их өвдөөд улмаар өвдөлтөө дийлэхгүй байнгын тайвшруулах тариа хийлгээд л олон цаг унтаж байсан.

-Одоо тэр “Монгол маамуу” гэх цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа юу?

-Биднийг цагдаад гомдол гаргасны дагуу мэргэжлийн хяналтийн байцаагч нар очиж шалгалт хийсэн. Шалгалтаар эднийхээс маш олон зөрчил илрүүлсэн. Улмаар цэцэрлэг явуулах зориултын бус барилга байгууламжинд цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулж байна гэсэн дүгнэлт гаргасан. Иймд цэцэрлэгийг хаах хүсэлтийг Нийслэлийн боловсролын газрын дарга Гантулгад хүргүүлсэн ч өдийг хүртэл шийдээгүй байгаа. Одоо энэ цэцэрлэг үйл ажиллагагаа явуулсаар л байна. Би гайхаад байгаа юм. Анхнаасаа зочид буудлын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан барилгад хүүхдийн цэцэрлэг нээх зөвшөөрөл олгоогүй байсан бол өнөөдөр ингэж гэнэт буцалсан ус шахдаг бойлуурт нь манай охин түлэгдэхгүй байсан шүү дээ. Ийм аймар хэрэг гарчихаад байхад эцэг эхчүүд сэрэмжтэй байгаасай. Нийслэлийн боловсролын газрын дарга Гантулга гэдэг хүн рүү шалгалт хийсэн долоон албан тушаалтан гарын үсэг зураад явуулаад байхад шийдэж өгөхгүй байна.

-Та анх хүүхдээ өгөхдөө цэцэрлэгийн байрыг харж шалгаагүй юу?

-Анх оло хүнээс сайн цэцэрлэг гэж сонсоод очсон. Тэгээд эрхлэгч нь нэг с санаа зовох зүйл байхгүй гэсэн. Тэгээд би бодохдоо энэ олон хүүхэд явж байгаа цэцэрлэг юм чинь үйл ажиллагаа явуулах эрхтэй болоод ажиллаж байгаа байх гэж бодсон.

-Одоо охины тань биеийн байдал ямар байна вэ?

-Эмнэлгээс шаардлагатай арга хэмжээ аваад гаргасан. Одоо миний охины тэр аймар шарх эдгэх гэж л байна. Түлэгдсэнээс хойш охин бид хоёр нэг шөнө тайван бүтэн нойртой хоноогүй. Охин минь шөнө бүр уйлж, орилж сэрдэг. Мөн уснаас аймар их айдаг болсон. Хөлийн шүрмэс байнгын татаж байгаа. Усанд орох үнэхээр дургүй болсон. Охины минь сэтгэцэд нь маш их нөлөөлсөн байгаа юм. 15 минут халуун буцалсан усанд түлэгдсэн хүүхдэд мэдээж их цочирдож айсан байгаа шүү дээ. Бие засч чадахгүй байсан. Одооноос л шээлгэж сургах гээд охинтойгоо байнгын ажиллаж байна.

-НӨХӨН ҮРЖИХҮЙН НАСАН ДЭЭРЭЭ ТҮЛЭГДЛИЙН УРШИГ ИЛЭРДЭГ-

-Түлэгдсэн шарх их удаан эдгэдэг шүү дээ?

-Би өмнө нь түлэгдлийн их аюултай гэдгийг мэдэхгүй явж байж. Эмч нараас сонсоход сөрөг үр дагавар нь олон жилийн дараа гардаг. Мөн дотор эрхтэн рүү нөлөөлдөг. Бөөрөнд их нөлөөлдөг юм байна. Мөн уураг маш ихээр алддаг гэсэн. Түүнчлэн сэтгэцэд их нөлөөлдөг юм байна. Шүүх эмнэлгийн эмчийн хэлж буйгаар бага насандаа түлэгдсэн хүүхэд өсөх тусмаа айдастай, ичимхий, нийгмээс тусгаарлагдсан болдог. Цаашид нөхөн үржихүйн насанд дээрээ уршиг нь илэрдэг гэсэн. Яагаад гэхээр эмзэг эрхтэн нь дотогшоогоо маш гүн түлэгдсэн байгаа. Мөн дотор эртхтэн рүү нь

-Шүүх эмнэлгийн шинжилгээ ямар гарсан бэ?

-Миний охиныг түлэгдсэний маргааш нь ирж шинжээч үзээд явсан. Хариу нь гуравдугаар зэргийн түлэгдэлтэй, хүндэвтэр, хөдөлмөрийн чадвар алдагдах эсэх нь одоогоор тодорхойгүй гэсэн байсан. Энэ хариу бол охиныг минь сэхээнд ороогүй, таталт өгөөгүй байх үеийн дүгнэлт юм. Би дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан боловч миний хүсэлтийг хүлээж аваагүй

-Тухайн багшийг шалгах хэрэг ямар шатандаа явж байна вэ?

-Анх түлэгдсэн өдөр нь бид өргөдөл өгсөн. Гэтэл одоог хүртэл ямар нэгэн шийд гараагүй. Тэр бүү хэл цагдаа нар нь эд мөрийн баримтаа ч цуглуулаагүй байсан. Сая бид нар өмгөөлөгч Г.Батбаяртай хамтарч ажиллаж эхлээд шаардаж байж камерийн бичлэгээ авч эхэлж байх шиг байна. Энэ хугацаанд надаас нэг удаа тайлбар мэдүүлэг авсан. Цагдаа нар муу ажиллаж байна гэж үзэж байна. Яагаад гэхээр эд мөрийн баримт, бичлэгийг надаар хэлүүлэх шаардлагагүй өөрсдөө авсан байх ёстой. Мөн саяхан цэцэрлэгийн эрхлэгчид гомдол өгсөн байгаа.

-ЭРХЛЭГЧ НЬ БАГШААС ХУДАЛ ХЭЛЖ НЭГ САЯ ТӨГРӨГ АВСАН-

-Ямар үндэслэлээр?

-Цэцэрлэгийн эрхлэгч н.Дорждэрэм гэх хүн миний охиныг түлэгдсэнээс хойш энэ хүртэл хугацаа маш их хууран мэхлэж, багшаасаа хүртэл мөнгө авсан байсан. Нэг ч удаа уучлалт гуйж ирээгүй. Дээрээс нь залиалаад яваад байгаа юм. Саяхан хүртэл утсаар ярихад: “Нэгэнт түлэгдсэн хүүхдийг яах гээд байгаа юм” гэсэн. Охиныг минь насан туршид нь эрүүл мэндээр нь хохироочихоод ингэж хэлж байгаа юм.

Эрхлэгч нь тэр н.Баясгалан гэх багш руу “Эцэг эх нь уурлаад байна” гэж хэлээд нэг сая төгрөг авсан байсан. Охиныг сэхээнд байх үед эмч нараас асууж байгаад хоёр эм авч өгсөн. Бид нар эм тариа аваад өг гэж хэлээгүй. Бид нар бүх эмийг шуурхай авч эмчлүүлж байсан. Тэр авч өгсөн эм нь нэг сая яагаад ч хүэрхгүй. Үлдсэн мөнгийг нь бодвол өөрөө авсан байх.

Харин эрхлэгч нь надад хэлэхдээ: “Нөгөө охиныг тань түлсэн багш оргоод алга болсон. Би өөрийн мөнгөөрөө эм авч өглөө шүү” гэсэн. Гэтэл үнэн хэрэг дээрээ тэрбагшийг цалингүй өдөрөнжүүлэхдээ ажиллуулж байсан юм билээ. Мөн багшдаа худал хэлэхийг зааж өгч, “гараа түлсэн гэж хэлээрэй” гээд гарыг нь боож өгсөн байгаа юм. Үүгээр барахгүй цагдаа дээр мэдүүлэг өгөхдөө: “Мэргэжлийн үнэмлэхдээ гэж хэлээрэй, ажилд ороод гурван жил болсон гэж хэлээрэй би бусдыг нь зохицуулна” гэсэн байсан.

Түүнчлэн тэр н.Баясгалан гэх багшийг эрхлэгч нь өөрөө дарамталж: “Худал мэдүүлэг өгөхгүй бол би цэцэрлэгээ хаалгах гээд байна. Хэрэв цэцэрлэгээ хаалгах юм бол амьтай чинь ярина шүү” гэж дарамталсан байсан. Үүнээс болж багш нь 2-3 удаа амиа хорлох үйлдэл гаргаж байсан гэж надад хэлсэн.

-Багш нь таньд өөрөө хэлсэн юм уу?

-Тэгсэн. “Эрхлэгч намайг ингэж дарамтлаад байна” гэж ирж уулзсан. Би өөрөө охин минь ийм болоод сэтгэл санаа хэцүү байхад багш нь ингэж ярьж ирээд яахаа ч мэдэхгүй болсон. Гэтэл бид нар багш руу нэг ч удаа муу үг хэлж ярьж байгаагүй. Гэтэл эрхлэгч нь худал хэлэхийг зааж өгч, дарамтлаад ийм байдалд хүргэсэн. Эрхлэгч нь их худал хуурмагаар дүүрсэн хүн юм байна гэж дүгнэсэн. Эрхлэгч нь анх хүүхэд хүлээж авч, мөнгө авахдаа “Би бүгдийг хариуцна” гэж хэлчихээд ийм зүйл болохоор би хариуцахгүй гээд сууж байгаа юм. Цэцэрлэгт өгөөд төлбөр болох 250 мянган төгрөг өгөөд хэдхэн хоноод л миний охин ийм байдалд хүрсэн. Гэтэл нэг ч удаа “Уучлаарай” гээд үлдэгдэл төлбөрийг өгөөгүй.

Удаа дараа намайг хуурсан учраас би өргөдөл өгсөн. Тухайн эрхлэгч, багш хоёр Эрүүгийн хэрэг үүсээд прокурор руу шилжсэн. Удахгүй шүүх хурал болно.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:45:51

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:45:51

ZAP [thishouldnotexistandhopefullyitwillnot] 2019-12-12 15:58:10

ZAP [\WEB-INF\web.xml] 2019-12-12 15:58:09

ZAP [/WEB-INF/web.xml] 2019-12-12 15:58:08

ZAP [WEB-INF\web.xml] 2019-12-12 15:58:07

ZAP [WEB-INF/web.xml] 2019-12-12 15:58:06

ZAP [../../../../../../../../../../../../../../../../] 2019-12-12 15:58:05

ZAP [c:\] 2019-12-12 15:58:03

ZAP [/] 2019-12-12 15:58:01

ZAP [c:/] 2019-12-12 15:57:58

ZAP [../../../../../../../../../../../../../../../../etc/passwd] 2019-12-12 15:57:57

ZAP [/etc/passwd] 2019-12-12 15:57:56

ZAP [..\..\..\..\..\..\..\..\..\..\..\..\..\..\..\..\Windows\system.ini] 2019-12-12 15:57:55

ZAP [c:\Windows\system.ini] 2019-12-12 15:57:54

ZAP [../../../../../../../../../../../../../../../../Windows/system.ini] 2019-12-12 15:57:54

ZAP [c:/Windows/system.ini] 2019-12-12 15:57:53

ZAP [202.131.228.66] 2019-12-12 15:57:52

ZAP [202.131.228.66] 2019-12-12 15:57:51

ZAP [202.131.228.66] 2019-12-12 15:57:49

ZAP [202.131.228.66] 2019-12-12 15:57:48

ZAP [202.131.228.66] 2019-12-12 15:57:47

ZAP [202.131.228.66] 2019-12-12 15:57:46

ZAP [202.131.228.66] 2019-12-12 15:57:45

ZAP [202.131.228.66] 2019-12-12 15:57:45

ZAP [202.131.228.66] 2019-12-12 15:57:44

ZAP [202.131.228.66] 2019-12-12 15:57:43

ZAP [202.131.228.66] 2019-12-12 15:57:41

ZAP [202.131.228.66] 2019-12-12 15:57:39

ZAP [202.131.228.66] 2019-12-12 15:57:37

ZAP [202.131.228.66] 2019-12-12 15:57:36

ZAP [202.131.228.66] 2019-12-12 15:57:35

ZAP [202.131.228.66] 2019-12-12 15:57:10

thishouldnotexistandhopefullyitwillnot

ZAP [202.131.228.66] 2019-12-12 15:57:10

\WEB-INF\web.xml

ZAP [202.131.228.66] 2019-12-12 15:57:09

/WEB-INF/web.xml

ZAP [202.131.228.66] 2019-12-12 15:57:09

WEB-INF\web.xml

ZAP [202.131.228.66] 2019-12-12 15:57:08

WEB-INF/web.xml

ZAP [202.131.228.66] 2019-12-12 15:57:07

../../../../../../../../../../../../../../../../

ZAP [202.131.228.66] 2019-12-12 15:57:06

c:\

ZAP [202.131.228.66] 2019-12-12 15:57:06

/

ZAP [202.131.228.66] 2019-12-12 15:57:05

c:/

ZAP [202.131.228.66] 2019-12-12 15:57:04

../../../../../../../../../../../../../../../../etc/passwd

ZAP [202.131.228.66] 2019-12-12 15:57:03

/etc/passwd

ZAP [202.131.228.66] 2019-12-12 15:57:03

..\..\..\..\..\..\..\..\..\..\..\..\..\..\..\..\Windows\system.ini

ZAP [202.131.228.66] 2019-12-12 15:57:02

c:\Windows\system.ini

ZAP [202.131.228.66] 2019-12-12 15:57:01

../../../../../../../../../../../../../../../../Windows/system.ini

ZAP [202.131.228.66] 2019-12-12 15:56:59

c:/Windows/system.ini

thishouldnotexistandhopefullyitwillnot [202.131.228.66] 2019-12-12 15:56:58

\WEB-INF\web.xml [202.131.228.66] 2019-12-12 15:56:57

/WEB-INF/web.xml [202.131.228.66] 2019-12-12 15:56:56

WEB-INF\web.xml [202.131.228.66] 2019-12-12 15:56:56

WEB-INF/web.xml [202.131.228.66] 2019-12-12 15:56:55

../../../../../../../../../../../../../../../../ [202.131.228.66] 2019-12-12 15:56:54

c:\ [202.131.228.66] 2019-12-12 15:56:54

/ [202.131.228.66] 2019-12-12 15:56:52

c:/ [202.131.228.66] 2019-12-12 15:56:49

../../../../../../../../../../../../../../../../etc/passwd [202.131.228.66] 2019-12-12 15:56:49

/etc/passwd [202.131.228.66] 2019-12-12 15:56:48

..\..\..\..\..\..\..\..\..\..\..\..\..\..\..\..\Windows\system.ini [202.131.228.66] 2019-12-12 15:56:48

c:\Windows\system.ini [202.131.228.66] 2019-12-12 15:56:47

../../../../../../../../../../../../../../../../Windows/system.ini [202.131.228.66] 2019-12-12 15:56:46

c:/Windows/system.ini [202.131.228.66] 2019-12-12 15:56:44

ZAP [thishouldnotexistandhopefullyitwillnot] 2019-12-12 15:56:29

ZAP [\WEB-INF\web.xml] 2019-12-12 15:56:27

ZAP [/WEB-INF/web.xml] 2019-12-12 15:56:25

ZAP [WEB-INF\web.xml] 2019-12-12 15:56:23

ZAP [WEB-INF/web.xml] 2019-12-12 15:56:22

ZAP [../../../../../../../../../../../../../../../../] 2019-12-12 15:56:20

ZAP [c:\] 2019-12-12 15:56:19

ZAP [/] 2019-12-12 15:56:19

ZAP [c:/] 2019-12-12 15:56:17

ZAP [../../../../../../../../../../../../../../../../etc/passwd] 2019-12-12 15:56:16

ZAP [/etc/passwd] 2019-12-12 15:56:15

ZAP [..\..\..\..\..\..\..\..\..\..\..\..\..\..\..\..\Windows\system.ini] 2019-12-12 15:56:13

ZAP [c:\Windows\system.ini] 2019-12-12 15:56:13

ZAP [../../../../../../../../../../../../../../../../Windows/system.ini] 2019-12-12 15:56:12

ZAP [c:/Windows/system.ini] 2019-12-12 15:56:11

ZAP [202.131.228.66] 2019-12-12 15:56:01

thishouldnotexistandhopefullyitwillnot

ZAP [202.131.228.66] 2019-12-12 15:56:00

\WEB-INF\web.xml

ZAP [202.131.228.66] 2019-12-12 15:55:59

/WEB-INF/web.xml

ZAP [202.131.228.66] 2019-12-12 15:55:58

WEB-INF\web.xml

ZAP [202.131.228.66] 2019-12-12 15:55:57

WEB-INF/web.xml

ZAP [202.131.228.66] 2019-12-12 15:55:56

../../../../../../../../../../../../../../../../

ZAP [202.131.228.66] 2019-12-12 15:55:55

c:\

ZAP [202.131.228.66] 2019-12-12 15:55:54

/

ZAP [202.131.228.66] 2019-12-12 15:55:54

c:/

ZAP [202.131.228.66] 2019-12-12 15:55:53

../../../../../../../../../../../../../../../../etc/passwd

ZAP [202.131.228.66] 2019-12-12 15:55:52

/etc/passwd

ZAP [202.131.228.66] 2019-12-12 15:55:51

..\..\..\..\..\..\..\..\..\..\..\..\..\..\..\..\Windows\system.ini

ZAP [202.131.228.66] 2019-12-12 15:55:50

c:\Windows\system.ini

ZAP [202.131.228.66] 2019-12-12 15:55:49

../../../../../../../../../../../../../../../../Windows/system.ini

ZAP [202.131.228.66] 2019-12-12 15:55:48

c:/Windows/system.ini

thishouldnotexistandhopefullyitwillnot [202.131.228.66] 2019-12-12 15:55:47

\WEB-INF\web.xml [202.131.228.66] 2019-12-12 15:55:46

/WEB-INF/web.xml [202.131.228.66] 2019-12-12 15:55:45

WEB-INF\web.xml [202.131.228.66] 2019-12-12 15:55:42

WEB-INF/web.xml [202.131.228.66] 2019-12-12 15:55:42

../../../../../../../../../../../../../../../../ [202.131.228.66] 2019-12-12 15:55:40

c:\ [202.131.228.66] 2019-12-12 15:55:39

/ [202.131.228.66] 2019-12-12 15:55:38

c:/ [202.131.228.66] 2019-12-12 15:55:36

../../../../../../../../../../../../../../../../etc/passwd [202.131.228.66] 2019-12-12 15:55:34

/etc/passwd [202.131.228.66] 2019-12-12 15:55:33

..\..\..\..\..\..\..\..\..\..\..\..\..\..\..\..\Windows\system.ini [202.131.228.66] 2019-12-12 15:55:32

c:\Windows\system.ini [202.131.228.66] 2019-12-12 15:55:31

../../../../../../../../../../../../../../../../Windows/system.ini [202.131.228.66] 2019-12-12 15:55:31

c:/Windows/system.ini [202.131.228.66] 2019-12-12 15:55:28

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:13:19

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:13:19


109 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
109 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.